Бейонсе цагаан хоолтнуудад зориулан сайт нээлээ

Алдартай дуучин Бейонсе эрүүл хооллолтын сайт нээснээ мэдэгдлээ. Бейонсе 2013 оны эхээр өөрийн нөхөр, алдартай рэппер Джей Зийн хамт цагаан хоолтон болсон билээ. Тэгэхдээ бүр веган хоолтон болжээ.


Одоо алдартай хос өөрийн дасгалжуулагч Марко Боргесийн хамт “22 Days Nutrition” гэдэг эрүүл хооллолтын сайтаа сурталчилж байна. “22 Days Nutrition” сайт хүссэн хүн бүрийг 22 өдрийн дотор хоолны буруу, муу зуршлаас салгах гэнэ.
Бейонсе өөрөө яг энэ 22 өдрийн хоолны дэглэмийг баримталж турсан бөгөөд одоо хүртэл түүнээ баримталсаар байгаа аж.  “Таны хийх юм гэвэл зүгээр л оролдоод үз. Би чадсан юм чинь та ч бас чадна” гэж Бейонсе зөвлөж байна.
Тэдний сайтад мөн веган хоол захиалж болно. Сайтын хоол нь генийн хувиралтай бүтээгдэхүүн агуулаагүй, мөн глютен, шар буурцаг, сүү нь жинхэнэ органик гэнэ. Нэг таваг хоолны үнэ 9,76 доллараас  16,50 доллар ажээ.
“22 Days Nutrition” сайтад Маркогийн дасгалууд ч байгаа. Түүнчлэн сайтын блогоос олон сонирхолтой хоолны жор, мэдээ, нийтлэл, зөвлөгөө олж болно гэж алдартай хос мэдэгдлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025