Скандал: С.Саранцацралт

Өвөрмөц имиж, үс зүс, өнгө донж болсон тэр л төрхөөрөө олны харцыг эрхгүй татна. Урлагийг, уран бүтээлчийн сэтгэлгээг дүр төрхөөрөө илэрхийлсэн ч байж магад. Түүний гадаад имиж дүр төрх нь өвөрмөц ч, дотоод ертөнц нь илүү өвөрмөц. Төрийн шагналт зураач С.Саранцацралтын өвөрмөц ертөнцийг энэ удаагийн "Скандал" буландаа онцоллоо.

“Амьдрал дэндүү богинохон. Хийх ажил зөндөө байхад тэгж цаг үрээд яах юм бэ” хэмээн ярьдаг энэ бүсгүйн дотоод ертөнц тун сонирхолтой. Тэрбээр шөнө ердөө хоёр цаг хагас унтдаг гэсэн. Олон жил бясалгал хийсний үр дүнд нойроо ийн зохицуулж чаддаг болжээ. С.Саранцацралт “Яг сексийн үед л би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг” хэмээн ярьсан удаатай.

Чихэрт  дуртай бага нас

Тэр  1960  онд Улаанбаатар хотод Сэр-Од, Сувд нарын гэрт төрсөн. Айлын ганц охин. Түүний ээж, аав нь насаараа МИАТ-д ажилласан. Айлын ганц охин байсандаа ч тэр үү, их дур зоргоороо өссөн гэдэг. Тэрбээр “хэзээ ч надад ямар нэгэн юман дээр хориг тавьж байгаагүй. Би өөрийнхөөрөө л байдаг байсан. Тэглээ гээд надад буруудсан юм байхгүй” хэмээн ярьсан удаатай.

Түүнийг тавдугаар ангид байхад  ээж, аав нь оймсон түрийтэй 600 төгрөгний гутал авч өгсөн гэдэг. Гутлаа өмсөөд сургууль дээрээ очсон чинь анги, сургуулиас нь уурлаад түүний гутлыг хурааж авч байсан хөгжилтэй дурсамж байдаг аж.

С.Саранцацаралт багаасаа л чихэрт нугасгүй дуртай байв. Бяцхан охины өрөөнд баавгайтай чихэр, 48-ын чихэр байнга байна. Ёстой л чихрэн дунд өссөн гэлтэй.

Тэрбээр багаасаа  л зураач болохыг мөрөөддөг байжээ. Багын мөрөөдөл, сонголтондоо нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Урлагийн төлөө өөрийгөө зориулсаар, урлагийн хүн болж чадсан. “Багадаа би юмны араар их орж нуугддаг. Тийм л хүүхэд байсан. Би айлын ганц охин л доо. Тэгээд нэг тийм гадаа тоглодоггүй. Зураач болно гэдэг... Тэр бол цаанаасаа миний урьд төрөлд зураач хүн байсан юм шиг байна лээ. Тэр хүний ажлыг үргэлжлүүлж байгаа гэж би боддог. Түүнээс биш би яг “энэ зургийн мэргэжлийг ингэж эзэмшээд, энүүгээрээ би амьдраад” гэсэн бодол хэзээ ч надад байгаагүй. Хоёр, гурван настайгаасаа эхлээд л зурж байсан” хэмээн ярьж байлаа.

Алдар, нэрийн эхлэл...

Тэр  1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж эхэлжээ. Мөн бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцож явсан  дайчин хөдөлмөрч эмэгтэй гэх тодотголын эзэн.

Түүнийг Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан гэдэг. С.Саранцацралт гэх энэ л эмэгтэй жирийн нэг зураач биш, уран бүтээлүүд нь зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг билээ.

Тэрбээр жинхэнэ байгалиас заяагдмал авьяастан. Өөрийнхөө их авьяас билгийн тухай “Авьяас байгалийн өгөгдөхүүн, хүн төрөлхтний амьдралыг утга, уянга болгох, бурхнаас илгээсэн асар том бэлэг. Заяасан тэр зүйлийг хөдөлмөрөөр тордож, зөвхөн өөрөө эзэмших бус, бусдад хүртээх хэрэгтэй” хэмээн нэгэнтээ ярьсан удаатай.

Их туурвилын замаар...

Өөрийн авьяас билэг, уран бүтээлдээ тэр сэтгэл зүрхээрээ дурласан, сэтгэл зүрхээ зориулсан. Тэр “уран бүтээлч” гэдэг тодотголдоо дэндүү үнэнч, дэндүү тууштай байж чадсан гэж хэлэхэд болно.

