Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл хатагтай сайдын суудлаас буусан ч гэлээ соёлын салбараа дэмжиж, киноны нээлт бүр дээр ирж харагдана. Сайд байхдаа бусдын энгэрт СТА цол тэмдэг зүүж гүйгээд, попкорн ч идэх завгүй киноны нээлтийг үзэж хардаг байсан сайдад одоо л нэг зав чөлөө гарч байгаа бололтой.
Сайд байх хугацаандаа нэг ч киноны нээлтийг алгасаагүй шигээ одоо ч киноноос хоцрох бодолгүй байгаа янзтай. Өмнө нь бол цол тэмдэг авдар саваар нь дүүрэн авчирж тараадаг байсан бол одоо харин попкорноос гараа салгахгүй нь ээ. Зураг авч байгааг харах ч сөхөөгүй попкорноос гар, нүд нь салахгүй харагдана лээ.
М.Сонор
Сэтгэгдэл (9)