Скандал: Хакухо М.Даваажаргал

Тэр ааг омог багатай, дотогшоогоо сэтгэлзүйтэй мэт харагддаг ч, уг язгуур чанар нь бол тэс эсрэг юм. Тиймдээ ч сумогийн  нэн шинэ түүхийг өөрийнхөөрөө бичиж байгаа Монголын бөх билээ. Японы мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 15 өдрийн барилдааныг нэг ч өвдөг шороодолгүйгээр дуусгаж, сумогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн бөх болж, нэрээ түүхэнд үлдээж байгаа Хакухо М.Даваажаргалыг “Скандал” булан онцолж байна. Түүхэн дээд амжилтыг тогтоосноосоо хойш Хакухо Японы төдийгүй олон улсын хэвлэлүүдээр ёстой л янз бүрээр бичигдэж байна.

Хамгийн сүүлийн байдлаар гэхэд ёкозүна Хакухо М.Даваажаргал сумогийн шүүгч нарыг “хүүхэд ч харчихаар юмыг хараагүй” гэж шүүмжилж хэлсэн үгсээсээ болоод асуудалд ороод байна. Түүнийг хэлсэн үгнийх нь төлөө заавал шийтгэх ёстой гэсэн байр суурь япончууд дунд нэлээд байгаа гэгдэж байсан. Тэгвэл Хакухо Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноумигоос уучлалт гуйсан тул түүнийг Ёкозүнагийн зөвлөлийн хурлаар оруулахгүйгээр болсон  гэх. За ингээд илүү олныг нуршаад байлгүй “Скандал”-аа эхлүүлье!

 

Гологдсон ч, харуулна даа...

Аавыгаа дагаж спортын төв ордонд байнга ирдэг байсан жижигхэн шар хүү 1700 жилийн түүхтэй сумогийн түүхийг өөрийнхөөрөө үргэлжлүүлэн бичиж явна. Кёкүшюзан Д.Батбаяр сумогийн дэвжээнд амжилт олох магадлалтай, удам судар сайтай 7 хөвгүүнийг хил давуулсны нэг нь М.Даваажаргал байжээ.

Нэгэн түүх өгүүлэхэд, Монгол бөхийн түүхэнд амьд домог болсон Ж.Мөнхбат аваргын гэргий Ө.Тамир 13 жилийн өмнө “Бөх” сонинд өгсөн ярилцлагадаа хоёр хүүгийнхээ тухай өгүүлэхдээ “Том нь М.Батхуяг гэж 32-той хүү бий. Одоо аавдаа туслаад сургуульд нь ажиллаж байгаа. Харин  бага хүү Даваажаргалдаа найдвар тавьдаг даа. Бага хүү минь 15 настай. Одоо Японд сумогоороо барилдаж байгаа.”  хэмээн өгүүлсэн байдаг. Тэгэхээр аав ээжийнхээ итгэл найдварыг нуруундаа үүрэн холын орныг зорин очсон хүү өнөөгийн их амжилтад хүртлээ 13 жилийн уйгагүй хичээл зүтгэлээ зориулжээ.

Үнэндээ туранхай шар хүүг эхлээд сумогийн шинжээчид огт тоогоогүй гэдэг.  Тиймээс хүү нутаг буцахаар болж,  бас гадаадад ирсэн хүн байна даа. Аав ээждээ зориулаад богцондоо бага сага юм аваад хийчих санаатай сууж байсан яг тэр үед, Кёкүшюзан ах нь  Ошима оякататай сакэ балгаж суухдаа Монголын том аваргын хүүгийн тухай суртал ухуулгыг гайгүй сайн хийжээ. Тэгсний үр дүн ч газар дээрээ гарч, Ошима ояката Миягино дэвжээний багш руу утсаар ярьснаар Хакуход хүчээ харуулах алт шиг боломжийн эхлэл зам дурайжээ. Уул нь Миягино ояката М.Даваажаргалыг анх харчихаад ихэд голонгуй байсан гэдэг. Гэхдээ тэр тухайн үед дэндүү алдаж бодсон гэдэг нь өнөөдөр бол тодорхой харагдаж буй билээ.

Аваргын үг эргэлзээтэй ч...

Монгол Улсын далай даян дархан аварга Ж.Мөнхбат гуайг хатуу боловч үнэн үгтэй хүн гэдгийг ойр хүрээнийхэн нь бол андахгүй. Гэхдээ М.Даваажаргал хүүг нь Япон руу авч явахдаа намайг хуурчихсан, жүдогоор хичээллүүлнэ гэж надад хэлсэн. Тэгээд долоо хоноод л ирнэ гэсэн хүү минь бүтэн сар болчихоод ирдэггүй. Гэтэл тэндээ үлдэх бодолтой болчихож. Сураг сонсох нь Токиод л байдаг янзтай хэмээн ярьсныг нь үнэндээ бол худлаа гэж хэлэх хүмүүс бий. Юу гэхээр аварга өөрөө л Д.Батбаярт бага хүүгээ захиж даалгаад өгч явуулсан гэж учир мэдэх хүмүүс нь ярих. Гээд яахав. Ямар яг тэр үед нь хажуу дэргэд нь байсан ч биш. За тэгээд монгол бөхийн аварга хүн хүүгээ харь орны бөхөөр хичээллүүлэхээр явуулсан гэхээр монгол түмэнд эхлээд бол тийм ч таатай санагдахгүй учир Мөөеө аварга нэр хичээсэн ч байж болох л доо.

