Найз залуугийнхаа гарт 48 цагийн турш зодуулан амиа алдсан гэх 21 настай талийгаач бүсгүйн үхлийн шалтгаан нь архи байсан гэдэг шинжээчийн дүгнэлтийг шүүх хүлээн зөвшөөрөөд байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргана гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тэгвэл энэ хэрэг дээр стратегийн өмгөөлөл явуулж байна хэмээн хэдэнтээ хэвлэлийн хурал зарлаж байсан Хүний эрхийн хууль М.Ичинноров өдгөө Америкт байгаа аж. Тэрбээр АНУ-аас мэндчилж байна. Хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхэд: Алтанхүүгийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сонссон. Удахгүй Монголд очоод хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх бодолтой байна. Төрийн тусгай албанд байгаа тул урдынх шиг дураараа хэвлэлээр гараад яриад байж болохгүй журамтай. Тиймээс удирдлагаас зохих зөвшөөрөл авч байж хэвлэлд хандах боломжтойг минь ойлгоорой. Хүндэтгэсэн М. Ичинноров” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (8)