Энэ тухайгаа “урландаа очихоор, эсвэл үзэсгэлэн гаргахдаа зураач болж, гэртээ хариад айлын авгай стилээр амьдрахыг хүсдэггүй. Зураач, уран бүтээлч хүн нийгмээс нэг алхмын урд явж хүмүүсийг дагуулах ёстой. Бусадтай адилхан байвал ямар юмных нь манлайлал байх юм бэ. Зөвхөн уран бүтээл хийгээд ханаж болохгүй” гэсэн байдаг. С.Саранцацралтын гурван том бүтээл Уран зургийн галерейд гал гарах үеэр шатаж үгүй болсон юм.  Хамгийн өндөр үнэ хүрч байсан нь  бүтээл Германд зарагдаж байсан бөгөөд 15000 доллар хүрч байлаа. Дараа нь Японд 9000 ам.доллар хүрч байсан гэдэг.

Авьяасыг үнэлсэн шагнал

 “Монгол эх”, “Элэнц хуланцын дурсамж” уран баримал, “Жонон хонгор”, “Арга билиг” бүтээл, “Баадантай юм” үзэсгэлэнгээр  толилуулсан бүтээлүүдээр нь түүнийг төр үнэлж 2005 онд Төрийн шагнал хүртээсэн.

С.Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс  2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулжээ. Энэхүү шалгаруулалтад орсон хүмүүсийн намтрыг ном болгон хэвлэж Кембридж, Харвард зэрэг томоохон сургуулиудын номын сангуудад тараадаг юм байна.

Гэрээ  байгуулж ханилсан хос 

Хар багаасаа үерхсэн найз н.Бат-Эрдэнийг амьдралынхаа ханиар сонгосон. Өвөө, эмээгийн хатуу сургаал журам ёсоор салж нийлэх гэдэг ойлголт байгаагүй гэх үү дээ. “Дүрслэх урлагийн дунд сургуульд ороод анх удаа эрэгтэй хүүхэдтэй найзалсан. Найзалсан юм чинь амьдрах ёстой гэж бодоод л суучихсан” хэмээн дурсан ярьжээ.

Тэд хамтын амьдрал зохиогоод 30 гаруй жил болохдоо нэг ч удаа хэрэлдэж, маргалдаж байгаагүй гэнэ. Хамгийн сонирхолтой нь амьдралын туршид гарч болзошгүй хэрүүл, үл хүндлэл, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд хувь заяагаа холбохдоо анхнаасаа хэлэлцэж, тохирсон “гэрээ” байдаг аж. Нэг ч удаа хардалцаж, маргалдаж хэрэлдэж, үл ойлголцож байгаагүй тэднийг жинхэнэ аз жаргалтай гэр бүл гэнэ. Тиймдээ ч "Бие биенээ яаж явна гэж мөрдөж, мөшгидөггүй учраас элдэв явдал байдаг эсэхийг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Би хүний хувийн деталь руу орох дургүй. Ер нь тэр хүнийг өдөр бүр хараад баярлаж, азтай, жаргалтай амьдарвал гоё биз дээ" гэж хээв нэг ярих нь тэдний гэр бүлийн аз жаргалын мөн чанар ч байж болох юм.

35 жил ханилахдаа хоёр охины эцэг эх болсон. Б.Мишээл,Б. Мөнгөлдэй гэх тэдний охид нь ээж шигээ стил имиджтэй. Б.Мишээл нь дуучин, Б. Мөнгөлдэй нь дизайнер. Тэд нэг хэсэг M&M гэсэн телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан.

Хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй “адгууслаг бус” охид...

С.Саранцацралт зураачийн охид ээж шигээ олны хараанд өртөмхий. Гэхдээ уран бүтээлч гэр бүлийн дотоод уур амьсгал хийгээд бусдаас өвөрмөц үзэл бодолд эгдүүцэх хүмүүс ч байдаг.

Түүний охид хүнтэй сууж хүүхэд гаргахгүй гэсэн байдаг. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг адгууслаг шинжид тооцон, өөрсдөө хүнээрээ үлдэхийг хүсдэг эмэгтэй амьдралд хэр олон бий бол. Ээж нь ч охидынхоо хувийн үзэл бодолд нөлөөлж, зааж зааварчлах хүсэлгүй гэдэг юм билээ.

Эмээгийн дэгээс, бясалгагч эмэгтэй...

Түүний эмээ сайн боловсролтой, манж, япон, төвд, хятад хэл эзэмшсэн, орчуулагч хүн байжээ. Түүхийн төв архив, Нийтийн номын санд Дорно дахины судлалын фондын эрхлэгч байв. Эмээ нь бяцхан С.Саранцацралтад үргэлж үлгэр, тууль ярьж өгдөг, буруу юм хийсэн ч загнадаггүй байсан ба түүнийг муу үйл хийснээ ухаарч, буруугаа гарцаагүй хүлээхээс өөр замгүй болгон хүмүүжүүлсэн гэдэг. Аливаа зүйлийг үлгэрээр тайлбарлан, хүмүүжүүлдэг амьдрах ухааны багш нь байж бурхны сургаалаас л ярьдаг байж. Хоосон чанарын тухай өгүүлдэг “Доржзодов” номыг тайлбарлаж өгч Зэн, Хайкугийн шүлгүүдийг уншиж өгдөг байжээ. Энэ бүхэн нь түүний дотоод ертөнцийг бүрдүүлсэн.

