Насны зөрүүтэй ч нандин нөхөрлөлийн эзэд

С.Жавхлан & Ноён Бондгор

Гарсан ч, орсон ч эхнэр, нөхөр мэт хамт байдаг нийтийн дууны ханхүү С.Жавхлан, ноён Бондгор хоёрын нөхөрлөл олон жил үргэлжилж буй. Эцэг эхээс заяасан нэрээ Ноён Бондгороор сольсон энэ мяраалаг дуучин эрийн эл алдрыг ч С.Жавхлан ах нь хайрласан гэдэг. Найз ахынхаа нөлөөгөөр уран бүтээлийн жанраа хүртэл умартаад буй Ноён Бондгор найзуудын тухай дуу дуулж, клипэнд нь нийтийн дуучдыг тоглуулсан байдаг. Эндээс үзвэл С.Жавхлангийн нөлөө хүчтэй юм гээч.

Ж.Алтанцэцэг & С.Наран

Хоёр дива “Найзууд” хэмээх дуу дуулж клипжүүлсэн нь сүүлийн үед нэлээн хүчээ аваад байгаа. 2006 онд таван дива анх дуулж байсан санагдана, энэ дууг. Наран, Алтаа хоёр дахин дуулсан нь тэдний дотно нөхөрлөлийнх юм болов уу. Ямартай ч 90-ээд оны дунд үед Ангирмаа, Алтаа, Сараа, Наран, талийгаач С.Эрдэнэцэцэг хэмээх таван бүсгүй “Вавилон мөрний эрэг дээр” хэмээх тоглолт хийж, нэг хэсэг олны анхаарлыг татаж байв. Тэдэн дундаас дотно нөхөрлөлөөр харилцаагаа үргэлжлүүлсэн нь Ангирмаа, Сараа хоёр. Уран бүтээлийн зузаан анд энэ хоёр бүсгүйн амьдрал дээрх нөхөрлөл хэр нимгэн, зузааныг тэд өөрсдөө өгүүлэх байх.

Б.Ангирмаа & Сараа

Аялгуут ертөнцөөр амьдралаа холбосон дотно найзууд болох МУГЖ Б.Сарантуяа, Б.Ангирмаа нар. Мөн л насны зөрүүтэй хэдий ч найзын нандин үерхэлээ он удаан жил хадгалж яваа тэд уран бүтээлээр илүүтэй холбогдсон гэдэг. Монголын рок попын ертөнцөд өөр өөрсдийнхөө зам мөрийг тодоос тод үлдээсэн энэ хоёр хатагтай уран бүтээлээрээ дамжуулан бие биедээ найзын нандин хайраа үргэлж шивнэж явдаг гэж болно.

Ах дүү гурван мангас

Бид түүнийг ах дүү гурван мангас гэж нэрлэх дуртай. “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий гурав. Монголын рок попт зузаан нөхөрлөлөөрөө түүх бичиж яваа насны зөрүүтэй гурван найз тун ч амь нэгтэй. Нэгнийгээ хар гэрт байхад хүртэл сэтгэл, зүрхээ буруулаагүй амьдралын найзууд урлагийн тайзнаа нөхөрлөлөө гаргаж ирсэн. Улсын баяраар “Монголын нууц товчоо“ дууг дуулж, “Ажнай”-гаар ивээн тэтгүүлж, дүрсжүүлсэн нь хэсэгтээ хит болсон. 

Түшээдийн гэргий нарын нөхөрлөл

АН-ын үнэнч партизанууд З.Энхболд, С.Баярцогтын гэргий нар Дуурийн театрын байнгын үзэгч, үнэнч фенүүдийн нэг. Үргэлж хөтлөлцөж ирдэг хоёр бүсгүй боловсрол, вкус бүх зүйлсээрээ ижилсдэг. С.Баярцогтын гэргий Нарантуяа хатагтай гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн тун ч боловсон хатагтай. Ямартаа л дөч шахаж яваа насандаа хувийн багш авч төгөлдөр хуур заалгаж байсан гэхээр тун ч сонгодог мэдрэмжтэй болох нь харагдаж байгаа юм. Эрхэм гишүүн З.Энхболдын гэргий Т.Бат-Өлзий хэмээх бүсгүй нөхрөөсөө биерхүү, эршүүд, эгэл нэгэн. ХЗДХЯ-нд газрын даргаар ажилладаг төрийн албан хаагч. Эрхэм түшээдийн эгэл даруухан хоёр хатагтайг нөхөрлүүлдэг нэг зүйл нь сонгодог урлагт хайртай таашаал гэдэг.

Түшээдийн бэрүүдийн үерхэл

Эрхэм гишүүн Д.Арвингийн газар дээрх ганц хүү А.Од хэмээх сагс тоглодогч шаггүй хүмүүжилтэй хүү бий. Олон жилийн өмнө гэргий авч ээждээ ачийн зулай үнэрлүүлсэн Одын гэргий Ундрах хэмээр нүдэнд дулаахан үзэсгэлэнтэй бүсгүй бий. Хадам ээжийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрээр барилгын компаниас авахуулаад бүхий л бизнесийг нь түүртэлгүй авч явдаг гэдэг. Ундрах бүсгүй эрхэм гишүүн М.Энхболдын голомт залгах хүү Э.Анарын гэргий Намуунаатай тун ч дотно үерхдэг. Хаа ч явсан цуг гэгчээр тэд энэ зун хуримаа хийснээрээ хүртэл ижилссэн. Нөхрүүд нь сагсан бөмбөгийн лигт хар багаасаа нэг багт тоглодог байсан нөхөрлөлийн сүлбээ ийн гэргий нарт нь шилжжээ.

Насны зөрүүтэй нөхөрлөл

Насны зөрүүтэй нөхөрлөлын эзэд тун ч олон. Тэдний нэг нь эрхэм гишүүн Х.Баттулгын гэргий Ц.Энхтуяа хатагтай “Морьтхангай”-н Ц.Эрдэнийн экс гэргий Ц.Наранханд нарын үерхэл. Иргэний зориг намын гишүүн, дизайнер Ц.Энхтуяа хатагтай олон жилийн өмнө эр нөхрөөсөө өрх тусгаарлаж, тусдаа амьдарч буй. Харин “Лаки минт“ ооны рекламаар анхлан олонд танигдаж, урлагт нэлээн юм дуулгах болов уу хэмээн үнэлэгдэж байсан өвөрмөц эрлийз төрхтэй Ц.Наранханд нэг л өдөр “Морьтхангай”-д бэрлэж усанд хаясан чулуу мэт таг чиг болсон ч өнгөрсөн зунаас олны өмнө гарч эхэлсэн нь тэд хамтын амьдралдаа цэг тавьсантай холбоотой гэнэ лээ. Нэгэн цагт бизнесмэн жентельмэн эрчүүдийн цайг чанаж явсанаараа энэ хоёр хатагтай ижилсдэг байж ч болох юм. Тун ч сайн найзууд гэсэн шүү.

Эх сурвалж: Grandnews.mn

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    тэр 3-н хар тамхичингийн анд үерхэл энэ тэр гэж юу байдгийн,гахай Дээгий матаж шоронд оруулчаад л өрөндөө Амармандахад хамаг юмаа барин тавин байж тоглолт хийгээ биз дээ,Дээгийг тоглолт хийхэд нь энэ 2 архаг харагдсан уу,үгүй л байхгүй юу
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025