Лондоны төвд оршдог мадам Тюссогийн алдарт музейг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар “Financial Times” мэдээллээ.

Музейн барилгын эзэн Ник Лесло 450 сая доллараар өмчөө үнэлжээ. Түүний “Merlin Entertainments” компаний хөрөнгө 6 тэрбум доллар бөгөөд дэлхийн янз бүрийн оронд мадам Тюссогийн 20 музейтэй. Шанхай, Бээжин, Сингапурын музей хамгийн олон үзэгчтэй гэнэ.
2015 оны эхний хагаст амжин мадам Тюссогийн музейд "Оддын дайн" (Star Wars) кинотой холбоотой 16 баримлыг байрлуулахаар болжээ. Үүнд 3,76 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн. Музей үзэгсэд удахгүй “Мянган наст шонхор” сансрын хөлөгөөр аялж, гэрлэн сэлмийг гартаа барьж үзэх болно.
Сэтгэгдэл байхгүй байна