Португалийн хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг” шагналын эзэн Криштиан Роналдо өөрийн нэрийн дотоож сурталчилж байна. Түүний “CR7 by Cristiano Ronaldo Underwear” брэнд 2015 оны хавар-зуны моодыг тусгасан гэнэ.

29 настай Роналдо “Зураг авахуулах надад их гоё, таатай санагддаг. Энэ нь бөөн цэнгэл таашаал бэлэглэдэг. Би хурц өнгөнд дуртай, иймээс дотоож, дотуур хувцсаар өнгөний туршилт хийхэд тохиромжтой гэж үздэг. Тод ягаан, улаан өнгө, мөн зоримог хээ угалз зэрэг нь цуглуулгыг онцгой чамин болгож, бусдаас ялгаруулж өгдөг. Би өөрийн ажлаараа бахархдаг” гэж ярилаа.
Сэтгэгдэл байхгүй байна