Cкандал: Л.Өлзийтөгс

Бидэнтэй дэндүү ойрхон хэрнээ, хол хүн гэж түүнийг тодорхойлчихсон байдаг. Яруу найраг, зохиол бүтээлийнх нь ертөнцөөр бидний зүрх сэтгэлийн утас хөндөгдөн байдаг ч уншигч фенүүдийнхээ дунд төдийлөн орж ирээд байдаггүй, "хол"-ын орон зайтай юм шиг болохоор түүнийг хол хүн гэдэг ч байх. Тэгвэл энэ хүн бидэнтэй хэнээс ч илүү ойрхон хүн аж. Яруу найрагч Л.Өлзийтөгсийг "Скандал" булангаараа онцолж байна.

Шүлгэнд бус номонд дурласан бага нас

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс 1972 онд Дархан хотод төрж, өсчээ. Бага насаа хөдөө орон нутагт өнгөрөөсөн тэрээр 1996 онд "Монгол мэдлэгийн их сургууль"-ийг судлаач мэргэжлээр төгссөн байна. Багадаа уншиж байсан роман дотор нь шүлгийн хэсэг гараад ирвэл хуудсыг нь алгасаад эргүүлчихдэг, шүлгэнд дургүй хүүхэд явсан нь тун ч сонирхолтой.  

Түүний аав ээж хоёр ном их уншдаг хүмүүс байжээ. Аавынх нь шүүгээнд 800-аад ном байсныг хожмоо дурсан ярихдаа “Аав маань намайг долоон настайд "Миний охин энэ шүүгээн доторх номыг бүгдийг нь уншчихвал их сайн хүн болно доо гэсэн. Би зургадугаар ангид орох жилээ тэр шүүгээн доторх номоо дуусгасан” хэмээн ярьсан. Тэрээр хамгийн анхны шүлгээ 5-р ангидаа бичиж байсан ч 9-р ангиасаа л яруу найрагт дурлан, оролдож эхэлсэн гэдэг.

Анхны амьдрал

Тэрээр Ж.Болд-Эрдэнэ хэмээх өөрөөсөө долоон насаар ах билиг танхай яруу найрагчтай анхны амьдралаа эхлүүлж байв.

1990-ээд оны яруу найргийн ертөнцөд Жамъянгийн Болд-Эрдэнэ гэгч залуу хүч түрэн орж ирж, анхны бүтээл болох “Гоо марал” хэмээх номоо 1991 онд хэвлүүлснээс хойш өөр ном хэвлүүлж амжаагүй байдаг. Тэрээр 1998 онд цэл залуухан 33 насандаа гэнэтийн өвчний улмаас хорвоог орхисон. Тэдний дундаас Б.Ханболд хүү нь мэндэлсэн.

Хоёр дахь амьдрал

Түүний хоёр дахь амьдрал мөн л яруу найрагч залуутай холбогдов. Тэд “Ардын эрх” сонинд хамтдаа ажиллаж байгаад танилцсан гэдэг. Баянхонгор аймгийн уугуул Гун-Аажавын Аюурзана  16 настайгаасаа шүлэг, яруу найраг бичиж эхэлсэн гэдэг.

Тэрээр 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулж өөрийн гэсэн уншигчидтай болсон зохиолч. “Цаг хугацаа амсхийх зуур”, “Филасофийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг роман хэвлүүлсэн.

Зэвэргэн салхитай өдөр зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээлээр хөлөө хучаад ном уншаад хэвтэхийг жинхэнэ аз жаргал гэж төсөөлдөг. “Би илтгэл тавих чадвар муутай. Ярихдаа ч муу. Өөрийгөө бичихдээ л жаахан гайгүй гэж боддог” гэж ярих энгийн даруухан нэгэн.