Түүний дотоод ертөнц их өвөрмөц. Ихэнхи эмэгтэйчүүдээс өөр. Энэ ертөнц болоод жинхэнэ хүний мөн чанар, амьдрал ахуй, ертөнцийн хоосон чанар гээд бүхнийг ухаарсан. Ярьж буй зүйл нь ухаарлын үүднээс гэлтэй. “Олон эмэгтэй ихэнхи цагаа дэлгүүр, гоо сайхны салон хэсэж, хов ярьж, эсвэл “Манай хүүхэд ингээд тэгээд” гэхчлэн зөвхөн ахуйтайгаа холбоотой асуудал тойрон цагийг дэмий өнгөрүүлж байна. Үүний оронд сэтгэлээ боловсруулаад байвал мөн чанараа олж, элдэвт шуналгүй амгалан амьдрах боломжтой” хэмээн ярьж байгаагаас харагдана.

Амьтны энэрэгч эх

Өвдсөн,зовсон амьтан тэжээх нь түүний хобби. Шувуу, нохой  гээд л түүнд энэрэгдсэн амьтан олон.Тэрбээр 70 гаруй нохойг сайн эзэнтэй учруулжээ. Муу хүмүүсийн гарт гэмтэж, бэртсэн, машинд дайруулан цус нөжтэйгээ холилдчихсон тэдгээр нохойг гудамжнаас олж, эмчлүүлээд найдвартай хүмүүст өгсөн юм билээ.

Тэдгээр амьтаддаа Хандаа, Энхүүш, Ананд гээд л хүний нэр өгч өөрөө ээж нь мэт харьцана. “Дүн өвлөөр явж чадахгүй, суусан газартаа шээсэн бололтой бөгс нь газартай барьцалдаад хөлдчихсөн, гаслах ч тэнхээгүй болчихож. Мөсийг нь цохиж, арай гэж салгаад, гэртээ авчирч, усанд орууллаа. Хагас сайн өдөр байсан учраас мал эмнэлэг амарч таарсан. Хөлийг нь боогоод, шулуун гэдсэнд нь өвчин намдаагч лаа хийж хоёр хонуулаад, даваа гаригийн өглөө “Энэрэх” эмнэлэгт хөлөнд нь хагалгаа хийлгэж, уушгийг нь эмчлүүлсэн” хэмээн тэр ярьж байсан. Түүний энэрч эдгээсэн амьтан олон гэдэг. 

С.Саранцацралт гэдэг давтагдашгүй ертөнцийн тухай өгүүлэхэд ийм байна. 

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (27)

