Робби Уильямс 30 ширхэг буйдан, 50 кг мөс бэлдсэн цагт л дуулна

Их Британий дуучин Робби Уильямс удахгүй Оросын Москва, Санкт-Петербург хотод аялан тоглолтоо хийхээр болжээ. Дуучин Робби Уильямсыг дагалдан 8 менеджер, 6 тогооч, 6 бие хамгаалагч, хувийн массажист ирэх юм байна.
Гэхдээ Робби Уильямсыг Орост авч ирэхийн тулд оросууд нэлээд хичээх хэрэг гарах нь. 280 ширхэг алчуур, 6 гал сөнөөгч, Английн 4 сонины шинэ дугаар гээд түүний хүсэлтийг ёсоор болгон, бэлдэж бололгүй яахав.          

Мөн Уильямсын шаардсан хувцас солих 3 өрөө, ажилчдад зориулсан 6 өрөө, 5 оффис нэлээд гайхашрал төрүүлсэн ч биелэх боломжтой гэж оросууд үзжээ. Хамгийн хачирхалтай нь Робби Уильямс 30 ширхэг буйдан бэлд гэсэн байна. Тоглолтыг зохион байгуулагчид “Түүний тавьсан бүх шаардлагыг биелүүлэхэд бүхэл бүтэн тавилгын үйлдвэрийн тусламж хэрэг болох байх” гэж мэдэгдэв. Уильямсын хэрэгцээт зүйлсийн жагсаалтад дүүрэн мөстэй том хөргөгч гэж заажээ. Тэр бүү хэл нийт 50 кг мөсний 20 кг нь шөнө бэлдсэн, үлдсэн 30 кг нь үд дунд хийх ёстой гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    yambii gomo
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • r
    ene odoo Orsoor tohuurhaad bgaa yumuu haashaa yum horgogch duuren mosoor yaadag bna
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • xa
    tenegtdeg bna sh dee
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • xa
    xa xa xa nadad 5 offis sonin sanagdlaa
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Том од элдэв шаардлага болзол тавьдаг л гэсэн гэхдээ энэ 30 ш диван бас тэр едер шенеер нь ялгаж хелдеелгесен их месеер яадаг юм болоо гаж зуршилтай ч юм шиг эсвэл албаар тоглоом хийдэг ч юм шигээ.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025