Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой, хамгийн эрэлттэй кино оддын жагсаалтыг 2014 оны 12-р сарын байдлаар хүргэж байна.
- Ганц кинонд тоглоод 200 сая вон авдаг оддын тоонд Ким Рэ Вон, Ё Чжин Гу, Чхве Сын Хён (Т.О.П) нар багтжээ.

-Харин 300 сая воны орлоготой кино жүжигчид бол Ли Мин Хо, Ким Су Хён, Ли Мин Ки нар. Одоогийн байдлаар Ким Су Хён, Ли Мин Хо нар Хятадад хамгийн эрэлттэй байна. Харин Ким Су Хён өнгөрсөн онд “Нууц даалгавар” кинонд тоглоод 350 сая вон авсан төдийгүй “Оддын эр хүн” драмынхаа төлөө их мөнгө салгасан гэж Солонгосын сайтууд мэдээлж байна.
Ли Мин Хогийн “Өв залгамжлагчид” кино их алдаршсанаас гадна дахиж 300 саяар "Каннам 1970″ кинонд дүр бүтээсэн. "Каннам 1970″ киног саяхан буюу 2015 оны 1-р сард хийж дуусгажээ.
-400 сая воны цалинтай жүжигчид гэвэл Ю А Ин, Гон Ю, Пак Хэ Иль нар.

-500 сая вонтнуудын тоонд Ким Мён Мин, Чха Тхэ Хён, Ли Чжон Чжэ, Соль Гён Гу, Пэк Юн Сик нарыг оруулдаг. Үүнд: Ким Мён Мин “Мэдрэл муутнууд”, Соль Гён Гу “Оргил дээр”, Пэк Юн Сик “Өөрийн хүмүүс”, Чха Тхэ Хён “Удаашруулсан видео/Slow Video”, Гон Ю “Сэжигтэн”, Ю А Ин “Садо”.
- 600 сая вон авдаг кино оддын жагсаалтад Ким Юн Сок, Хван Чжон Мин, Рю Сын Рён, Чо Сын У, Кан Дон Вон, Чан Дон Гон, Чхве Мин Сик, Вон Бин нар багтсан. Тодруулбал, Чо Сын У “Өөрийн хүмүүс”, Ким Юн Сок “Хулгайчид”, Чан Дон Гон “Миний зам”, Вон Бин “Хаанахын ч биш хүн”, Чхве Мин Сик “Адмирал: хүнгэнэх цутгалан”, Хван Чжон Мин “Миний эцэгт өргөх шүлэг”.
-Ганц кинонд тоглоод 700 сая вон авдаг цөөхөн кино жүжигчдийн тоонд Сон Кан Хо, Ха Чжон У, Ли Бён Хон нар зүй ёсоор багтжээ. Сон Кан Хо “Садо” киноны гэрээ байгуулж, 750 сая вон авсан бол, 934 сая воноор “Цас нэвтлэн”, 913 сая воноор “Физиогномик”, 1 тэрбум 137 сая воноор “Өмгөөлөгч” кинонд тус тус тогложээ.
Ха Чжон У-гийн 700 саяын киног жагсаавал: “Нэргүй гангстер” “Шууд эфирийн террор”, “Берлиний хэрэг”, “Кундо: Аюулын эрин”.
Ли Бён Хогийн хувьд 700 сая воны гэрээ байгуулсан “Өөрийн хүмүүс”кино нь энэ онд багтаж дэлгэцнээ гарна. Өмнө нь тэр “Багт наадам” киногоороо 600 сая вон олж байсан билээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна