“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулж ашиг орлогоороо тэргүүлсээр ирсэн. Тэгвэл “Зүрхээр наадагч” киноны шүлэг болон жүжигчдийн нэрсийг зохиогчоос нь зөвшөөрөлгүй авсан гэх үндэслэлээр уг киноны хамт олон хулгайд сэрдэгдэж буй. Харин киноны зохиол бичсэн гэх жүжигчин А.Ганчимэг энэ бүхэнд ямар ч хариулт өгөөгүй бөгөөд албан ёсны зохиогчийн эрхтэй яруу найрагч Хулганайн Тэргэл хууль бус үйлдэлтэй тэмцэж байгаагаа хэлж буй. Тэрбээр өмнө нь киноны уран бүтээлчдээс удаа дараа хариулт авахыг хүссэн ч өгөөгүй хэмээн хэлээд байсан. Тэгвэл “Хувьсал” продакшнд хаягласан ил захидал илгээсэн байна.


“Хулгайч луйварчид өөрсдийнхөө байнгын дүрээ л хуулбарлан, хулгайлсан кинондоо гаргадаг аж. Жүжигчин А.Ганчимэгтэй миний бие удаа дараа холбогдохыг оролдсоны эцэст өчигдөр холбогдож наад шүлгээ хэзээ бичсэнээ л хэлээд өгнө үү гэв, утсаа таслан зугтав."Тэргүүн "сониныхон тэдэнтэй холбогдож тодруулга өгнө үү гэжээ. Тайлбарлах шаардлагагүй гэж хариулсан байна.... Аргагүй л гаршсан их гарын хулгайчдын хариулт байна шүү. Би хэрвээ ийм байдалд орсон бол хүний нүүр харж чадахгүй ээ. Ядаж хүн чанар үр хүүхдээсээ ичээд Уучлаарай гэж хэлэх байлаа. Хэр удаан үнэнээс зугтааж явахыг, хэр удаан үйлийн үрээс нуугдахыг тань харж л сууяа, жүжигчин нэрийг гутаасан “Хувьсал” хэмээх нэртэй луйварчдыг. Үнэнээр явж буй хүнд өвгөдийн сүнс тусалдаг, үнэнээр амьсгалж буй үйл тэнгэр бурханд ивээгддэг жамтай” хэмээн ил захидал илгээжээ.
Мөн тэрбээр “киноны уран бүтээлчид тэр тусмаа таньдаг улсууд байж бүхэл бүтэн киноныхоо утга зангилааг аавын минь хүүхдүүдээ зориулан бичсэн шүлгээр зангидчихаад тэр тусмаа миний бие энэ шүлгээр нь бахархаж 17 наснаасаа хойш өдий 40 гартлаа өгч байсан телевиз, сонины бүхий л ярилцлага болгондоо нэр минь ийм учиртай нэр гэж дурдсаар ахуйд асууж хэлж дуулгах ч үгүй кино хийж тэр байтугай зарим хүн өөрийн тань гэр бүлийн асуудлаар кино хийсэн юм уу гэж асууж байхад хэнд сайхан таатай санагдах вэ?” гэж өөрийн байр сууриа илэрхийлж байсан удаатай.


Сэтгэгдэл (11)