Зохиолчдын одоогийн дүр төрх

“Project 12” төслийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, утга зохиол, соёл урлагийн салбарын нэрт төлөөлөгчдийн дүр төрхийг монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран сурч байгаа хүүхэд залуучууддаа таниулах гол зорилготой аж. Мөн сургуулийн танхимуудад гэрэл зургийг байршуулах, үүнтэй уялдуулж монгол туургатнууддаа таниулах одоогийн дүр төрхийг гэрэл зурагт буулгаж мөнхлөх зорилготой юм байна. Энэ удаад Монголын зохиолчдын үе үеийн төлөөлөгчдийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэнийг хүргэж байна.  

Эх сурвалж: Grandnews.mn

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Дээгий
    Д.Пүрэвдорж гуайн Улаан гэрийн хоригдол гээд дурсамж номыг хуучин номын дэлгүүрээс олж уншаарай хүмүүсээ. Тэнд зохиолчдын олон хөгжилтэй явдлуудаас олон юм мэдэж авна шүү.Тэр үеийн утга зохиолын түүх тэр чигээрээ л байна лээ.
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Дээгий
    Хэдийгээр нүүр учирч ярилцаж байгаагүй ч таньдаг хүнээс илүү танил дотно, хайр хүрч хүндлэл төрүүлдэг хүмүүсийн нэг бол Б.Лхагвасүрэн найрагч юм шүү. Д.Пүрэвдорж гэж агуу хүн байсан. Хар цас, Хөх даалимбан тэрлэг гээд найраглалуудыг нь цээжлэн уншиж л явлаа, миний үеийнхэн 60-70 оныхон
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Дээгий
    Б.Лхагвасүрэн гуайн Миний буурал нас гэж маш гайхамшигтай шүлэг байдаг юм байна. Нэг эгч уншиж өгөхөд нь нээрээ л би хөгшрөөд яг ийм л болох байх даа гэж бодогдож байсан шүү. АМьдралын асар их ухаан энэ хүнд бий шүү, хүндлэж зохиол бүтээлигй нь уншиж судлаж байгаарай,залуусаа
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Дээгий
    Телевизээр нэг удаа ярилцлага өгөхдөө Алтан дэлхий дотроос Ази тивийг олж төржээ Ази тив дундаас Агуу Монголыг онож төржээ Агуу Монгол дундаас Алтанговийг олж төржээ Алтан говь дотроос Алтанширээг олж төржээ Алтанширээ дундаас Ард Балжирынд онож төржээ гэсэн утгатай шүлгийг ярилцлагын явцдаа хэлж байсныг санаж байна. Догмид гуай та урт удаан насалж, эрүүл байж, их зүйлийг бичиж залуу үедээ сургамжлан явах болтугай гэж ерөөе.
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Дээгий
    Балжирын Догмид гэж маш гайхамшигтай зохиолч шүү.Үргэлжилсэн үгийн зохиолын мастер. 90-ээд оны эхэн үед сонинд ажиллаж байхдаа маш гоё нийтлэлүүд бичдэг байсан. Зэрэг нэмэхийн өмнөхөн гэж их хөгжилтэй бичигдсэн нийтлэл бий, тэрийг олж уншаарай, залуусаа. Бичсэн өгүүллэгүүд нь уран хэллэг, ухаарал агуулсан мундаг зохиолууд байдаг шүү.
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • ппппппп
    Уриахай гэж нэг л их сахал ус болсон хун байх юм.Ямар зохиол бичсэнийг нь мэдэхгуй юм.Нэг удаа тв ээр миний зохиолийг та нар ойлгохгуй ухааний юм яриад баисан.Хун ойлгохгуй зохиолоор ч юугаа хийхэв дэээ
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025