Усны гүнж Ука: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн амин сүнс гоолиг бэлхүүстэй холбоотой

    

Монголд шинэ тутам ойлголт болох AQUA фитнесс үүсгэн байгуулагдаад өдгөө 9 жил болж байна. Хэдийнэ нэр нь дасал болж ижил төстэй сургалтууд ч олноор нээгдэх болсон энэ үед Усны гүнж Укатай ярилцлаа. Эднийхэн саяхан иж бүрэн засвар хийж үйлчилгээнийхээ чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Жирэмсэн ээжүүд, үе мөчний өвчтэй болон саажилттай хүүхдүүдэд зориулсан эмчилгээний тусгай анги хичээллэж эхэлжээ. Мөн түүнчлэн зөвхөн охид бүсгүйчүүд л тус фитнесст хичээллэдэг байсан бол эрчүүд ч олноороо зорин очих болж. Тэднийх дэргэдээ California фитнесстэй хамтран gym хичээллүүлж эхэлсэн байна. Ингээд Усны гүнж Укатай шинэ үйлчилгээ болон гоо үзэмжтэй байхад түүний баримталдаг зарчмын талаар сонирхолтой яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

-AQUA фитнессийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Фитнессээ анх нээж байсан үед энэ төрлийн сургалт байгаагүй байх шүү?

-Анх2006 онд “Чингис” зочид буудалд нээж байсан. Миний хувьд“Хар ирвэс” клубт фитнесийн багшаар ажилладаг байсан үеэс энэ төрлийг судалж, бодож төлөвлөж байлаа. Манайфитнес Монголдоо анхдагч, урьд өмнө нь усан фитнес гэж байгаагүй. Тэр үед бассейн ч ховор байсан. “Чингис”-ийн энэ бассейн байгаа хэсэг агуулах байхад бид тохижуулж орсон.Одоо их хотод олон бассейнтай болж манайхаас санаа авсан ижил төрлийн сургалтууд ч нээгдсээр байна.

-Анхны үйлчлүүлэгчид ихэвчлэн олны танил, урлагийн бүсгүйчүүд байсан байх аа. Тэр утгаараа ч танай маркетинг богино хугацаанд олон хүрсэн байх шүү?

-Зөвхөн олны танил гэлтгүй өнөөдрийг хүртэл тууштай хичээллэсээр ирсэн хүмүүс олон бий. Анх эхлүүлж байхад сурталчилгаа их хэрэгтэй байсан. Хамгийн анх “Киви” хамтлагтай хамтарч ажиллаж байсан бол одоо “Гурван охин” хамтлагтай реклам сурталчилгаан дээр хамтран ажиллаж байна. Ер нь Монголын эмэгтэй уран бүтээлчдийн ихэнхтэй нь хамтарч ажилладаг.

-Усан фитнесийг анхлан нэвтрүүлсэн, өөрөө ч тамирчин, өв тэгш бие галбиртай болохоор таныгУсны гүнж Ука гэж нэршиж нэгэнт дасал болжээ. Ингэхэд таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Усандаа хэр удаан орж, өдрийн хэдэн цагийг бие галбиртаа зарцуулж байна?

-Фитнессээ анх байгуулж байхаддасгалаа хийнэ, хүмүүсээ бүртгэнэ, рекламаа аваачиж өгнө,бараг цэвэрлэгээгээ өөрөө хийх нь холгүй байдаг байлаа. Яваандаа өргөжөөд багш нартай болсон. Одоогоор би өдөрт 2 цагийг л дасгалд зориулж байна. Бусад үед менежмэнтийнхээ ажлаа хийнэ, гэр бүлтэй болсон болохоор тэдэндээ илүү ихцаг зав зарцуулж байна. Намайг бүрэн орлох мэргэжлийн багш нар байгаа учраас хичээл маань хэвийн явагдаж байгаа.

-Танайх хэдэн ажилтантай вэ, тогтмол байнгын сард танайд хэдэн хүн явж байна, улирал харгалзах ч юмуу энэ төрлийн фитнесст сезон нь ямар байдаг талаар уншигчид маань сонирхож байгаа байх?