  • зочин
    Ховор ,авьяастай гайхалтай, ухаантай, миний шутдэг эмэгтэй.Нохор нь ч сайхан хун.Энэ хоер бие биендээ яг тохирсон улсууд гэж боддог.Бие биенээ ойлгодог ямар ч дарамтгуй ,сайхан амьдардаг гэр бул шиг санагддаг.Аз жаргал хусэе.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    хаха яг онож хэллээ, . дуугаййл бай. өөрийгөөл хичээ. ганц л амьдрах хорвоод
    2015 оны 06 сарын 05
  • Зочин
    Жинхэнэ хайр энэрэлээр гэрэлтэж амьдардаг, баялаг сэтгэхүйтэй ийм сайхан хүмүүс дэлхийд олон байгаа гэж бодохоор л амьдрал гайхамшигтай юм даа. Сайн сайхан зүйлийг эсрэгээр нь хэлж байгаа тэр хүн үнэхээр хөөрхийлөлтэй.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Baatar
    cham shig oyunii homsdold orson hun ene humuusiig yaj oilgohovdee maidriin eren irsen humuus oyn sanaa sunslegee hogjuulj amidarch bain delhii dahind ene humuus shig ingej zov amidardag humuus ih olon baidag. cham shig hudgiin sohor melhiid bol gaj sanagdana . Hun muulhaasaa omno oriigoo joohon hogjuul
    2015 оны 04 сарын 10
  • sussane
    hotsrogdson adguudslag shinj chanartaa barigdsan humuus ene gaihaltai ger buliin uzeliig ezeech oilgohgui hun bolj torsonii zorilogo bol gegeereld hurj eortontsiin toirgoos garah yavdal baidag yum! hun idej baaj urjij uheh gej hunii torliig avdgui yum. Ene ger buliig anh haraad ih baharhaj bsn deed torloos irsen sunsnuud iim zorilogotoi amidardag yum. ta nar oilgohgui bol duugai saihan idej baaj urjeed adguusnihaa amidarliig morooroo ongoroo !!! ene ailiig muulah hereggui chigchii huruund ch hurehgui baij
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Хэтэрхий гаж эмэгтэй. Гариг ертөнц андуураад буудллачихсан уу гэлтэй. Нөхөр нь хэрэв монгол хүн бол аз жаргалтай амьдардаг гэдэг юу л бол. Монгол эрчүүд ихэнхдээ энэ ярианаас тэс өөр амьдрал нэхдэг бидзээ. Нэг бол хувь заяатайгаа эвлэрсэн тэнэг, эс бөгөөс хуурамч гэр бүл л энийг тэвчиж амьдарч чадна. Ийм тавиланг биширч бахархаад байх зүйлгүй. Өөрийнхөөрөө гэж өөрийгөө хуурдаг хүмүүс ихэнхдээ масктай амьдардаг юм. Үнэхээр гаж.
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      хаха яг онож хэллээ, . дуугаййл бай. өөрийгөөл хичээ. ганц л амьдрах хорвоод
      2015 оны 06 сарын 05
    • Baatar
      cham shig oyunii homsdold orson hun ene humuusiig yaj oilgohovdee maidriin eren irsen humuus oyn sanaa sunslegee hogjuulj amidarch bain delhii dahind ene humuus shig ingej zov amidardag humuus ih olon baidag. cham shig hudgiin sohor melhiid bol gaj sanagdana . Hun muulhaasaa omno oriigoo joohon hogjuul
      2015 оны 04 сарын 10
  • зочин
    хэн юу гэж хэлэх нь юуны хамаатай вэ,гагцхүү өөртөө л таалагдаж байвал боллоо,дотроо юу бодож байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ,сайхан эмэгтэй гэж боддон шүү
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин
    нас нь худлаа байнаа
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Ene emegtei goe nadad taalagdag,aj jargal husei.
    2015 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон болоосой. Өвдөж зовсон нохой байтугай ах дүүстэй тусалдаг хүн ховор болцон цагт. Сайхан хүнийг муулах хүмүүс бас байха. Манай монголчуудын атаа чөтөө хэцүү хэцүү.
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Good luck
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • setgel
    saihan setgeltei emegtei yumaa
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Teneg
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • ПYYГИЙ
    МАНАЙ YEИЙНХНИЙ ГОЕ ОВОРМОЦ ШИГТГЭЭ БОЛСОН MУНДАГ ХYYХЭНДЭЭ
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    шулам юм чинь үр хүүхдүүд нь адилхан шүү дээ
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • найз нь
    олон жилийн өмнө жаахан охид байхдаа хүнтэй суухгүй гэж байсан одоо том бүсгүйчүүд болсон үзэл бодол нь ч өөрчлөгдсөн хүн байнга өөрчлөгддөг шүү дээ
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    yanaa 35 jil bolj bn geheer ohid ni 30 garsan bh da.er ni huntei suuh bolov uu ene 2 ni.bas arai cg iim baij bolohgui l de.suugaasai bilee
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин
    хүмүүсээс илүү тасархай амьтан шиг маяглаад яахав дээ охид гэдэг үр удмаа үлдээх ёстой эх хүн гэдгийг ойлгуулах хэрэгтэй дээ
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Баянхонгор
    Зээ хүү зээ охинтой болохыг хүсье бүр ихэр гээч таньд эрүүл энх сайн сайхныг хүсье буянтай бурханлаг эмэгтэй
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    охидоо ээж болох тал дээр сайн зөвлөгөө өгсөн нь дээр байхаа. одоо энэ залуу охидууд юу ч ойлгохгүй байгаа 40 нас хүрээд ээжджж л гомдох болно шүү
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    ene 2 teneg ohid ni yu ve huuhed gargaval adguus bolno ch geh shig. tegeheer eh ni adguus bolj taarna bizdee jinhene shulmasnuud
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин
    нээрээ согтуу байсан байж таарлаа шүү
    2015 оны 12 сарын 31
  • Зочин
    согтуудаа чи буруу харж найз аа
    2015 оны 12 сарын 31
  • odoo xaraxnee
    Shylmas gej neg iim amitan baidag shuu dee muuxai zarai be zuudend opmoop
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
    • зочин
      нээрээ согтуу байсан байж таарлаа шүү
      2015 оны 12 сарын 31
    • Зочин
      согтуудаа чи буруу харж найз аа
      2015 оны 12 сарын 31
  • zochin
    өвөрмөц, сайхан эмэгтэй шүү. Улам их амжилт. Монгол ийм бодолтой хүмүүс олон байгаасай....
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    gaixaltai umaa
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    ymar mundag bas uhaantai, tegeed huurhun , uneheer saihan emegtei bna , tand az jargaj huse
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    мундаг
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025