Урлагийнхан бултаараа Америкт шинэ оноо угтах нь ээ

Монголын урлагийн одод шинэ жилийн баярыг хилийн чанадад нутаг нэгтнүүдтэйгээ угтдаг явдал олон. Тэгвэл тэд бүр бултаараа нийлж нэгдэж шинэ жилээр гадагшаа явдаг болсон байна. Тухайлбал, “Харанга” хамтлаг, реппер Gee, дуучин Б.Баярцэцэг, Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Ж.Булган-Эрдэнэ, Э.Ууганбаяр нар нэгдэн баг болж АНУ-ын таван хотод тоглолт хийж байгаа юм байна.

Тэд энэ сарын 18-нд Сийтл, 20-нд Сан франциско, 21-нд Лос Анжелест тоглосон бол өнөөдөр Вашингтонд,   27-нд Чикагод тоглох аж. Тоглолтын тасалбар 120-150 ам.долларын үнэтэй бөгөөд шинэ жилийн баярын цэнгүүнээ хийнгээ хайртай хамтлаг, дуучдаа сонсон хөгжилдөх боломжийг харьд суугаа монголчууддаа олгож байгаа юм байна.

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025