С.Дэмбэрэлийн дүүгийн барцад

Цагийн сайханд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар ажиллаж явсан Т.Ганболд хэмээх залуу "Ганц худаг"-т хоригдсоноор дуулиан болж байсан. МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэлийн эгчийн хүүхэд энэ эр Монголын нууцлаг хөрөнгөтнүүдийн тоонд ордог. Монголын бизнесийн акулуудыг сүүлийн арав гаруй жил атгаж яваа С.Дэмбэрэлийн бүх бизнесийг хийдэг, ардах нууц ноёнтон нь С.Дэмбэрэл хэмээн шивэр авир хийдэг нь ч үнэний ортой.

Тиймдээ ч гуч гаруйхан насандаа тэрбээр улсын өмчит томоохон үйлдвэрийн  даргаар очсон гэдэг. Хэл ам, хал бал ихтэй тус албаа өгснөөс хойш ноён Т.Ганболд “Корпорэйт 1, 2“ зочид буудлуудыг бариулан, удирдаж байснаа  алдарт С.В.Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг нь худалдан авч, уул уурхайн ертөнцөд дуулиан дэгдээсэн.

Гурван зуун саяар худалдаж авсан гэгддэг бөгөөд энэ мөнгө чухам хаанаас гарсан болохыг тогтоохоор АТГ, Тагнуулын ерөнхий газар ханцуй шамалсан юм. Тэрбээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан дамлан худалдаалсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа бусдад авлига өгсөн хэмээх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байснаа чимээ аниргүй болчихоод байсан билээ.

Энэ удаад гайхал “Алтан Дорнод Монгол-ын хэрэг нэмэгдэж, “аав”-ынд морилохоос гарцгүй болгосон гэх. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх компанийг худалдаж авахад МАН-ын нөлөө бүхий сайд дарга нар хүч хавсарсан ажээ. Нөгөө талаар ахынх нь нөлөө ч үүнд байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэг явдал хэрхэн яаж өрнөхийг харцгааж л байя.

 

Эх сурвалж: Grandnews.mn

М.Саян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025