Анх 2004 дуучин Б.Дашдондогийн "Nature sound" дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд "Хонгор минь" дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, "Киви" хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй. Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, "өнгө, өнгийн" бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн. Ингээд “Киви” хамтлагийн бүх гишүүдийн талаар өгүүлж байна.

Ука буюу Д.Уламбаяр

Продюсер Ангирмаа Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар "Киви" хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг. Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний "Орхон" дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй. Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг. Түүнийг дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан, бааранд тайчигч, бүжигчин, dj байсан гэх мэтээр ярьдаг. Хамтлагийн ахлагч Укаг "I am in Love" нэртэй бие даасан цомог гаргаснаар “Киви” хамтлаг тарах нь гэсэн шуугианыг дагуулж байв. Ука 36 нас хүрч нэлээд нас, намба суусны хойно ээж болов. Өдгөө Ука уран бүтээлээсээ завсарлага аван олны нүд, чихнээс холуур нам гүмхэн амьдарч байна.
Ц.Намуунаа
Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан.

Тэрээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.
Түүнийг н.Билгүүн гэдэг залуутай үерхдэг хэмээн хэвлэлээр шуугиж байсан ч саяхнаас залуу жүжигчин н.Гантулга гэх залуутай романслаж байгаад салсан гэдэг нь илт болсон.
Агий буюу П.Алтанцэцэг
Агийг “хамтлагийн нөхөөс”, царайнаас цаашгүй, дуу дуулж гавьдаггүй нэгэн хэмээдэг. Түүнээс өмнө “Киви” хамтлагаас гурван ч гишүүн солигдоод гарчихсан учир тэрээр ийн хэлэгддэг билээ. Агий “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Ахтай, айлын ганц охин болохоор эрх танхи гэгддэг юм билээ. Ц.Намуунтай "Монгол модель" агентлагийн загварын дугуйланд хамт явдаг байсан бөгөөд продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авсан.

Агий “Би бусад гишүүд шиг хамтлагаа тийм ч амархан орхихгүй. Хамтлагтаа тууштай байж, хүмүүсийг ташаа ойлголтоос нь гаргана" хэмээснээр нэлээд тууштай явж байгаа. Түүний нэр холбогдож явсан залуучууд цөөнгүй. Ганц жишээ нь л хэлэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Эрдэнэтэй нэр холбогдож, хаа сайгүй хөтлөлцөн гүйлдэж папарациудын дуранд хүртэл өртөж явсан удаатай. Сүүлд сураг сонсох нь ээ Эрдэнээгээсээ салж, өөрөөсөө нэлээд ахимаг эрийн өврийг дулаацуулдаг болсон гэнэ лээ.
Э.Энхзол буюу Энхээ
Хамтлаг анх байгуулагдаж байхад Ука, Намуунаа нараас гадна Э.Энхзол хэмээх гишүүнтэй байсан. Байгуулагдаад нэг их удаагүй байтал Э.Энхзол Бээжин рүү суралцахаар одсоноор Киви хамтлагаас гарсан. Мөн түүнийг продюсер Ангирмаатайгаа таарч тохироогүйн улмаас хамтлагаас гарсан ч гэж ярьдаг юм билээ. Нэг хэсэг Б продакшнтай хамтран уран бүтээл туурьвиж байсан тэрээр хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн.

Харин NU Producing компанитай хамтран уран бүтээлээ дахин туурьвиж эхэлсэн байна. Тэрээр ДЗ мантай хамтран дуулж хэсэг шуугиулсан дуугаа дахин найруулж, акустик хэлбэрээр гаргасан нь нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татаад байгаа.
Б.Халиун
Энхзолын оронд Б.Халиуныг хамтлагтаа шалган авсанаар "Киви"-гийн анхны цомог худалдаанд гарсан. Халиуныг “Киви” хамтлагт орж ирэхэд гайгүй сайхан дуулдаг хэмээх үнэлгээг авсан. Тэрээр Олон улс бизнесийн дээд сургуулийн Гаалийн татварын ангийг дүүргэжээ.

Продюссер Ангирмаагийн хатуу удирдлаган дор байдаг охид хүүхэд төрүүлж, хүнтэй болзож болохгүй гэх мэт хатуу шаардлагуудын дор уран бүтээлээ туурвидаг байсан. Харин Б.Халиун энэ шаардлагыг нь зөрчсөнөөр хамтлагаасаа хөөгджээ.
Б.Халиун дуучин О.Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсноор хамтлагаасаа гараад удалгүй хүүтэй болсон юм. Хүүгээ төрүүлснийхээ дараа хосууд хамтын уран бүтээлдээ ханцуй шамлан орсон билээ.
Солонго буюу Соко
Хамтлагаас гарсан Б.Халиуны оронд шинэ гишүүн хайх хэрэгтэй болов. Ингээд хамтлагийн дуучин Намуун арван жилд нэг ангид сурдаг байсан Б.Солонгыг продюсер Ангирмаад санал болгосны дагуу царай зүс, бие хаа болон хэнээс ч дутахааргүй сайн бүжиглэчихдэг байсан зэрэг нь Б.Солонгыг "Киви"-гийн шинэ гишүүн болгов.

Гэвч Б.Солонго хайр сэтгэлтэйгээ учирч, хүүхэдтэй болсноор өмнөх гишүүн Б.Халиуны нэгэн адил хамтлагаасаа хөөгдсөн гэгддэг. Тэрээр "Анод" банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болсон. Хамтлагаасаа гараад удалгүй бие давхар болж, үрийн зулай үнэрлэжээ. Одоо тэр хоёр ч хүүхдийн эх болон нам гүмхэн амьдарч байна.
Эх сурвалж Grandnews.mn
П.Зулаа
Сэтгэгдэл (26)