Нөхрөө “Г.Аюурзана бол миний нөхөр төдийгүй хамгийн их хүндэлж, шүтэж явдаг уран бүтээлч минь” хэмээн ярьсан удаатай. Г.Аюурзана танилцсаны дараахан төрсөн өдрөөр нь түүнд эртний Грекийн яруу найрагч Сапфогийн тухай ном бэлэглэхэд маш их баярлаж байсан гэдэг. Энэ тухайгаа Л.Өлзийтөгс “Сапфогийн намтартай тэр номыг би төрсөн өдрийн бэлэг гэхээс илүүтэй яруу найрагч Г.Аюурзанын надад өгсөн хамгийн анхны үнэлгээ гэж хүлээж авсан” хэмээн ярьсан байдаг.

Бие биенээ мэдэрч, үнэлж чадсан, жинхэнэ оюун санааны өөр түвшиний гэр бүл гэдэг нь л эднийх гэлтэй. Том хүү нь төгөлдөр хуурын ангид багаасаа суралцаж сонгодог урлагт хайртай болсон төдийгүй хоёр дүүгээ ч төгөлдөр хуурт дурлуулсан гэгддэг. Тэд мөн гэрээрээ дүүрэн уран зураг, дэлхийн сонгомол номын цуглуулгатай гэнэ. 

Тайрмал үс, дөлгөөн харц бидний мэдэх найрагч

Түүний тухай нэгэнт ярьж байгаа хойно үснийх нь тухай ярихгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа. Номнуудынх нь хавтсан дээрх толгойгоо үл ялиг гилжийлгэсэн нүдний шилтэй, тайрмал үстэй, дөлгөөхөн, тунгалаг царайтай эмэгтэйн зураг хичнээн ч олон хүнд танил болоо вэ? Л.Өлзийтөгс гэдэг нэрийг сонсоход л тэр зураг нүднээ тодоос тод бууж буй нь лавтайяа.

Уншигчидтайгаа дэндүү ойрхон хэрнээ, хол байдаг түүнийг өөрөөр яаж ч төсөөлөх юм билээ. Ямартаа ч “намайг 10 жи­лийн өмнөх номын минь зургаар тө­сөө­лөөд явдаг. Тэгж болохгүй шүү, гэнэт тааралдвал та цочоод хашгирна” гэж ч хошигносон байдаг.

Өөрийнх нь үсний талаар асуусан нэгэн сэтгүүлчийн хариултанд “Миний үсийг зарим нь имиж гэж хараад байдаг болохоос биш хамгийн энгийн, хамгийн хямдхан засалт шүү дээ. Би хоёр сард нэг удаа мянган төгрөгөөр ингээд тайруулчихдаг юм. Үнэн амар. Үсээ будуулж ч үзэлгүй өдий хүрлээ. Ийм залхуу, ийм хэнэггүй хүнээс чи имиж энэ, тэр гэдэг үг асуугаад харин ч инээд хүргэчихлээ. Гэхдээ сүүлийн үед хоёр сард нэг удаа үсчин орох нь ч хүртэл ядаргаатай санагдаад зүгээр л боодог болчихсон. Үүнийг та арай имижээ өөрчиллөө гэж үзэх юм биш биз” хэмээсэн байдаг. Тиймээ энэ бол түүнээс л гарах хариулт.

Давхарлаад л, давхарлаад л гайхшруулсан нь...

Л.Өлзийгтөгсийг ээмэг бөгж зүүдэггүй, нүүрээ будаж, гоёж гооддоггүй хэмээн сонин хэвлэлээр бичсэн байв. Дараа нь уулзсан хүн бүр л түүнийг чих гар хуруу руу сониучирхсан харцаар хараад байх болж. Бүр нэг хүн “Чи их сонин хүн шүү, ээмэг бөгжийг хэрэглэдэггүй эмэгтэй хүнтэй анх удаа л таарч байна. Манай эхнэр бол сард нэгийг худалдан авдаг” хэмээн эхнэрээ ичээж орхиж.

Харин Л.Өлзийтөгс “Би жаахан гэдэнтэй зантай юм. На­даас болж өөр хүн эвгүй байдалд орж буй нь муухай санагдсан. Тэгээд нэг удаа олны дунд очихдоо зориуд бөөн юм давхарлаж зүүгээд очсон л доо. Таньдаг хүн бүхний нүд бүлтийгээд ирсэн” хэмээн инээмсэглэнгүй ярьж суусан гэдэг.  

Өрөвч зан, ууч сэтгэл

Эмэгтэйчүүдийн ихээр дурладаг цэцэгнээс илүү модонд дуртай. Ваар цуглуулах нь түүний сонирхол байв. Хэвшмэл, тогтмол цаганд баригдах дургүй. Өөрийнхөө хүссэн цагтаа сууж, босож байх нь түүний хувьд юунаас ч чухал. Бусад хүмүүс шиг өглөө ажилдаа явж, орой гэрлүүгээ харих мэтийн нэгэн хэвшмэл цаг хугацаа таалагддаггүй.

Хүссэн цагтаа номоо уншиж, хүссэн цагтаа зохиолоо туурвиж, хүссэн цагтаа гэрийн эзэгтэй байх нь л жинхэнэ Л.Өлзийтөгс. Түүнийг даруу дөлгөөн, дотогшоо хүн гэж боддог хүмүүс олон биз. Тэгвэл охин нь түүнийг “Миний ээж хорвоогийн хамгийн хөгжилтэй ээж” хэмээн биччихсэн, найзууд болохоор “Хүүхэд шиг” хэмээн тодорхойлчихсон аж. Харин өөрөө өөрийгөө тодотгохдоо “өрөвч сэтгэлтэй, ууч зантай. Энэ хоёрыгоо алдвал хэн ч биш болно” гэжээ.

Бэлгэнд авсан эдлэлээ хэрэглэлгүй мартах нь бий

Найз нөхөд, танидаг хүмүүс нь түүнд ээмэг, бөгж зэргийн эдлэл их бэлэглэдэг гэнэ. Нэг удаа нэгэн Солонгос яруу найрагч долоон өөр хайрцагтай долоон ээмэг бөгж бэлэглэжээ. Тэр долоог Даваа, мягмар, лхагва гээд солиод зүүхийг зөвлөж л дээ. Бас америк яруу найрагч найз нь зааны ясан зүүлт бэлэглэж ч байж. Навчны тухай их бичдэг гээд нэг эгч алтаар урласан навч гээд голцуу шүлэгтэй холбоотой дүрслэл бүхий бэлэг, ур ухаан шингэсэн, содондуу эсвэл маш энгийн хүзүүний зүүлт ч бэлэглэх нь бий гэнэ.

Нөхөр нь түүнийг зүүдэггүйгүйг мэдсээр байж энд тэндээс аваад л ирнэ. Тэдгээрийг нь хэрэглэхгүй болохоор голоод байна л гэж бодоод явах болгондоо авчраад л өгнө. Тэгээд нэг удаа үнэтэй зүүлт бэлэглэхдээ "За үүнийг л зүүхгүй бол дахиж бэлэг өгөхгүй шүү" гэсэн. Гэтэл тэрийг нь ч бас л зүүгээгүй мартчихсан гэдэг.

Шагнал:

Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадмын1994 оны тэргүүн шагналт. 2002 онд "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном" номоороо Алтан өд шагнал, 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал хүртжээ.

Ц.Хасбаатар, Ч.Билигсайхан гээд нэр хүндтэй доктор, профессорууд Л.Өлзийтөгсийн номын тухайд тусгайлан нийтлэл бичицгээж, өндөр үнэлгээнүүд өгсөн байдаг.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (33)

  • Зочин
    Хүн болгон эх орны тухай бичих ёстой юу? Утга уянгын уран зохиол бас байх
    2017 оны 10 сарын 18
  • уншсан
    Аюурзанын ярилцлагыг өнөөдөр уншаад Өлзийтөгсийн ярилцлагуудыг хайж уншиж байна. энэ сурвалжлага бас л дутуу байна даа. Өлзийтөгсийн номууд үнэхээр сайн байдаг. Сайхан хос хоёр шүү.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Нарантуяа
    нээрэн яг үнэн. Би бас тэгж боддог болчоод байгаа. Хотын үлгэрүүд гэдэг ном нь таалагдаагүй. Даруухан юм шиг харагдаад байгаа хэрнээ бусдыг нэг л үл тоодог юм шиг санагддаг болчлоо
    2017 оны 01 сарын 29
  • hotoch
    ene bol gun uhaanii nairagch shulgii n nileed bodoj baij oilgono doo
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Авьяастай нь үнэн. Гэвч өөрийгөө дэндүү магтсан ном гайхал төрүүлсэн. Хүн болгон өөрт нь дурлаад л. Бас л өөрийгөө төвийлгөх өвчинд гүн автжээ. Авьяас нь өөрийгөө магтахад зориулагдсан гэхэд харамсалтай
    2017 оны 01 сарын 04 | Хариулах
    • Нарантуяа
      нээрэн яг үнэн. Би бас тэгж боддог болчоод байгаа. Хотын үлгэрүүд гэдэг ном нь таалагдаагүй. Даруухан юм шиг харагдаад байгаа хэрнээ бусдыг нэг л үл тоодог юм шиг санагддаг болчлоо
      2017 оны 01 сарын 29
  • Зочин
    би өлзий төгсийн цөөхөн шүлгийг уншсан харин үзэхийн хязгаарыг уншаад бүх зүйлд энгийн тэгсэн хэрнээ тансаг уран зохиол гэж мэдэрсэн харин шүүдэрцэцэгт --хүний сэтгэлийг хөдөл гөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун гэсэн бичгийн их хүний үгийг хэлмээр санагддаг
    2016 оны 11 сарын 03
  • Оюу
    Хэд хэдэн шүлэг бий шүү дээ.Номнуудыг нь уншиж үзсэнийхээ дараа ингэж хэлмээр юм.Нөхрийнхөө хамт гаргасан шинэ үеийн номын сан цуврал хар, улаан номнуудыг бас хар л даа нийгмийнхээ оюун санаанд ингэж л нөлөөлөхөөс өөр яах юм.Яамнаас улсаас тийм ажил хийв үү үгүй шүү дээ.Аюурзана бол өнөө цагийн соён гэгээрүүлэгчдийн нэг мөнөөс мөн.Гайхалтай хосууд уран бүтээлчид мөнөөс мөн. Номинчимэд Оюунчимэг гэж бас гайхалтай гэр бүлийн хоёр байна .Эдгээр хүмүүстэй нэгэн цаг үед төрсөндөө ямар их талархнам бэ!!!
    2016 оны 07 сарын 03
  • Зочин
    Өлзийтөгсөд эх орны сэдэвтэй шшлэг бий юү? Энэ эмэгтэй нөхрөөрөө магтуулж маш их амбицладгийг л мэдэх юм бн. Үнэхээр тийм сүрхий юм бол нийгмийн оюун санааг мэдэрч өөрийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй ш дээ.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Хүн болгон эх орны тухай бичих ёстой юу? Утга уянгын уран зохиол бас байх
      2017 оны 10 сарын 18
    • Оюу
      Хэд хэдэн шүлэг бий шүү дээ.Номнуудыг нь уншиж үзсэнийхээ дараа ингэж хэлмээр юм.Нөхрийнхөө хамт гаргасан шинэ үеийн номын сан цуврал хар, улаан номнуудыг бас хар л даа нийгмийнхээ оюун санаанд ингэж л нөлөөлөхөөс өөр яах юм.Яамнаас улсаас тийм ажил хийв үү үгүй шүү дээ.Аюурзана бол өнөө цагийн соён гэгээрүүлэгчдийн нэг мөнөөс мөн.Гайхалтай хосууд уран бүтээлчид мөнөөс мөн. Номинчимэд Оюунчимэг гэж бас гайхалтай гэр бүлийн хоёр байна .Эдгээр хүмүүстэй нэгэн цаг үед төрсөндөө ямар их талархнам бэ!!!
      2016 оны 07 сарын 03
  • Зочин
    Өлзийтөгсөд эх орны сэдэвтэй шшлэг бий юү? Энэ эмэгтэй нөхрөөрөө магтуулж маш их амбицладгийг л мэдэх юм бн. Үнэхээр тийм сүрхий юм бол нийгмийн оюун санааг мэдэрч өөрийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй ш дээ.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • уншигч
    хаахахах татлаа үхсэн юун шүүдэрцэцэг ямар мэдрэл юм бэээ
    2016 оны 04 сарын 01
  • уншигч
    хаха юун шүүдэрцэцэг тэр арилжааны зохиолчоор яаадаг юм. Өлзийтөгс бол тэгээл ярих юмгүй, төрчихсөн ухаалаг эмэгтэй сайн ч зохиолч гэж боддог.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • KKK
    Yuun shuudertsetseg ve , medremgui yumaa
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Орчин үед байгаа ганц гайгүй зохиолчоо Шүүдэрцэцэг мэтийн хямдхан монголын солонгос сериалын зохиолчтой ч харьцуулашгүй байхшүү...
    2015 оны 08 сарын 04
  • Зочин
    Yun Shuudertsetseg ve, Zahiin avgai zav gargaad suuval ter zergiin yum haltarduulna sh tee. Shiigiad bsan neg nomiig ni unshaad uruvdsun shuu. Huchtei uzel bodloo baig gehed uuriiin uhaangui yum bilee
    2015 оны 07 сарын 21
  • Byalzuuhai
    Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэж. Өлзийтөгс, Шүүдэрцэцэг 2-г ийм нүдээр хардаг үнэхээр ХӨӨХ гэмээр хүн юм даа. Ёстой юу олоод уншчихваа
    2015 оны 07 сарын 20
  • k
    ulziitugs bol gaihamshig shuu dee... ayur ulzii 2n nomiig unshaad ooriigoo yamar bolhi, hotsrogdson, buduuleg, bolovsrolgui bolohoo oilgodiin sh d...
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ЭЭ юу олоод уншчихвааа.... Шүүдэрцэцэгтэй харицуулаад байх даа яах вэ дээ....шал 2 өөр хүн шдэээ...
    2015 оны 04 сарын 11
  • ta
    Ulziitugs shuudertsetseg 2-n nomiig unshaad buusan yum n ter yum blgui de ene hun ih l hungun setgedeg hun bololtoi eswel ene 2-n heniih n ch nomiig unshaachgui hun bololtoi shuudertsetsegiin huwid yagl marketing sain hun tuunees zohiol n hungun bichweriin huwid engiin hyamdhan sanagddag shu jahaaan utgiig delgeruuleh gj ih hicheesen met tgd ch ter utga n tm ih setgel hudolgoh yum bdaggui orgilson urnol bhgui negl tm sanagddag da
    2015 оны 01 сарын 26
  • бидэр
    өө өлзийтөгсийг бол барахгүй. том зохиолч том сэхээтэн. сайхан ч эмэгтэй дээ. би амьдаар нь нэг удаа харж л байсан.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • уншигч
    сайхан эмэгтэй. миний хүндэлж явдаг зохиолч. манай ажлынхан номыг нь байнга л уншицгаадаг. гадаадын нэлээд орнуудад ном нь орчуулагдсан чадварлаг зохиолч шүү. шинэ ном нь хэзээ гарах бол? зохиолч Танд амжилт хүсье.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Б.-ээс
    дээр үед өгсөн ярилцлагаас нь л аваад түүгээд бичсэн байна даа. би энэ ярилцлагыг нэлээн эрт уншиж байсанаа санаж байна. Тэгээд ч ярилцлага өгч байгаа хүн хэрэв сэтгүүлчийн асуусанд хариулт өгчихвөл даруу биш болчихдог хэрэг үү. Би бүх номыг нь уншсан хүний хувьд сайн мэдэж байна, Өлзийтөгс эгч Хязгааргүй гэдэг ном огт бичээгүй л дээ. Чи зүүдлээд байгаа юм биш үү хөө. Дээр үеийнх нь юмнууд дээр энэ тэр гээд байхыг бодвол чи бүх номыг нь уншсан, идэвхтэй уншигч нь бололтой. Даанч жаахан зөнөж эхэлж байгаа бололтой. Тархи толгойн дасгал сайн хий.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Гана
    Хол биш юм бнаа. Оорийнх нь тухай бичиж бгаасай гэж боддог юм бна гэж ойлголоо. . Олзийтогс танайд бараг ярилцлага огчихсон юм бишуу. Унэхээр л даруу бол би ингэдэг тэгдэг гэж ярьж явахгуй шд. Хязгааргуй ном нь тийм сайн болоогуй санагдсан. Дээр уеиинх нь юмнууд арай дээр.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • би
    Шүүдэрцэцэг бол энэ эмэгтэйтэй харьцуулагдах тийм өндөр түвшний хүн биш, хуурамч хоосон нэр төр хөөсөн, үнэ цэнэгүй, мэдрэмжгүй, дотоод сэтгэлийн дуу хоолой байхгүй хуурай бүтээлүүдтэй. Ер нь маркетинг талдаа л сайн хүн , тэрнээс биш нэг их суу билэгтэйдээ тодроод байгаа юм биш.
    2015 оны 01 сарын 17
  • Ш.Баяр
    Өлзийтөгсийг хэнтэй ч харьцуулшгүй. Жинхэнэ яруу найрагч даа. Өөрсдийгөө рекламдаж явдаг, ядсан гаруудтай харьцуулах үнэндээ хэрэггүй юм. Өлзийтөгсийн номуудаас жинхэнэ үзэл санаа, утга зохиолын боловсрол, ур чадвар, авьяас л харагддаг. Цул мэдрэмж... Ийм яруу найрагчаа гудамжны хогийн ургамалтай харьцуулж гутаалгах хэрэггүй юм даа.
    2015 оны 01 сарын 17 | Хариулах

