Вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” балетийг УДБЭТ-ын хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд тайзнаа амилуулсан юм.
Балетын цомнол, найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва найруулж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдсан. Балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглож, тайзан дээр хормын дотор хувцсаа солих, өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйлээр бэлэг барьсан. “Оргилуун дарс” балетийг үзэхээр ирсэн үзэгчид бүгд хар, цагаан өнгийн хувцасаар гоёж ирсэн бөгөөд танхим дүүрэн үзэгч, талархалын алга ташилт, тансаг оргилуун дарс амталсан гайхалтай үдэш болж өнгөрсөн юм.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна