Жүжигчин Л.Гантулга: Надад оддын өвчин нөлөөлдөггүй

“Кино урлагт шинэ залуу эрэгтэй жүжигчид хүч түрэн орж буйн илрэл Л.Гантулга” хэмээн хэвлэлүүд түүнийг тодотгожээ. Тэрээр жүжигчний гараагаа дөнгөж эхлээд байгаа хэдий ч гурван кинонд амжилттай дүр бүтээчихлээ. Өөрийгөө тал бүрээс нь өв тэгш хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож, жүжигчин хүн бүрийн хүсэж тэмүүлдэг тэр л оргил түүний гэгээн мөрөөдөл юмсанж. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигчиддаа хүргэе.

-Ингэхэд та ер нь загвар өмсөгч юм уу, жүжигчин юм уу? “Говь”-ийн нүүр царай болсон байсан, хэдэн жилийн гэрээтэй ажиллаж байгаа вэ?

-Би жүжигчин. “Говь”-ийн нүүр царай ч гэж дээ, хамтарч ажиллах санал ирсэн юм. Би “Монгол модель”-той гэрээтэй, загвар өмсөгч талаасаа биш, видео болон клип дээр нь тоглодог.

-“Тютю” таны хоёр дахь гол дүр үү, энэ кинонд яагаад тоглох болсон бэ?

-Миний дэлгэцийн гурав дахь уран бүтээл. Анх Г.Ундармаа эгч над руу залгаад “ирээд проб өгөөчээ, шалгаж авъя, бид нар нэг иймэрхүү кино хийх гэж байгаа” гэсний дагуу очиж шалгуулаад тэнцсэн.

-Хоёр ч кинонд хөгжимчний дүрд тоглочихлоо. Ингэхэд хөгжим тоглодог уу?

-Би төгөлдөр хуурыг өөрийнхөө хэмжээнд тоглочихдог, гэхдээ нэг их мундаг биш л дээ.  

-Амьдрал дээр “Тютю” кинон дээрх шиг найз бүсгүй чинь таныг орхиж яваад буцаж ирсэн бол та яаж хүлээж авах вэ?

Энэ бол кино зохиол шүү дээ. Яг миний амьдрал дээр байсан бол би сүүдэр шиг л дагах байсан. Яагаад гэвэл тэр миний хайртай хүн учраас. Амьдралдаа анх удаа уулзаад тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрлана гэсэн бол, бүх зүйлээ зориулаад л хайрлах байсан.  

Найз бүсгүйтэй юу?

-Байхгүй ээ.

-“Киви”-гийн Намуунаагийн найз залуу гэдгээр анх таныг мэдэх болсон. Нууц биш бол үерхээд хичнээн удсан бэ, үерхэл яаж эхэлж байв аа?

-Үүнийг нууц чигээр нь үлдээе. Энэ тухай яримааргүй байна.

-Анхны харцаар дурлах гэдэгт итгэдэг үү, тэгж дурлаж байсан уу?

-Итгэдэг. Дурлаж үзсэн. Анхны хайртайгаа анхны харцаар л дурласан. Мэдээж амьдралын шалгуураар болих үе байна.

-Таны хүүхэд нас хаана өнгөрөв, багадаа ямар хүүхэд байсан тухайгаа яриач?

-Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүүхэд. Дөрвөн настайгаасаа хотын хүүхэд болсон. Манайх их нүүж суудаг айл байсан. Миний яваагүй арван жил, очоогүй дүүрэг гэж байхгүй. Ээж хаашаа нүүнэ, дагаад л нүүнэ. Би ээжтэйгээ, ахтайгаа ам бүл гурвуулаа амьдардаг. Бид гурав хэлхэлдээд нүүгээд л, нүүгээд л байдаг байсан болохоор нүүж суусаар хүүхэд нас өнгөрсөн дөө. Надад энэ байранд өсөөд, тэр хүүхдүүдтэй найз болоод энэ тэр гэсэн юм байдаггүй. Байнгын нүүж байсан болохоор энд тэнд найзуудтай. 

-Ээж, ах хоёрынхоо тухай яриач?

-Ах маань надаас хоёр насаар ах. Эхнэр хүүхэдтэйгээ Австралид амьдарч байгаа. Манай ах Монголын номер нэг ширээний теннисчин Л.Алтантулга гэдэг хүн байдаг. Ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн бий.  

-Жүжигчин гэдэг мэргэжлийн юу нь таныг илүү их татав, танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Урлагийн хүн болохыг багаасаа мөрөөддөг байсан. Дуучин болох юмсан гэдэг ч юм уу. Жүжигчин Д.Хүрэлхүү ах манай хамаатан. Би сургуулиа сонгохдоо Д.Хүрэлхүү \МУГЖ\ ахад “Ахаа, дүү нь СУИС-ийн жүжигчний ангид орох гэж байна” гэхэд намайг бэлдээд СУИС-д тэнцээд орж байсан. С.Сугар багштай, ассент найруулагч н.Ариунчулуун багштай ангийг 2012 онд төгссөн.   

-Таныг найзууд чинь Мазуми гэж дууддаг гэсэн, ямар учиртай юм бэ?

-Нэрний учир ч гэж дээ \инээв.сурв\. Нэг их утга агуулга гээд байх юм байхгүй ээ. Хүүхдүүд чинь бага байхдаа коунтрстрайк гээд тоглоом тоглодог ш дээ. Тэгэхдээ л би ийм нэрээр тоглодог байсан болохоор явсаар байгаад ийм нэртэй болчихсон.

-Хобби юу вэ?

-Би ер нь их ажилсаг. Гэр цэвэрлэх, хоол хийх гээд л гэрийн ажилдаа их сайн. Тэрийг л хобби болгочихсон гэх үү дээ. Гэртээ орж ирэхэд муухай байвал цэвэрлэчихдэг. Бас их гоё хоол хийдэг. Энэ л миний хобби юм болов уу гэж бодоод байгаа. Харин хүмүүс шиг юм цуглуулах хобби энэ тэр байхгүй ээ. 

-Хөгжим хэр сонсож, ном хэр их уншдаг вэ?

-Ер нь тал талын хөгжим сонсдог. Учиргүй их рок энэ тэрийг сонсоод байхгүй ч гоё хөгжим байвал сонсдог. Оюутан байхдаа ном их уншдаг байсан ч, ажил дээр гарахаар нэг их уншихгүй байна. Шаардлагатай, өөрт хэрэгтэй гэсэн ном байвал худалдаж аваад уншчихдаг. Одоо хүн бэлэглэсэн номнуудыг уншаад эхэлчихсэн байгаа.

-Жүжигчний гараа яаж эхэлж байв, жүжигчний мэргэжлийн хэцүү болон давуу талыг олж харсан уу?  

-Яг хонхны баярын дараа МҮОНТ-ээс над руу яриад “бид 30 ангитай кино хийх гэж байна, ирээд проб өгөөчээ” гэсний дагуу очоод тэнцсэн. Бараг дөрвөн сар зураг авалт үргэлжилсэн. Өнгөрсөн онд “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, сая “Тютю” кино амжилттай цацагдлаа.

Хүн болгон л мэргэжил эзэмшдэг. Эзэмшсэн мэргэжлээ хүнд хэцүү гээд байх нь надад утгагүй санагддаг. Ямар ч мэргэжилд хэцүү үе зөндөө тохиолдоно. Жүжигчин хүн уран бүтээл дээрээ нойр хоолгүй, баг хамт олноороо хичээцгээдэг. Тэнд хувийн амбиц гэсэн зүйл байдаггүй. Багаараа ажиллаж байгаа болохоор тийм ааш зан гаргах хэрэггүй байдаг. Бас ажилсаг байх хэрэгтэй, чадахгүйгээс чадах хүртлээ хичээх хэрэгтэй. Бахархууштай зүйл гэвэл уран бүтээлээ дуусаад тэрнийгээ үзэх л хамгийн гоё байдаг. Өөрөөрөө бахархаж, бас их сандардаг \инээв.сурв\.

-Эротик кинонд тоглох санал ирвэл яаж хүлээж авах вэ?  

-Энэ талаар бодож байсан.Тоглохгүй.

-Нэлээдгүй хүмүүс таныг танидаг болчихлоо, оддын өвчин хэр тусаж байна даа?

-Оддын өвчин энэ тэр надад ерөөсөө нөлөөлдөггүй ш дээ. Үндэсний телевизийн кинонд тоглож байхад хүмүүс таниад зургаа авхуулъя гэхэд нь юу ч бодолгүй тэгье, тэгье гээд л авахуулчихна. Ер нь бол хайнгадуу. Тэрнээс биш хэдэн кинонд тоглочихоод хамраа сөхөж, ямбайгаад байдаггүй. Өглөө босоод юугаа өмсөнө, хаана хоолонд орно, хэнтэй уулзаж инээж хөхөрнө хамаагүй ш дээ. Би адилхан л хүн юм чинь. Өөр олон кинонд тоглосон ч гэсэн энэ зангаараа л байх байх.

-Таныг тоглосон кинонуудаас чинь харахад даруу төлөв харагддаг. Ингээд хувцасласныг чинь харахаар их өөр хүн юм шиг харагдаж байна. Иймэрхүү чөлөөт загварын хувцастай кинонд тогловол илүү гоё харагдах юм шиг ээ?

-Оюутан байхаасаа би эсрэг талын дүрд тоглох юмсан гэж боддог байсан. Хүмүүс үзэн ядаад л \инээв\. Гэтэл надад ирж байгаа, санал тавьж байгаа кинонууд дандаа л эерэг, зөөлөн, хайртай залуугийн дүр, ээжийн сайн хүү, хөгжим тоглодог залуу, ажлаас айдаг гэх мэт амьдралд ойрхон дүрүүд ирдэг. Би ч дуртайяа хүлээж авдаг. Надаас тэс ондоо байвал би бас хүлээж авна.

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Маш сайн action кинонд гол дүр бүтээхийг хүсдэг. Монголын хэмжээнд ш дээ.      

-Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?

-Би мөрөөдлийнхөө төлөө их хичээж байна. Хэлтэй, гоё биетэй, царай зүс сайтай, спортлог,  хамгийн гол нь урлагийн мэдрэмжтэй байх ёстой. Би одоо gym-ээр хичээллэж байна. Бас боксоор хичээллээд гурван сар болох гэж байна. Хааяа усанд сэлдэг, дээр нь хэлний дугуйланд явж байна гээд нэг цэгт хүрэх гээд би хичээж байна. Дээр нь мэдээж гадаадын зах зээл рүү гарахыг хүсэж байгаа. Боломж олдвол, би шалгуулахад хэзээд бэлэн. Туйлын зорилго гэвэл Амараа ах шиг Холливудын кинонд дүр бүтээх юмсан л гэж мөрөөддөг.    

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна, мэргэжлээ ахиулж сурах бодол байна уу?

-Ахиулж сурвал ямар ч байсан гадагшаа явах байх. Америк юм уу, Солонгос. Одоохондоо энд байгаа зүйлсээ хаяад сурна гэсэн бодол миний жилийн төлөвлөгөөнд алга. Жилийн дараа бодно. Одоо нэг олон ангит кинонд тоглох санал ирсэн. Зохиол нь арай бэлэн болоогүй байгаа юм билээ.

Хувь хүн ганцаараа хол явахгүй шүү дээ. Энэ завшааныг ашиглаад “Тютю” кинонд хамтран ажилласан баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Г.Ундармаа эгч, “Prime pictures”-ийн залуус, “Black zebra” гээд бүгдэд нь баярлалаа.

“Prime pictures”-ынхан Монголдоо бол анхдагчид, тэдний продюсерлэсэн кино тэргүүлдэг. “Үргээлэг”, “Давхар цохилт” бүгд амжилт дагуулсан, “Тютю” кино бас амжилттай явах байх. Ийм залуус гарч ирж байгаад баяртай байна. Цаашид олон бүтээл дээр хамтарч ажиллах байх гэж бодож байна.

