Хумина хумина гэхэд...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ оны төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа тул зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасахаар болжээ. Тэр дундаа хамгийн анхаарал татсан асуудал нь  жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгодог тэтгэмжийг хасахын зэрэгцээ өөр бусад халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсөлд тусгажээ.

Тэгвэл төсөлд тусгасан зарим заалт нь хүмүүсийн дургүйг хүргэж байна. Тухайлбал, эхчүүдийг төрөлтийн бодлогоор дэмжих атал эхчүүдэд олгодог тэтгэмжийг хумих гэж байгаад таагүй хандах хүмүүс олон байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүдэд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх тэтгэмжийг буюу дунджаар 1,071,0 мянган төгрөгийг олгодог. Мөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байгаа.

Харин төсөлд тусгаснаар бол жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд тэрхүү мөнгийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор заажээ. Тодотговол, жирэмсэн, хөхүүл эхчүүд бүтэн жилийн турш сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй  7 сар авахгүй гэсэн үг. Тэгэхээр жирэмсний 5 сартайгаас тэтгэмж авахаа болих юм байна.

Б.Цэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    darga nar uursdiikhuu kheregleeg tanaval taarna, yaduu irgedee ulam khetsuuduulj bna. Unetei mashin unakhaa boli, tansaglakhaa boli
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025