-Манайх байгуулагдаад 9 жил болж байна. Энэ хүртэлх хугацааны судалгаа, ерөнхий байдлаа харахад улирал хамаардаггүй. Бага зэрэг саарах мөчлөг нь 7 сард тохиодог нь ихэнх хүмүүс амардагтай холбоотой байх. Тэр үед сэлэлтийн сургалт явуулдаг. Зуны амралт таардаг учраас хүүхдүүд давамгай хичээллэдэг. Манайх бүтцийн хувьд өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарьт сургалттай, 3 фитнесийн багштай. Сэлэлтийн сургалт явагддаг болохоор сэлэлтийн хоёр мэргэжлийн тамирчин багштай.

Үйлчлүүлэгчдийн тав тухтай байдал цэвэр орчныг бүрдүүлэх нь фитнес клубын гол анхаарах зүйл. Одоогоор акуафитнес болон сэлэлтийн сургалтаас гадна “California”фитнесстэй хамтран ажиллаж байна. Усан фитнест дан эмэгтэйчүүд явдаг бол одоо эрэгтэйчүүдэд ч зориулсан орон зайтай боллоо. Тэдэнд зориулаад gym, тусгай бодибилдингийн мэргэжлийн мистер болсон тамирчин багш нартай клуб манай хажууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бүсгүйчүүд мааньч гэсэн фитнесээсээ гараад арай илүүхурдацтай жингээ хасахын тулд массаж целлюлит задлах тураах массаж нөлөөтэй байдаг учраас цогц массаж гоо сайхантай хамтарч ажиллаж байгаа гэх мэтээр цаг зав багатай орчин үеийнхний хэрэгцээ шаардлагыг ханган, цаг завыг хэмнэх боломж бүхнээр хүрээгээ тэлж байна. Товчхондоо нэг ирээд гоо сайхан, дасгал, саундаа ороод хэрэгтэй бүх үйлчилгээг авах боломжтой болсон.

-Манай орны уур амьсгал эрс тэс,хуурай, сэрүүн талдаа. Усанфитнес монгол хүний биеийн онцлогт тохирох талаас тодорхой судалгаа шинжилгээ хийсэн байх. Ер нь энэ олон жилийн хугацаанд та ямар давуу талыг олж ажигласан бэ?

-Ус ямар гайхамшигтай ач тустайг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хүний биеийн Дал гаруй хувийг ус эзэлдэг гээд бодоход л хүн ус амьтай гэдэг нь харагдаж байгаа юм. Эрүүл мэнд, гоо сайхны олон талын ач холбогдлуудаас цөөн хэдийг энд онцолъё л доо. Бүсгүйчүүд төрөлтийн дараа арьс суларч унжин, язралт, целлюлит үүсэх зэрэг гадаад гоо үзэмжийн хувьд багагүй асуудалтай тулгардаг. Тэгвэл бассейны ус тодорхой хэмжээний хүйтэн температуртай тул дасгал хийхэд сул арьсыг чангаруулдаг давуу талтай. Манайх хуурай уур амьсгалтай учраас арьсны хуурайшилт ялангуяа өвлийн улиралдих ихээхэн мэдрэгддэг. Долоо хоногт 2-3 удаа бассейнаар хичээллэвэл арьс залуу, чийрэг чанга болж хуурайшихгүй байж, нүх сүв нь сэргэдэг гэх мэт.

Саяхнаас манайх эмчилгээний болон жирэмсний шинэ анги нээсэн. Акуа фитнесийн хичээл жин хасах талдаа ритмтэй хүч шаардсан дасгал байдаг. Тэр ч утгаараа эмчилгээний хүмүүст арай программ зохиох шаардлагатай гэдэг үүднээс энэ ангийг нээсэн.Хамгаалалтын төмөртэй таягтай, үе нь хөдлөхөө больчихсон хүмүүс хүртэл эмчилгээний фитнест ороод тодорхой хугацааны дараа таяг,бэхэлгээгээ аваад хөдөлгөөн нь эрс сайжирдаг. Бас саажилттай хүүхдүүд усан дотор булчингаа сулладаг болохоор хөдөлгөөн нь эрс сайжирдаг.

