Гранд педиа: Женко Баттулга

Түүнийг Халтмаагийн Баттулга гэхээс илүүтэй “Женко” Баттулга гэх нэрээр хүмүүс илүү таньдаг гэхэд хилсдэхгүй. Монголын хөрөнгө бэлтэй эрчүүдийн эхний эгнээнд зүй ёсоор ордог болтлоо хөдөлмөрлөсөн түүний амьдралын хуудсуудыг нэхэн санаж энэ удаагийн “Гранд педиа” буландаа онцолж байна.

Хамгийн муу сурлагатан

1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод н.Халтмаагийнд төржээ. Аав, ээж нь Баянхонгор аймгийн уугуул. Улаанбаатар хотод хүүхдүүдээ төрөхөөс өмнө орж ирснээр комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй. 1966 он буюу түүнийг гурван настай байхад Яармагийн дэнж дээрх үерт автсан айлуудад гэр олгоход, гэртэй болсон гэдэг.

Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү  Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн оржээ. Зургийн сургуульд сурдаг байхдаа “Баянгол” зочид буудлын өмнүүр жуулчдад зургаа нэг доллараар зардаг байв. Ийнхүү жуулчидтай харилцах шаардлагатай байснаас англи хэл сурах гэж эрмэлздэг болжээ. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.

Байрны төлөө тамирчин болсон нь

Х.Баттулга 1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан гэдэг. Спортоор хичээллэдэг байсан бөгөөд самбо бөхөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт гаргаж байсан тамирчин юм. Тухайн үед амжилт гаргасан тамирчдад байр өгөх болзол тавьдаг байв. Х.Баттулга байрны төлөө спорт руу хөл алдан орсон ч гэгддэг. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн,   өнөөх   хүсэж   хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ. Ийнхүү спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж төр гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан юм. 2006 оноос хойш Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон өдгөөг хүртэл ажилласаар байгаа.

Ногоон цай зарж гэнэт баяжсан нь

Тэрээр 1990 онд наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж,  Унгар улсад зарахаар  явав. Хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөөр Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарж эхэллээ. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тэндээс 600 доллараар камер авч ирж энд нэг   нугалж зарна.

Дараа нь найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч монголд хүн авахаа байж, Бээжинд зарж эхлэв. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Хамгийн анхны капиталаа тэндээс л хуримтлуулж эхэлсэн түүхтэй. Анх Улаанбаатар хотод гарсан шар өнгийн сити таксийг Х.Баттулга оруулж ирсэн гэдэг.

“Манай нутгийн бизнесмэн”

“Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулсан байна. 1999 онд “Max импекс”, “Талх чихэр” хэмээх социализмын үеийн үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганаар арай ядан тогтож өр зээлэндээ баригдаж, 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь хоёр тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.

2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт болсон их зуднаар хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл аваачиж өгчээ. Үүнээс үүдэн түүнийг нутгийн иргэд “манай нутгийн бизнесмэн” хэмээн цоллов. Энэ эрхэм аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг сүндэрлүүлсэн. “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Мөн “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг ба “Коника”-гийн салбарууд, “Касабланка” баар, “Женко” сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг"  гээд түүний бизнес өргөн цар хүрээтэй болсон. Одоо Төв аймгийн нутагт 54 метр өндөр “Майдар бурхан”-ы цогцолбор барих төсөлд хувь нэмрээ оруулж байгаа аж.

Олигархи төрд шургалсан нь

2004 онд УИХ-ын түшээ болсон. Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа Баянхонгор аймгаас сонгогдсон. 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар, 2012-2013 онд Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдаар томилогдон ажиллаж байсан. Тэрбээр МоАХ-ны дарга, Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг хашдаг.  

“Женко” Х.Баттулгыг бизнесийн эрх ашгаа хэзээд улс төртэй уяж ирсэн гэж ярьдаг юм.
 Амрагийн явдлаараа хамгийн алдартай нь

“Женко” Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа дизайнер мэргэжилтэй, “Гоёл” наадмаас тэргүүн шагнал хүртэж байсан удаатай. Тэрээр “Би “Женко” группийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмэр, хөлс хүчээ хангалттай зарцуулсан хүн. Одоо үүнийхээ үр шимийг хүртэж, амьдарч байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Тэд хоёр охин, нэг хүүтэй болсон.

Залуу зандан насандаа поп дуучин Б.Сарантуяагаас авахуулаад янаг амрагийн явдлуудаараа зартай явсан тэрээр өдгөө Анжелика хэмээх орос бүсгүйтэй амьдралаа холбож, эрлийз дөрвөн хөвгүүдийн аав болсон ч энэхүү амьдралаа ихэд нууцалдаг.

