DHL-ийн О.Хулан дауны эсрэг нэгдэв

Бид ч гэсэн дэлхийн жишигт нийцсэн буухиа шуудангийн үйлчилгээтэй болсон тэр өдрөөс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Б.Одгэрэл хэмээх нууцлаг эрхмийн удирдлаган доор явдаг DHL-ийн бас нэг ноён нуруу бол О.Хулан юм. Ааваараа заалгахгүй, асуухгүй хэмжээнд шаг хийтэл ажлаа явуулдаг бүсгүй DHL-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Олон улсын тээвэр зуучийн “Данзас” хэмээх компани байгуулан өөрийн гараагаа эхлүүлсэн тэрээр саяхнаас нэгэн зүйлд ихэд анхаарлаа хандуулах болжээ.

Даун хэмээх ховор өвчин манайд ч үүлгүй тэнгэрээс аянга болж буун аав ээжүүдийн элэг зүрхийг эмтлэх болсон. Олны танил эрхмүүдээс сайд С.Оюун, “Хас”-ын Ч.Ганхуяг нарын хүүхдүүд даунтай. О.Хулангийн хүүхэд мөн даунтай бөгөөд саяхнаас С.Оюун, Ч.Ганхуяг нартай хамтран дуу хоолой, үйл хөдлөлөө хүүхдүүдийн төлөө зориулах болжээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон, тал дутуу хувь тавилангаас болж учир мэдэхгүй хүүхдүүд хамгийн их шаналал амсдаг.. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах эрхэм үйлст оролцож буй залуу бизнесмэн хатагтай тэр бүр ил зарлахгүй ч хүмүүнлэгийн ажлаа даруухан хийж буйд олон хүн талархдаг юм билээ.

М.Баярмагнайд хаягдаж байсан Б.Шүрэнчимэгийн сонголтыг хар!

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хаврын цэцэг шиг богинохон настай. Цагтаа хамгийн анх нүцгэн зургаа авахуулж сагсан дотор хэрхэн ялдам ааль, гоо сайхнаа гайхуулж болохыг үзүүлсэн Б.Шүрэнчимэг энэ гэвэл танигдаж байна уу? Гунхсан биеийг чинь гурван хүүхэдтэйд чинь харья гэдэгчлэн мисс бүсгүй маань гурав төрсний дараа нэг иймэрхүү.

Ид карьер хөөх үедээ Германыг зорьсон Шүрээ тэнд олон жил IT-гийн чиглэлээр ажилласан Х.Чинбат хэмээх эрхэмтэй амьдралаа холбожээ. Насны зөрүүтэй хосууд амьдралаа цогцлоож мисс бүсгүй хэр сайхан амьдарч яваа нь нүднээ илхэн тул харахад л энерги нь ойлгогдож байгаа биз дээ. Сонирхуулахад, Шүрээ СУИС-т сурч байхдаа нэг ангийн хөвгүүн “МАСК”-ын М.Баярмагнайтай үерхэж байсан аж. Наадам дух маань өөрийнх нь type биш гэж үзсэн үү бүсгүйг хаячихсан гэдэг. Аргагүй миссийг голж шилсэн гэсэндээ гэргий нь сайхан бүсгүй байдаг шүү гэлцэн мэдэх хүмүүс мань эрийг доргиох юм билээ.

Шүрээ эх орондоо ирсэн даруйдаа “Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж, “Гоёо” компанийн хавар зуны коллекцийг танилцуулан залуу моделиудын эгдүүг хүргэж амжсан. Үеийн мисс, моделиудаа бодвол гал цог нь арай л “амжихгүй” байхад юм юм руу үсчлээ гэж эгдүүцэх хүн ч олон байдаг юм билээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн арчилгаанаас хамаардаг юм шиг боловч тархины тойрог бас нэг илэрхийлэл болох билээ.

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • setguulchid
    naad humuus chini buyanii uil hiij bn. chi yunii tuhai bichij bgaga yadai oilgoj bnu. setgel zurh ugui yum ghd uuriinhuu tarhinii toirogoo hemjeed hariu uldee.
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • setguulchid
    yu bicheed bgan. joohon es zuitei bgaach. heterhii yum
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • ???
    хэний талаар бичиж байгаад хэн лүү үсэрч ороод өнгөрсөн баларсан хүний амьдрал сөхөөд эргэцүүлж байгаа бол олигтой эргэцүүл. сурвалжилж байгаа бол энэ өвчний талаарх мэдээлэл энэ хүмүүсийн эхлүүлэ байгаа ажлын талаар олигтойхон бичээд ажилаа хийсэн шиг хий чам шиг зарим нөхдүүдээс болж масс-раа сурвалжлагч сэтгүүлчдийг эргүү мангараар нь дуудаж байгааг ойлгохгүй байгаа бол эртхэн үзэг цаасны ажилаа орхиод явж гуанзанд аяга таваг угаангаа сайн бод БИЧСЭН ХЭДЭН ӨГҮҮЛБЭРЭЭ ХҮНД ХЭРХЭР ХҮРГЭХ ВЭ ГЭЖ !!!!!!!!!!
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • ene Uyn gedeg hulduu huniig halmaar um da
    Ene setguulch nertei hunii bichej bgaag ni unshihaas oi gutmaar uma.2 zaluu humuus uerhej bgaad bolidog ni jam um bishuu.Gaihaad ,hayad gej bichdeg yu gesen ug um boloo?? Taarahgui bolood salahiig zaaval HAYCHIHSAN gedeg ene Uyn gedeg hunii ooriinh ni hayagdaj medersenii zovlontoi holbootoi baih aa.Iim goy huuhend Ataarhahaa bolimoor um.saihan emegtei sain eej baina.Az jargal huseye
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025