Монголын ард түмний дунд үе дамжин дуулагдаж ирсэн ардын дууны шууд үргэлжлэл бол орчин цагийн нийтийн дуу зайлшгүй мөн гэдэгтэй хэнч маргахгүй бизээ. Монгол сайхан нутгийнхаа онгон байгаль, хүр ардынхаа гайхамшигтай өв соёлыг дүрслэн харуулах нь зохиолчдын маань эрхэм зорилго байдаг аж. Тэгвэл сүүлийн үед дуунд дуртай Монгол түмнийхээ сэтгэлийг байлдан дагуулж, тэсгэм жаврын хайрууг тэнгэрийн наран шиг уриншуулан эгшиглэх болсон уран бүтээл бол МУСТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа” дуу юм.

Энэхүү дууны шүлгийг бичсэн яруу найрагч М.Цэрэнтогтох нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрж өссөн жинхэнэ туршлагатай малчин гэнэ. Учир нь тэрээр бага балчраасаа нутагтаа мал маллан амьдарч байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх эрдэмд чамгүй суралцсан нэгэн гэнэ шүү. Тэрээр 2011 онд “Аялгуу далласан сэтгэл” шүлгийн түүврээ хэвлүүлж, өнгөрөгч онд “Дуун заяандаа жаргалтай явна” нэртэйдуун цомгоо сонсогчиддоо өргөн бариад байгаа билээ. Түүний зохиосон “Монголоороо”, “Ээжээс минь ирсэн ааруул”, “Ойлгоорой”, “Баярлаж явна уу ээжээ” гэх мэт монгол ахуй соёл үнэртсэн олон сайхан дуунуудыг нь бид мэдэх билээ. Ямартай ч түмэн цагаан хонио хариулж явсан нэгэн залуу маань ийнхүү эх орныхоо нийслэлд суурьшиж уран бүтээлээ туурвиж яваад нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (2)