Гэвч түүний цорын ганц албан ёсны гэргий нь дизайнер Ц.Энхтуяа. Харин Ц.Энхтуяа хатагтайгаас өмнө амьдрал зохиож, анхны хайр, анхны болзоо, анхны үрийн зулай хүртэл үнэрлэж явсан намтрыг нь тэр бүр хүмүүс мэддэггүй гэнэ. Тэр хүн бол З.Уянга. З.Уянга  нь уран зураг зурахын хажуугаар өдгөө “Блю мүүн” арт галарейн захирлаар ажиллаж байна.

Х.Баттулга өдгөө 53 нас хүрж байгаа. Түүний өмнөх зам тод гэрэлтэй харагдана. Байрны төлөө бөхөөр хичээллэж, өнөөгийн өндөрлөг хүртлээ олон саад бэрхшээлийг туулж Монголын тэргүүн баян хэмээх алдарыг хүртсэн Х.Баттулгын тухай өгүүлэхэд ийм байна.

Эх сурвалж: Grandnews.mn 

П.Зулаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    battulag bi eh oronch geed baidag shal hudallaa ehner n hari hun mongoldoo ireedeid gai boloh 4 n irliiz huuhedtei shal hudalaa eh oronch
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Soongo
    Уг нь өөрөө бол гайгүй хүн шиг байгаа юм. Даанч эргэн тойрондоо дэмий хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг дутагдалтай юм шиг байгаа юм даа. Өөрөө боловсрол мэдлэгийн хувьд нэг их сайн биш байж болно, сайн чадалтай хүнээс зөвлөгөө аваад зорьсон зорилгоо биелүүлж болно, гэвч эргэн тойрон байгаа хүмүүс нь худлаа дүр эсгэгч нар хааш нь ч эргүүлж мэдэхээр хүмүүс байх шиг байгаа юм. Аврагыг сонгуулиар ганнам стайль бүжиглүүлдэг шиг болгоод хамаг төлөвлөсөн юмыг нь нурааж чадах л улсууд байх шиг байна даа.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin
    Singapur luu odoo ch vizgui zorchdog shd
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Tumennast
    Zulaa ta ene huniig muulah jej mun yadvaa. Yerduu l ene uu. Avgai huuhed ene ter uu. Surlaga muutai baisan ch geh shig. Yamar balaigaa bichdeg balai ve. Sain yavaa negnee muulah gesen zahialgat yavuurgui argin neg l biz dee. Harin ch hamgiin zuv bodoltoi yerunhiilugchiin odoo genet zuudelj sereed yarij ehelj bui uildverjuuleltiin bodlogiin asuudliig 10 garui jiliin umnuus yarij huutsulduj 2 zasgiin gazar damjuulan demjleg avch chadalgui unuudriig hursen shuu dee. Ter yed ni demjeed gants ch bolov bolovsruulah uildver bariad avsan bol bid ediin zasgiin hundrel geed emegteichuudiin eemeg bugjiig guihdaa tulahgui baisan shuu dee. Tiim l sain humuus yum bol Battulga shig 10 jiliin umnu bish gehed 2 jiliin umnuus uildver heregtei gej gonshighohgui yagaav.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Nadad sain,daichin alivaa zuiliig hiij chaddag ,chadaltai hun shig sanagdsan ,ehner huuhdiin asuudald bid orotsoh yamar heregtei yum.Bi bol demjdeg buzar gej bichsen hun uuruu ikh buzartsan gazraar yavj buzar bolson hun bh
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин
    улс төр бизнес хоёр холилдоггүйн л гэнэ лээ, их гайгүй хүн байх гэж бодож байсан сүүлдээ дэмий ч хүн шиг мдээх ч юм алга, гэр бүлийн хувьд их тогтворгүй л юм байна,
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin
    jinhene mongol tsustai mongol saihan er erliiz bish
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Uuh ch bish bulchirhai ch bish nobshuudiig bodbol uls ornoo gesen setgeiltei hun
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Аймшгийн хорчин хүн дээ эрх ашгийнхаа төлөө юугаа ч худалдахад бэлэн
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin
    ene hun dahiad ch tord songogdono. yagaad geech Bayanhongoroos garaad l ireh uchraas. ter songuuli dohohoor nutgaa sanaj mungu tsatsdag hun ter bish. bainga ni=utagtaa hurungu oruulalt hiideg. odoo mongolchuudad zoriulsan yamar tom tom buteen baiguulaltuud hiigdej bgag bid nar nudeeree harj bg. orooniih ni uudiig sahiad suuj baisan ovood tulshniih ni mungiig ogood gargaj baihiig nudeeree harsan. ohiduud ni yamar ch yaravgar ih zangui engiin daruu medleg bolovsroltoi busguichuud. ajilchdiinhaa tsainii guanzand tsug zogsoj bgd l hooloo idcheed gardag bsn. ur huuhdee yaj usguj humuujuulseneer ni ter huniig dugnehed buruudahgui. tsagaan saraar nutgiin ahmaduuddaa bainga heden achaanii mashin duuren beleg hurguuldeg tuun shig nunjigtei hun tsoohon bh shu ene olon businessman nertei luivarchid dund.
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин
    buzar
    2015 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин
    эр хүн
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025