Мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл 1700 жилийн түүхтэй Японы сумо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн түүхэн амжилтуудыг эвдэх билээ.
Тэгвэл Хакухогийн амжилтыг хуваалцахаар түүний гэр бүлийнхэн, аав ээж, ах дүү хамаатан садан болон Монголын 21 аймгийн засаг дарга нар, спорт, урлагийн олон алдартнууд өнөөдөр өглөө 08:20 минутанд Токио руу нисэх үед манай сурвалжлах баг дурандаж амжсан юм. Ийнхүү Хакухо М.Даваажаргалын аав Ж.Мөнхбат, Кёкүшюзан Б.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан, МУ-ын заан Ч.Батзориг тэргүүтэй алдартнууд сүүлийн өдрүүдийн барилдаанд 69 дэхь их аваргынхаа дээлийн захыг мушгихаар Арлын Япон луу десантаараа явсан нь энэ.

Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат

Ээж Ө.Тамир

Кёкүшюзан Б.Батбаяр

МУГЖ Т.Баясгалан


МУ-ын заан Ч.Батзориг

"Voice" группийн дуучин А.Эрдэнэжаргал

Эгч М.Баасанжаргал нөхрийн хамт


Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (28)