  • Халтар авгай нар
    Халтар авгай нарт ийм гэртээ бүгсэн худлаа авгай таалагддаг юм байгаа биз. Хаа хамаагүй хүнтэй харьцуулаххаа болиоч. Хүн надад ээмэг бөгж өгсөн ч гэх шиг элийрсэн юмаа ярьж яваад байдаг нь тийм агуу хүний шинж юм уу?Шүүдэрцэцэг бол үзэл санаатай, боловсролтой, эмэгтэйчүүдийн төлөө ихийг хийж бүтээсэн, хүмүүнлэгийн үйлстэн нийгмийн зүтгэлтэн эмэгтэй.
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
    • уншигч
      хаахахах татлаа үхсэн юун шүүдэрцэцэг ямар мэдрэл юм бэээ
      2016 оны 04 сарын 01
    • Зочин
      Орчин үед байгаа ганц гайгүй зохиолчоо Шүүдэрцэцэг мэтийн хямдхан монголын солонгос сериалын зохиолчтой ч харьцуулашгүй байхшүү...
      2015 оны 08 сарын 04
    • Зочин
      Yun Shuudertsetseg ve, Zahiin avgai zav gargaad suuval ter zergiin yum haltarduulna sh tee. Shiigiad bsan neg nomiig ni unshaad uruvdsun shuu. Huchtei uzel bodloo baig gehed uuriiin uhaangui yum bilee
      2015 оны 07 сарын 21
    • Byalzuuhai
      Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэж. Өлзийтөгс, Шүүдэрцэцэг 2-г ийм нүдээр хардаг үнэхээр ХӨӨХ гэмээр хүн юм даа. Ёстой юу олоод уншчихваа
      2015 оны 07 сарын 20
    • Зочин
      ЭЭ юу олоод уншчихвааа.... Шүүдэрцэцэгтэй харицуулаад байх даа яах вэ дээ....шал 2 өөр хүн шдэээ...
      2015 оны 04 сарын 11
    • ta
      Ulziitugs shuudertsetseg 2-n nomiig unshaad buusan yum n ter yum blgui de ene hun ih l hungun setgedeg hun bololtoi eswel ene 2-n heniih n ch nomiig unshaachgui hun bololtoi shuudertsetsegiin huwid yagl marketing sain hun tuunees zohiol n hungun bichweriin huwid engiin hyamdhan sanagddag shu jahaaan utgiig delgeruuleh gj ih hicheesen met tgd ch ter utga n tm ih setgel hudolgoh yum bdaggui orgilson urnol bhgui negl tm sanagddag da
      2015 оны 01 сарын 26
    • би
      Шүүдэрцэцэг бол энэ эмэгтэйтэй харьцуулагдах тийм өндөр түвшний хүн биш, хуурамч хоосон нэр төр хөөсөн, үнэ цэнэгүй, мэдрэмжгүй, дотоод сэтгэлийн дуу хоолой байхгүй хуурай бүтээлүүдтэй. Ер нь маркетинг талдаа л сайн хүн , тэрнээс биш нэг их суу билэгтэйдээ тодроод байгаа юм биш.
      2015 оны 01 сарын 17
  • өндөр болгох нууц
    15-35 насныханд зориулсан ӨНдөр өнДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • ulzii
    uneheer super shuu. uran buteelch hun iim etgeed baih bol sain uran buteelchyn shinj. yun Shuudertsetseg ene ter ve fb deeree yaj iij baigaad uuryn zurgaa heden yanzaar tabihaas uur yum bhgui. Bichne gej unen noil. Harin Ulziitugs bol jinhene uran buteelch. Amjilt husye. Saihan ger bul..
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Tsegi
    Unen setgeleesee hudelj yavdag shuu ta hoeriig. Egel hirnee aguu.
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • 123
    Uneheer mundag zohiolch
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин
    өлзийтөгсийг унших дуртай
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин
    энгийн хэрнээ тансаг ч юм шиг аятайхан бичдэг эмэгтэй хүн яагаад ч түүнийг их сайхан эмэгтэйгээр төсөөлдөг
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin
    YUN HULAN HULAN HAJUUD N UNEHEER JIJIGDENE.JINHENE GUN UHAANII YARUU NAIRAGCH.
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • SHIJIR
    90-eed onihon dotroo hamgin super ni Olzitogs shuu.denduu daruuhan dald nuutslag baihim daa.saihan hairig edlej amsaj yavsan aztai odtoi busgui yumaa
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      би өлзий төгсийн цөөхөн шүлгийг уншсан харин үзэхийн хязгаарыг уншаад бүх зүйлд энгийн тэгсэн хэрнээ тансаг уран зохиол гэж мэдэрсэн харин шүүдэрцэцэгт --хүний сэтгэлийг хөдөл гөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун гэсэн бичгийн их хүний үгийг хэлмээр санагддаг
      2016 оны 11 сарын 03
  • Ганаа
    Үзэхийн хязгаар үнэхээр сайхан ном шүү. Үзэхийн хязгаар хайр гэрэлтсэн ном
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • OD
    UNEHEER SODON OVORMOTS.YARUU NAIRAGCH HUN GEHED IH NUUTLAG.SHULEG NI TANSAG.BAS SAIHAN BUSGUI YUMAA.NADAD MASH IH TAALAGDDAG.BI NOMUUDIG NI DAHIN DAHIN UNSHDAG.TER BOLGONDOO SHIE MEDREMJ AVDAG
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025