“Шинэ үе” продакшины жүжигчин, талийгаач Тайванбаатарын Билгүүнийг өнөө өглөө 6.30-7.30 цагийн хооронд МҮЭСТО-оос сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачийг эцсийн замд нь үдэхээр монголын хошин урлагийн ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд бүгд шахам хүрэлцэн ирсэн юм. Харин талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдийг хамгаалалтын ажилчид дотогш нэвтрүүлэх нь битгий хэл авсан зураг хөрөг, бичлэгүүдийг нь хүч хэрэглэн устгаж байсан нь хачирхалтай санагдсаныг нуух юун. Зарим нэгэн нэр бүхий хошин шогийн жүжигчид дургүйцлээ илэрхийлж, зураг хөрөг авбал хариуцлага тооцно шүү гэж хүртэл сүрдүүлж байлаа.
Харин “Шинэ үе” продакшины захирал Н.Ариунболд олны нүдэнд өртөхөөс жийрхэв үү, харагдсангүй. Ирсэн хүн болгон Бооёог нүдээрээ эрэлхийлж байв. МҮЭСТО-ны жижүүр Бооёог ирсэн гэж нотолж байхаас үзвэл ямартаа ч ирсэн бололтой.
Манай сурвалжлах баг түмэнд нэртэй авьяаслаг залуу уран бүтээлчийн араас гашуудаж байгаа Монголын ард түмэндээ сүүлчийн замд үдэх ажиллагаан дээрээс хийсэн сурвалжлагаа фотогоор баримтжуулсанаа хүргэе.
Цэл залуугаараа энэ хорвоогоос одсон түүний гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно оо.
Ум сайн амгалан болтугай. Гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж:Grandnews.mn
М.Сонор, Б.Цэцэг
Сэтгэгдэл (92)