Рок попын гал тогоонд бүл нэмэх чиг зорилготой харагддаг “Universe Best Songs” наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдахаар боллоо. Өөрийгөө сорих хүсэлтэй хүн бүрт боломжийг атгуулдаг тус наадмын шүүгчдийн бүрэлдхүүн энэ жил бүл нэмэх юм байна. Шалгаруулалт 4 үе шаттай явагдах бөгөөд шалгаруулалт бүрт шинэ ажиглагчид өөрчлөгдөн оролцохоор боллоо. Мөн шилдэг 15 оролцогч тодорсны дараа 5 хөгжмийн зохиолч, 5 продюсер, 5 дуучин оролцогч тус бүртэй хамтран ажиллахаар болсон байна.

Шоу нэвтрүүлэг ирэх хоёрдугаар сараас эхлэн ” UBS” телевиз, “UBS music” хөгжмийн сувгаар үзэгчдэд хүрэх аж. Шагналын тухайд энэ жил 1 дүгээр байр 6 сая төгрөг, БНСУ-ын Дувон Их сургуульд 2 жил суралцах эрх, 2 дугаар байр 4 сая төгрөг, БНСУ-ын Чэжү урлагийн Их сургуульд 1 жил суралцах эрх, 3 дугаар байр 2 сая төгрөг, БНСУ-ын Дувон Их сургуульд 6 сар суралцах эрхээр тус тус шагнах юм аж.


Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна