Манай гарагийн хамгийн нэр хүндтэй, олны шүтээн алдартныг тодруулахаар “You.Gov” компани санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгад дэлхийн 23 орны 25 мянган хүн оролцсон байна.
Интернэт ашиглан явуулсан асуулгад Холливудын од Анджелина Джоли тасархай түрүүлжээ. Ингэхэд Анджелина өнгөрсөн жил ердөө 19-т орсон байсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд айргийн тавд орогсдыг дэс дараалан жагсаавал: Пакистаны тэмцэгч охин Малала Юсуфза́й, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Их Британий хатан хаан II Елизавета, Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама.

Эхний 10 байранд дуучин Селин Дион, хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Джулия Робертс, Мьянмарын улстөрийн зүтгэлтэн Аун Сан Су Чжи, Германы канцлер Ангела Меркель нар оржээ.
Олон түмний бахдал бишрэлийг төрүүлсэн эрчүүдийн жагсаалтыг Билл Гейтс тэргүүллээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2-р байр, харин Хятадын тэргүүн Си Цзиньпин 3, жүжигчин Джеки Чан 4, Их Британий ханхүү Уильям 5, ханхүү Харри 8, домогт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем 10, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 11 байр эзэлжээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна