Буриад ястангуудын авьяаслаг төлөөлөл болж яваа дуучин М.Амарсанаа үндэснийхээ дээлийг өмссөн чинь цаанаа өөр харагддаж байна шүү. Үргэлж хар цагаан хослолтой төсөөлөгддөг байсан түүнийг буриад дээлээ өмссөн байгааг харахад ямар байна вэ?

Яг л цэвэр халх хүн шиг ямар ч аялагагүй ярьдаг М.Амарсанааг буриад гэж тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. Багаасаа дуу хууранд дурлаж Буриад ястан болж төрсөндөө үргэлж бахархаж явдаг М.Амарсанаад буриад дээл, малгай янз бүрийн өнгө загвартай байдаг гэсэн шүү. Гэрийнхээ хойморт залж хүндэтгэлийн үйл ажиллагаанд өмсөж явдаг энэхүү цэнхэр дээлээ тэрбээр буриадын хүндэтгэлийн тоглолт дээр өмсөж ирсэн юм. Харин түүнийг буриад дээлээ өмсөж явахад нь хэн ч дуучин М.Амарсанаа гэж анзаарахгүй байсан шүү. Өөрөө ч зураг авч байгааг анзаарах сөхөөгүй харагдана.


М.Сонор
Сэтгэгдэл (2)