Үе мөчний өвчтэй, даралт нь амархан ихэсдэг хүмүүс фитнесээр хичээллэж чадахгүйгээс болоод таргалдаг, эрүүлжих явц нь удааширдаг. Усан дотор хийхэд хөлс гарахгүй, даралт ихэсдэггүй учраас хөдөлгөөнийнхөө дутагдлыг нөхөх боломжтой.

Жирэмсэн эхчүүд хэвлийдээ хүүхэд тээж байгаа үед нуруунд суулт өгч, булчингууд нь чангаран хаван үүсдэг. Усан дотор ороход хүний биеийн жин хөнгөрч нурууны үе, суулт салж нуруу амардаг. Хэвлийн булчин сулардаг учраас хүүхэд чөлөөтэй хөдлөх давуу талтай. Мэдээж хүйтэн усанд хөдөлгөөн хийж байгаа учраас хавагнахгүй, төрөлтийг хөнгөвчлөх зорилготой иогийн дасгалууд мөн ордог. Аарцаг нурууны, сунгалтын дасгалууд төрөлтийг хөнгөлж өгдөг даьуу талтай. Жирэмсэн явцдаа таргалахгүй, хавагнахгүй, нуруугаа суллаж амраагаад стрессээ тайлах давуу талтай энэ сургалт маань олны таашаалд ихэд нийцэж байгаа.

-Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт давтамжийн хувьд ямар байх вэ? Хориглох заалт байх уу, жирэмсний хэдэн сар хүртэл хичээллэж болох вэ?

-Жирэмснийхээ 2 сартайгаас 7 сар хүртлээ хэвийн жирэмслэлттэй эхчүүд хичээллэх боломжтой. Зулбах гээд байдаг тонус ихтэй тохиолдолд болохгүй. Хичээллэлтийн хувьд 45 минутаар 7 хоногт 3 удаа иогийн аянд маш тайван тусгай хөтөлбөрийн дагуу хичээллэдэг учраас жирэмсэн эхчүүдэд их таалагддаг.

-Манайд ер нь сэлж чаддаг гэхээсээ чаддаггүй хүн нь илүү олон болохоор хүмүүс сонирхон хичээллэж байгаа байх. Танай бассейны онцлог юу вэ?

-Бассейны хувьд манайх бусад сэлэлтийн том бассейнуудыг бодвол жижигхэн, 40см-ээс 1 метр 40-ийн өндөртэй. Монгол далайтай орон биш учраас сэлж чаддаггүй хүмүүс их байдаг. Угаасаа устай орчинд байгаагүй болохоор айж зүрхшээдэг хүмүүс намхан, гүехэн усанд хурдан сэлж сурдаг. Ямар ч насны хүн хичээллэж болно. Хүүхдийг аль болох багаас нь усаар чийрэгжүүлбэл өсөлтөнд нь нөлөөлдөг сайн талтай.

-Сургалт тус бүрд нэг ээлжинд ойролцоогоор хэдэн хүн хамрагдаж байна. VIP сургалт бий юу?

-Хүмүүсээ яг тохируулж авдаг. Нэг ээлжинд 15-аас илүү хүн байвал дараагийн ээлжин дээр шинэ ээлж нэмэх байдлаар хичээллэдэг. Хичээллэлтийн хувьд нэг нэгэндээ саад болох, санаа зовох юм байхгүй. Цээжин хэсгээ хүртэл усанд орчихсон учраас хөдөлгөөний эвсэл, таргандаа ч  санаа зовох юмгүй. Дашрамд хэлэхэд манайх зөвхөн“Чингис” зочид буудалд байрлаж байгаа. Адил төстэй хуулбарласан маягийн сургалтууд гадуур байгааг хүмүүс салбар нь гэж эндүүрэх тохиолдол байдаг юм билээ. Албан ёсоор манайх нэг ч салбаргүй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

-Эрүүл хоололтын тухай охид бүсгүйчүүдэд та бяцхан зөвлөгөө өгөөч? Таны баримталдаг хамгийн энгийн диет, нэг өдрийн хооллолтыг сонирхмоор байна?

