17 удаагийн үйлдэлтнүүд наранд гарах уу?

МИАТ-ийн луйврын торыг нэхсэн нөхдүүдийн нэг хэсэг нь ял зэм сонсоод, эдлээд сууж байгаа. Тэгвэл тэдгээр нөхдүүдийг нэг нэгээр нь өргөст торны цаанаас сугалж гаргаж ирэх ажиллагаа явагдаж байгаа гэгдэх боллоо. Тухайлбал, МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан эйрлайнс" компанийг байгуулж байсан Ч.Хоролсүрэнг биеийн байдал нь муудаж ясны сүрьеэ гэсэн өвчний оноштойгоор эмчлүүлж байгаа, ер нь түүнийг гаргахгүй бол болохгүй гэсэн мессеж гарсан. За мөн Ц.Орхоны хувьд ч эрүүл мэнд нь сайнгүй байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр нэг талаас бол эдгээр нөхдүүд ял зэмтэй ч, эрүүл мэндийн байдалд нь анхаарч эм, эмчилгээнд хүргэх нь зүйн асуудал. Тэгэхдээ тэдний гэм буруу хэвээрээ гэдгийг тодотгох нь зөв биз.

Ч.Хоролсүрэн гэхэд анх мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Эдгээр хүмүүсийн хувьд гэвэл нэрийнх нь дансанд орж ирсэн мөнгийг нь ямар учиртай ямар мөнгө гэдгийг нь мэдэхгүй. Миний л мөнгө гэж боддог байсан. Саранчимэгийн хувьд гэхээр би олон жил харьцаатай, итгэгдсэн хүн байсан. Миний хувьд мөнгө төгрөг шилжүүлэх, данс нээлгэх шаардлагатай бол хэлээд л данс нээлгэн мөнгө шилжүүлж авдаг тийм л хүүхэн. Гантөмөр, Тамир нар болохоор нэр дээр нь данс нээлгээд л би мөнгө шилжүүлж авдаг байсан. Эд нарын хувьд бүх мөнгөнөөс нэг ч төгрөг авдаггүй байсан. Бүх мөнгийг нь би өөр дээрээ төвлөрүүлэн авдаг байсан” хэмээн хэлж ярьж байсан удаатай. Тэгээд шат шатны шүүхээс ял сонссон.

Харин Улсын дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд  “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон тус компанийн Япон улсын Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч, Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын хувийн компанийн ажилтан Н.Гантөмөр, Голомт банкны 6 дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Г.Саранчимэг нар нь бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг 2 ширхэг “Боинг 737” онгоц, нэг ширхэг “Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “Миг”, “Бодь” даатгалын компанитай байгуулсан байхад уг даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдлийн даатгал”-ын гэрээг Хонконгод бүртгэлтэй “Бэст вэйлт эвэйшн иншүрэнс групп” нэртэй даатгалын компанитай 2008, 2009, 2010 онуудад байгуулсан мэтээр   баримт бүрдүүлж,

1. 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Голомт” банкаар 1.023.669 ам.долларыг “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Хонконг дахь “Стандарт чартеред” банкны 36000405109 тоот данс руу “BW15-326805MN гэрээний 2006 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 1.191.550.716 төгрөгийн хохирол,

2. 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Голомт” банкаар 500.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 586.155.000 төгрөгийн хохирол,

3. 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Голомт” банкаар 759.66960 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 889.292.023 төгрөгийн хохирол,

4. 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн банкны 411618085838 тоот данс руу “BW 15-326805 MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж 758.435.896 төгрөгийн хохирол,

5. 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 757.999.823 төгрөгийн хохирол,

6. 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 156.44020 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BWА31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 222.522.104 төгрөгийн хохирол,

7. 2009 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 100.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW А31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 141.277.000 төгрөгийн хохирол,

8. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын банкаар 54.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 78.363.720 төгрөгийн хохирол,

9. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW15-326805 MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 663.189.260 төгрөгийн хохирол,

10. 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 664.158.100 төгрөгийн хохирол,

11. 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Голомт” банкаар 350.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 502.988.500 төгрөгийн хохирол,

12. 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 497.521 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 717.091.942 төгрөгийн хохирол,

13. 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 410.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 592.675.500 төгрөгийн хохирол,

14. 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 250.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “BW22894277MN гэрээний 2010 оны 1 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 346.912.500 төгрөгийн хохирол,

15. 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 511.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22894277 MN гэрээний 2010 оны хагас жилийн төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 698.526.780 төгрөгийн хохирол,

16. 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-аар 289.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “ BW22-894277MN гэрээний 2010 оны 3 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 386.127.120 төгрөгийн хохирол,

17. 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 135.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22-894277MN гэрээний 2010 оны 4 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 168.303.150 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн юм. Тэгэхээр ийм хэмжээний луйвар үйлдсэн нөхдүүдийг зүгээр гаргаад явуулчих нь бас зүйд нийцэхгүй болов уу.

 

Б.Сар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • bold
    uls aldsan munguu gargaj avch chadsan bol gargasan ch yah be! Avch chadaagui tohioldold gargah hereggui er ni uriin shoron baiguulj idej uusan nuhdiig hulgailsan mungiig ni tulj duustal ni suulgaval zugeer yum
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025