
Зарим нэг дуучдыг хайрын дууч гэх тодотгол дагадаг. Тэгвэл ийм тодотголтой нэг хамтлаг байдаг. Тэр нь “Мотив” билээ. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song” олон улсын анхдугаар фестивалийн шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлагт хөгжим сонирхогчид ам сайтай байдаг.Тэгвэл “Гранд блиц” булан “Мотив”-ын Э.Анхбаярыг таньтай танилцуулж байна.

Овог, нэр?: Эрдэнэбат Анхбаяр
Төрсөн он, сар, өдөр?: 1985.10.12
Таны мэргэжил?: Эстрадын дуучин
Таны уриа?: Хэзээ ч ухрах ёсгүй
Таны хобби?: Сагс, хөлбөмбөг, фитнесс бүх спорт
Таны ширээний ном?: “ Сэтгэхүйн цар хүрээ”
Таны хайртай амьтан?: Бүх амьтны зулзага
Таны хамгийн тод ааш?: Түргэн ууртай (Хэрүүлч) /Инээв/
Таны хамгийн том айдас?: Өндөр
Таны гоо сайхны идеал?: Гоо сайхан бол ертөнцийн мөн чанар

Таны хэлэх дуртай үг?: Бүх юм сайхан
Таны хамгийн онцгой худалдан авалт?: Dita брэндийн нүдний шил
Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ?: Зураг зурах
Таныг юу тайтгаруулдаг вэ?: Багийн спорт, дуу, хөгжим
Хүний мөн чанар?: Шулуун, шударга, үнэнч, даруу
Хэрвээ өөрчлөгдөх боломж олдвол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ?: Тэмбэрээ

Хайр гэж юу вэ?: Хайр бол аз жаргал бас харуусал гуниг
Нууц амраг гэж хэн бэ?: Илүү харж явдаг хүн юм болов уу?
Таны бодлоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ?: Бүх байгаа байдлаараа төлөвшсөн боловсролтой бүсгүй

Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ?: Эмэгтэй хүн бол амьд бурхан
Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу, эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу?: Ихэмсэг эмэгтэй таалагддаг
Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?: Та хэн нэгнийг нэрлэж чадах уу?: Миний бодлоор Ирина Шейк
Амьдрал гэж юу вэ. Аз жаргал нь юундаа оршдог юм бол?: Амьдрал бол аз жаргал бас зовлон гуниг. Агуу их өрсөлдөөн, шалгуур. Аз жаргал итгэл үнэмшилд оршдог.

Сэтгэгдэл (1)