-Бид хичээллэж байгаа хүмүүстээ тохируулаад тус бүрд нь зөвлөгөө өгдөг. Бөөр өвддөг бол ус, шингэн зүйлийг бага хэмжээгээр, дунд насныханд хооллолтын  илүү түлхүү дэглэмтэй,  залуу бол хэвийн хооллоод дасгал хийхэд жингээ хасдаг. Манайд хичээллэж байгаа хүмүүс сард дунджаар 4-5 кг хассан байдаг. Гол дасгалууд буглага,бэлхүүс, гуяны хэсэгт ачаалласнаар тойргийн хэмжээ сайн багасдаг давуу талтай. Таргалж байгаа үед өөхний хэмжээ их, сул байх үед гадна талаас нь цохилттой дасгал хийхэд багасч нимгэрдэг. Хий хөөчихсөн байгаа өөхөн давхаргыг буулгах нь гол зорилго байдаг.

Миний хооллолтын хувьд хөдөлгөөн, ачаалал ихтэй учраас нэн тэргүүнд маш сайн ус уудаг. Гурилан бүтээгдэхүүн долоо хоногт нэг л удаа хэрэглэдэг. Ногооноос төмс хэрэглэдэггүй. Гурил, будаа, төмс цардуул ихтэй учраас идсэн зүйлийг хэд дахин өсгөөдкалори ихтэй хоол идсэн юм шиг удаан шингээдэг. Бусдаараа бол нарийн дэглэм барьдаггүй.

Өглөө зөгийн балтай ус, кофе ууна. Хоёр өндөг иднэ, шарж юмуу дутуу чанаад. Өдрийн цайгаараа суптэй ногооны салат, орой гэрийнхээ хоолоо иднэ дээ.

-Таныг охид бүсгүйчүүд үлгэрлэн дагах дуртай. Гоо сайхан байх, гоо сайхан харагдах хамгийн энгийн зарчим таны бодлоор юу вэ?

-Ихэнх охид ер нь туранхай л байвал яасан ч яахав гэж боддог байх. Ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн ч яахав, эсвэл бүр өлсөөд биеэ зовоогоод янз бүрийн туршилт хийгээд ч хамаагүй туранхай байхыг чухалчилдаг нь нийтлэг. Би туршилтууд хийж үзсэн. Тураах кофе, сүлжээний эрүүлжүүлэх бүтээгдэхүүнүүд байдаг, нэрийг нь хэлээд яахав. Гүйлгэдэг цай, эсвэл механик аппарат хэрэглэхдээ богино хугацаанд л туршсан. Эдгээр нь эрүүл мэндэд муугаас гадна дараа нь хэвийн байснаасаа их апетиттай болдог уршигтай. Тийм болохоор эхнээс нь бага багаар фитнес, хөдөлгөөн хийж байх ёстой. Хоёрдугаарт, хоолны дэглэм хэт барихгүйгээр чихэрлэг зүйл, гурилан бүтээгдэхүүн бага хэрэглэж, аль болох натурал, ногоолог хоол идэх хэрэгтэй.

Турах гээд махыг орхихыг дэмждэггүй. Мах ногоогоо хэрэглээд, тэгэхдээ хэмжээг нь анхаарах хэрэгтэй. Амттай зүйл байсан ч, хоол идсэн ч бага хэмжээгээр хэрэглэж дадвал дасчихна. Би яаж ч өлссөн иддэггүй юмаа харахаар идэхээ больчихдог. Хөдөлгөөний хувьд нэг кг нэмэгдэж байгааг ч анзаардаг болчихсон. Фитнес сонгохдоо хүн өөрийнхөө хүссэнээр сонгож болно. Бүжиглэх дуртай бол бүжгийн спорт, жин хасах шаардлагагүй булчингаа хөгжүүлэх гэж байгаа бол Gym-ийг сонгоод булчингуудаа хөгжүүлэх хэрэгтэй. Би улиралдаа нэг удаа бясалгал хийдэг. Гол нь тайван байх хамгаас чухал. Өөрийг чинь зөвхөн та өөрөө л хайрлана.

