Рок попынхон өнөөдөр шагналын хур буулаа гээд их баяртай байна. Монгол рок попын урлагт, тэрдундаа видео урлагийн үндэс суурийг тавьсан анхдагч гэгддэг С.Ононбат эрхэм УГЗ боллоо. 20 жилийн ойгоо хийгээд хэдхэн хонож байгаа "On&Off" продакшны Ерөнхий захирал, найруулагч түүнийг ийн энгэрээ мялаалгах эрхтэй хүн хэмээн хэн хүнгүй хэлж ярьж байлаа.
С.Ононбат нь Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн, 1989 онд МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагч, 1991 онд СҮМО ТВ-д найруулагч, 1992-1993 онд UBS TV-ийн анхны ажилтан, үүсгэн байгуулагч, найруулагч хийж байгаад 1993 оноос өдийг хүртэл On’n Off Production-ий Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч, найруулагчаар ажиллаж байгаа юм.
За мөн рок попын салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж яваа Б.Чинбат мөн өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм. Монгол рок поп төдийгүй хөгжмийн урлагт олон бүтээлээрээ өөрийгөө харуулж яваа түүнд бас баяр хүргэе.
Дашрамд өгүүлэхэд, рок попын энэ хоёр эрхмийг шагналаа гардахад гэргий нар нь ирээгүй нь анхаарал татаж байсан юм.
Сэтгэгдэл (1)