Эх сурвалж: Grandnews.mn

Ярилцсан П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Зочин
    Ta nar zvgeer oorsdiigoo l hicheej yw za yu bitii ingej ataarhaachdee ataarhsanaasaa bolj omdondoo sheelee shd ta nar xxa Ganaa ahaa amjilt ta bol mongoliin saihan zaluusiin neg yaltachgvi mon shvv
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Uhnaa guain Namuunaa ene muu zaluud ih uym. Uuriiguu hen gj bodoov??
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • хүүхэн
    Харинч тэнэг юм л энэнтэй суууна даа ийм урлагн хөнгөн маягн залуус ч дээ хэрэггүй дээ хүнд олигтой хань болдгүй л бхгую эр хүн ч дээ доодохдоо захирагдаж амьдардаг шдээ найз охин эхнэрээсээ салаад маргааш нь нэг юмтай хөтлөлцөөд тэр байтугай эхнэрээ өнгөрхөд залуу эхнэр авна даа эр хүнд итгэхр эрхий хуруунда итгэ гэж
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • хүүхэн
    харах царайны л бодолтой юмаа төлөвлөдөг гэдэг нь харагдаж бна бас авгай шиг гэр цвэрлдэг гэнэ одоо цагт ч эр нь эр шиг бж эм нь эм шиг байж чадхаа бсан бна ийм учир дээр нь шалчгнасан олон эмэгтэй хүн шиг яриатай юм ингээд бас дээр нь экс найз бүсгүйнхэ далбаан доор шахуу л олны танил болж дээ янз нь хаягдах ньзөв юм бнаа гантулга нэртүүд яахаараа ийм тэнэг бдаг бнаа тэр ubs н анууш бас яг ийм
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    hehehe mintees urgelj ohin avj gardag zaluu l bgmldaa bas odoo har tamhind orood bga surag bsn nzuud ni helsiin bi neeh muulahguiee neleen bodoltoi buh ymaa tolovolchihson hentei haritsah haritsahguigee meddeg zaluu bgam setguulched ni bichih sedev oldohgui bval mint orood vipd bval naadhtaigaa bainga taarna bichih ym garj ireh blgui
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Goomooi yum aa
    bandi nar ingej zurag avhuuldag bolziim uj ?
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • joy
    ugee yaahav er hun yum chine bodoj setgej bgaa daa hureeree nutgiin duu
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • ази
    Ази том шүү!Азид гарах зорилго тавь!
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин
    dandaa l uur uur ohiduudtai hutlultsuul uerheel guigeed bdiishd single gj hudlaa nz ohintoishd
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin
    sayxan neg oxintoi xutlultsun yawaj bsniig xarsan odoo single yumu
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • kim
    shuura aldmaar shan zaluu boljee chi. bagadaa john tsarai muutai bsn chini er usch esgii sunana gej!
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Buram
    harwaas xumuujil saitai , gegeeleg sxn zaluu bna amjilt xusye !
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Amjilt
    Tsarailag zaluu bn. Ger ornii ajil hiideg eregtei hun hovor shuu. Yamar aztai ohin Gantulgatai suudag yum bol dooo?! Goy yumaaa mmmm. Amjilt Ganaa!!!
    2015 оны 01 сарын 18 | Хариулах
  • mmm,.
    geriin er hun ajilsag nyambai bn gedeg burhanii hishig shu.yadaj l hog shoroogui tohilog amidrana gesen ug.minii hani bol gerin ajild mash sain.Aztai l ohin gergii ni bolno do
    2015 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ss
    Gadgashaa garaad ooriigoo sorivol deer dee mongold Bol neeh deeshlehgui model zagvariihan duuchin jijig chin gesen orontsognuud yashka nar tai bitgii holbogdoj neree buzarlaarai tegj yvaad neg hogshin avgain ovort orchihovoo !!
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин
    deer neeh huurhun ohintoi yawj bsnshd
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin
    saihan zaluu bn shvv. ulam ih amjilt hvsiee.
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025