Хүүгээ тэгээд хүний нутагт Монгол бөх хүний яс чанарыг харуулан арван хэдэн жил барилдахад сэтгэлдээ дээлийнх нь “зах”-ыг мушгин суусан домогт аваргад Монголчууд талархахаас яах билээ. Иш үндэс үгүй бол аугаа үргэжлэл гэж яаж байх билээ дээ.

Асашёорюүг “айлгасан” өрсөлдөгч

Ерөөс Монголын хүчит бөхчүүдийн үргэлжлэл болсон залуус Япончуудын зүрхэнд шар ус хуруулж ирсэн билээ. Мэдээж Хакухогийн тухай ярихад заавал Асашёорюүгийн тухай өгүүлэх хэрэг гарч байгаа юм. М.Даваажаргалаас өмнө сумод хөл тавьсан Д.Дагвадорж хувь характер, бие хүн болоод бөхийн хувьд тун чиг содон бөгөөд хүчирхэг нэгэн гэдэгтэй маргах юун. Тэгвэл энэ их аваргын араас нэхэн гарч ирж, өдгөө сумогийн түүхэнд амжилтаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Хакухог нэг талаас түүхэн үзэгдэл гэж яагаад болохгүй гэж.

Хакухогийн сумо дахь эхлэл түүхийн талаарх мэдээллүүдийг харж байхад тэр бэлтгэлээ маш шаргуу хийдэг байжээ. Тун хурдан гүйдэг байсан нь хурд гэдэг утгаараа түүний барилдаанд ихэд нөлөөлсөн аж. Тэрбээр 2001 оны гуравдугаар сарын башёд анх удаагаа албан ёсны барилдаанд зодоглохдоо  68 кг татаж байлаа. Эхний башё 3 даваа, 4 унаатай өндөрлөсөн байна. Түүнд эргэж буцах, халшрах шантрах зүйл байсангүй. Хоёр жил орчмын дараа макүшита зиндаанд дэвшиж чаджээ.

2004 оны нэгдүгээр сар гэхэд жюүрёо зиндааны бөх боллоо. 19 настай Хакухо жилийн дотор 5 см өсч, 30 кг нэмсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг илт татсаны сацуу жюүрёо зиндаанд түрүүлж багахан шуугиан тарьсан байдаг. Тэгээд тэрбээр  2007 оны тавдугаар сарын башёд түрүүлж ёкозүна цол хүртсэн. Их аварга цолтойгоор хэдэн жилийн турш ганцаараа босч, өрсөлдөгч нараа үнэмлэхүй хүчээр дарж ирсэн Асашёорюүд аюултай өрсөлдөгч гарч ирсэн нь  Хакухо М.Даваажаргал байлаа.

 Хүний нутгийн хүргэн болсон нь

За даа, Хакухог япон бүсгүйтэй гэрлэхээр сэтгэл шулуудсан гэх мэдээллийг Ж.Мөнхбат аварга болоод түүний гэргий Ө.Тамир нар анх хүлээж авахдаа нэлээд ихийг бодсон л байх даа. Арга ч үгүй л дээ. Тийм мэдээлэл монголын хэвлэлүүдээр цухалзаж, “Монголын хүчит аваргын хүү хүний нутагт хүргэн орно гэж юу байсан юм бэ, худлаа байлгүй дээ” гэхчлэн илтэд эсэргүүцэж харах хандлага монголчуудын дунд байсан юм чинь. Гэсэн ч тэгээд жам ёсны гэмээр юм уу, юу гэмээр ч юм. Тийм нэг зураглалаар Хакухо япон бүсгүйтэйгээ дэр нийлүүлсэн.

Нэг ах, гурван эгчтэй, айлын отгон хүү тэрбээр Сайоко Вада гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэгвэл Сайоко Вадагийн аав нь ёкозүна Асашёорюүг идэвхтэй дэмжигчдийн нэг бөгөөд энэ шугамаар л Хакухо түүнтэй танилцсан гэгддэг.

Монголчуудын хувьд Хакухог харь бүсгүйтэй нийлсэнд сэтгэл дундуур байдаг нь үнэн. Түмнийхээ энэ сэтгэлийг мэдэрдэгийн хувьд ч тэр үү, ямартай ч Ж.Мөнхбат аварга  “Хүү минь тэгж байгаад монголоосоо бас нэг эхнэр авчихна биз” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Гэхдээ бас элдэв асуудалд холбогдож байгаагүй нэр сүр нь цэвэр бүсгүйтэй гэрлээсэй гэж боддог юм билээ. За тэгээд ямар ч эцэг эх тэгж хүснэ л дээ.