Би багаасаа спортоор хичээллэсэн. Таван настайгаасаа юм уу даа. Ямар ч эмэгтэй хүн жирэмсэн үедээ жин нэмдэг. Төрсний дараанаас эхлээд жингээ барьсан. Жирэмсэн үед хэт их таргалчих болов уу гэж санаа зовох хэрэггүй. Ялангуяа дундаас дээш нас, 30-аас хойш төрж байгаа үед бодисын солилцоо удааширдаг учраас жин удаан хасагддаг. Тэрэнд стресстэх хэрэггүй, бага багаар жингээ хасчих боломжтой. Төрсний дараа хоёр сартайгаасаа хойш хичээллэхэд болно. Би хэт туранхай байхыг гоо сайхан гэж боддоггүй. Эмэгтэй хүн эрүүл харагдах нь чухал. Эрүүл, гоолиг бэлхүүстэй, бие нь зөв галбиртай байх чухал гэж боддог.

-Зөв галбир гэхээр та яг ямар галбирыг хэлж байна, жаахан тодотгооч?

-Ямар ч байсан эмэгтэй хүн цэх шулуун сууж байх ёстой. Нуруу бөгтийгөөд байдаг бол тэгшлэх дасгалууд хийх хэрэгтэй. Туранхай, өгзөгний булчин хөгжөөгүй, шилбэ гадагшаа хөгжчихсөн бол булчинг яаж ч зөв хөгжүүлж болдог гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг дасгалын тусламжтайгаар та л хүсвэл хөгжүүлж болно. Хамгийн гол зүйл бол бэлхүүс. Эмэгтэй бие галбирын гоо үзэсгэлэн, амин сүнс нь гоолиг бэлхүүсэнд оршдог гэж би хувьдаа боддог. Гоолиг бэлхүүстэй байх нь эрүүл харагдана,  гуя, хөх томтой бол яг балансыг нь тааруулчихдаг. Бэлхүүсэн дээрээ илүү анхаарах хэрэгтэй, анхаарч байна гэдэг нь зөв хооллохтой шууд хамааралтай.

Манай уншигчдад сонирхолтой, ашигтай мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны гоо сайханжуулах үйлсэд улам их амжилт хүсье.

Ярилцсан Б.Ундрал “Гранд” сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • zochin
    goyo gej haragdahgui yumaa neg l tiim...... Yarih ni bas Odgerel ch biluutei adil bail u
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Zovhon
    Ene odoo jujigchin otgontsetseg tei ymar adilhan um be duuchin baysgalan tai ch umuu ....
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Yaj zasaad chi bas l bolohgui bnda, neg l cheap hudlaa huurmag dur
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • ulmaa
    aumshgiin altagar hudalch bas deerees ni
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • bold
    Horoolliin etssiin Boston baarnii 100 n yanhan uka ba tuunii nzuud
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • bold
    horoolliin etssiin Boston baarnii yanhan uka ba tuunii nzuud duuchin soko
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • үйлчлүүлж байсан хүн
    Багш нар нь өөртэй нь таарсан хэдэн алцгар юмнууд. Эрүүл ахуйн шаардлага муу байсан.
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • zochin
    Har hel amtai muu huuhen.
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    би танайд 3 сар яваад ер жин хасаагүй. худлаа санагдсан
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Гол нь бэлхуус гэдэг унэншуу
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • yaana da
    ynhan uka yaana da chi bogsooro sain ajilldag bh. mergejil bolvsrolgui ... hudla yridag, hulgaich... shireenii huuhen shte chi. anhdagch genee hutsvaa....
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • Uuree
    tsaanaa l haltar haragddiin sonin yagaad yum buu med
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025