“Хар тас”-ын Марка, Усны гүнж Ука нар хамтдаа!

“Гранд” сэтгүүл  энэ оноос эхлэн сард хоёр удаа уншигч та бүхэнд сэтгүүлээ хүргэх болсон билээ.

Энэ дугаарын зочдоор нэгэн цаг үеийн цуутай хосууд болох “Хар тас”-ын Марка, Усны гүнж Ука нар уригдсан юм. Хосууд салснаас хойш олон жил өнгөрсөн боловч санаандгүй байдлаар нэг сэтгүүлд зэрэг ярилцлага өгснөө өөрсдөө ч мэдээгүй. Хэвлэлд сүүлийн 10 жил ярилцлага өгөөгүй, хэдийнэ хоёр дахь амьдралаа эхлүүлсэн гээд Маркад сонирхуулах олон зүйл байлаа. Энэ жил “Хар тас” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй. Харин Усны гүнж Укагийн хувьд “Aqua fitness”-ээ нээгээд 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөх амьдралдаа цэг тавьснаас хойш охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн гүүр болж яваа сайхан бүсгүй мөн гэр бүлийн амьдралаа босгоод байгаа. Ийнхүү холыг уулзуулж хоёрыг учруулдаг “Гранд” цуутай хосуудын ертөнцийг та бүхэнд зориулан нээлээ.  

Брэнд хүргэн, брэнд эхнэрүүдийн давалгаа үргэлжилсээр ҮШН-ын даргын охиныг голсон залуу хэн болох, “Хас”-ын Ч.Ганхуягийн дүүг аав болгосон бүсгүй, “Драгон”-ы хүргэн болсон даруухан ирээдүйтэй бизнесмэний түүх гэхчлэн олон олон “шинэков”-уудыг бид илрүүлэв.  

“Скандал” булан Л.Өлзийтөгсийг онцолсон бол  шинэ үеийн хөрөнгөтнүүдийн хөвгүүд гоё машин хөлөглөсний хариуд юу авсныг сонирхуулж байна.

Уламжлал ёсоор “Сонгодог”, “Дэлхийн алдартны 100 хөрөг”, “Та битгий уурлаарай таны хувцас ингэж ярьж байна” булангууд таны алжаалыг тайлах болно. Шинэ бүхнийг эрэлхийлж байдаг “Гранд” хэзээд тантай хамт байх болно. Үнэнч уншигч та бүхэндээ баярлалаа.

"Гранд сэтгүүл" 55-аар дугаар

Дугаарыг удирдсан Б.Ундрал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025