С.Сэрчмаатай сэтгэл холбогдсон уу?

Хүний нутагт бага жаахандаа очиж, хүнд хэцүү бэлтгэлийг олон цагаар хийж, шантрахдаа шантарч үзсэн М.Даваажаргал япон гэргийгийнхээ хайр халамжинд уярчихсан янзтай байдаг. Бэлтгэл дуусаад л гарахад үүдэнд нь нэг охин хоол барьчихсан хүлээгээд зогсож байдаг байсан гэдэг. Тэгээд л тэд уулздаг болж, улмаар сэтгэлээ нийлүүлжээ. Тэгвэл ийм түүхээр гэргийтэйгээ холбогддог Хакухог дуучин С.Сэрчмаатай уулзаж учрах болсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.

Хакухо М.Даваажаргал, дуучин С.Сэрчмаа хоёрын харилцааны талаарх мэдээлэл Монгол болон Японы хэвлэлүүдээр нэлээд их гарсан билээ. Хакухог нэг хэсэг эхнэр хоёр хүүхдээсээ тусдаа амьдарч, С.Сэрчмаатай учир ургуулсан гэгдэж байлаа. Тэгвэл холбоотой болсон тухай мэдээллийг сонсоод хамгийн их эгдүйцсэн хүн нь Ж.Мөнхбат аварга гэгдэж байсан билээ.  Тэрбээр хүүгээ дуучин С.Сэрчмаатай нэр холбогдсонд задартлаа уурлаж, Япон руу ойр ойрхон утас цохиж хүүгээ эрийн жудагтай байж, эхнэр хүүхний асуудлаар шуугиан дэгдээхгүй байхыг шаардсан гэх мэдээлэл гарч байлаа.

Хакухогийн сэтгэл сэвтэй үлдлээ!

Хакухо шүүгч нарын талаар хэлсэн үгнээсээ болж чамгүй асуудалд ороод байгааг эхэнд өгүүлсэн билээ. Тэрбэр Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносатотой барилдсан барилдааныхаа тухай “Хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” гэж хэлсэн нь Сумогийн холбооны эрхмүүдийг эмзэглүүлжээ.

Тэр дундаа тус холбооны ерөнхийлөгч Китаноуми ихэд эмзэглэн  “Ийм үгээр, ийм байдлаар асуудлыг дүгнэвэл утгагүй биз дээ. Ёкозүна хүн ийм буруу ойлгогдохоор үг хэлж болохгүй. Ийм үг хэлсэнд Хакухогийн багш ч гэсэн буруутай” гэсэн байгаа юм. Гэхдээ Хакухо уучлал гуйснаар энэ удаа асуудал тайван өнгөрч байгаа бололтой байна. Ер нь бол нэгэнтээ өдий хэмжээний том аварга болсон хүн хойшид үг хэлэндээ бас бодлоготой хандах ёстой гэсэн зүйлийг япончуудын зүгээс хэлж байгаа аж. Харин Хакухогийн дотор ямар бодол нуугдаж яваа юм бол?

Харь гүрний үндэсний бөхийн дэвжээнээ Монгол эр хүний, бөх хүний углуурга чанарыг харуулан, хүч түрэн хамгийн агуу ёкозүна болсон Хакухо М.Даваажаргалын тухай өгүүлэхэд ийм байна. “Скандал” үргэлжилнэ.

Д.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    yun serchmaaa! ter nuuts amrag n gej mongol huuhen bdag gej uchnuun end sonin hevleluder garaad baihad chin, neg teneg n l teriig serchmaa gej anduuraad tim teneg medee taraasan, serchmaagas hamaagui aytaihan ohin bdag sh dee bur uchnuun udaj baigaa end bdag mongolchud lav bugd medne dee, 5-6 jil bolj bgaaa ter 2 iin hariltsaa bur soningud iluu todorhoi medeelel bichsen bn lee udahgui zurag hurugteige garah bailgui
    2015 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин
    очиж очиж сэрчмааг юу гэж тоохов дээ. Муухай хүүхэн хятадтай суусан
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Ene Serchmaagaas l hol baigaarai Xakuho. gehdee nuutsaar mongol saihan busguiteigee yavaldahiig chin yostoi demjij baina shuu. saihan huuhedtei bolgochih... eh orond mini heregtei serchmaagaas um turvul buh blhgui shuu.
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • argagyi mundag abraga daa!!!!
    hench yuch heleh ni tysgyi ee!!!ene agyy abraga Mongoloos l garaad irne?aab abragiinhaa hemjeenees dabaad garch laa syy!!!saihaan saihan yum gej bna syy!!!baharhaj bna?...
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • shitsurei kedo
    ergen toiron buun byalduuchlagch nar. Eejiinh ni hiimel us arai l ovgor bishuu!
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • 11112368
    Tegj heleh hun uu Itgehgui bna Daruuhan dolgoohon zaluu Bas l darah gej yadsan biz nutgiin indianchuud
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Saihan
    Saihan mundag
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025