“БиДиСи” салон танилцуулж байна: New years special GIFT!

 Та  гоо сайхны салбарт гарч буй сүүлийн үеийн техник, технологи, хөгжлийн  гайхамшгийг мэдэрч, дэлхийн хөгжилтэй цуг алхахыг хүсвэл “БиДиСи” салоныг зориорой!

Гам барилгүйгээр, амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр эрүүл сайхан турцгаая!

Жилд нэг удаа тохиодог, охид бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, гоолиг биеэрээ гайхуулах шинэ жил хаяанд ирлээ. Бүсгүй та богино хугацаанд биеэ зовоож эсвэл хоолны хатуу дэглэм барьж стресстэхгүйгээр эрүүл жин хасахыг хүсч байвал дараах мэдээллийг заавал уншаарай. 

“БиДиСи”салон нь 2014 онд зах зээлд гарсан цоо шинэ загварын тураах төхөөрөмжийг нэвтрүүлээд байна. Эл төхөөрөмж нь 40KHZ хэт авианы тусламжтайгаар хүний биед удаан хадгалагдаж, хатуурсан өөхийг зөөллөж, задлах ба илүүдэл өөх тосыг тунгалагийн судлын тусламжтайгаар хүний биеэс өтгөн, шингэнээр дамжуулан гадагшуулдаг учраас ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Радио давтамж болон хэт улаан туяаны тусламжтайгаар арьсыг чангалж, үрчлээг тэнийлгэн, целлюлитыг арилгана. 1удаагийн үйлчилгээргээрээ шууд үр дүнг мэдрэх болно.

Төхөөрөмжийн гол үйлчилгээ нь Хятадын уламжлалт анагаах ухааны бумбаны зарчимд тулгуурлан зохион бүтээгдсэн тул эрүүлээр тураахын зэрэгцээ, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог дэмжиж өгдөгөөрөө бусад төхөөрөмжөөс давуу талтай.

БИЕД ГАРАХ  ҮР ДҮН: 

 -Төрөлтөөс үүдэлтэй арьсны сулралыг арилгана

-Хөхийг өргөж чангална­

 

-Өгзөгийг өргөж, харвинг арилгана

-Арьсан дахь удаан хадгалагдсан өөх, тосыг задалж, арьсыг чангалах үүрэгтэй

 

НҮҮРЭНД ГАРАХ ҮР ДҮН:

 - Нүүрний үрчлээг багасгана

 - Арьсны өнгийг сэргээнэ

 - Ядралтаас үүссэн нүдний хорыг арилгаж зовхийг чангалан, өргөж өгнө

 - Нүүр турааж, нүүрний булчин өргөж өгнө.

 

 

 

- Давхар эрүүг арилгана.

 

Бидний насыг үрчлээнээс илүү таргалалт,

булчингийн унжилт, сулрал илэрхийлдэг юм!

“Гоо сайхны нэмэлт арчилгаа, үйлчилгээ нь арьс арчилгааны хувьд хамгийн зөв хөрөнгө оруулалт  юм”

Арьс бол гаднаасаа шимэгдүүлэх замаар тэжээл авч, нөхөн сэргээгдэн, залуужиж чаддаг цорын ганц эрхтэн юм. Тиймээс арьсаа залуу, чанга, өнгөлөг толигор харагдуулахын тулд “тогтмол  хооллодогтой”  адил гаднаас авч буй арьсны нэмэлт арчилгаа тэжээл нь “мөн адил тогтмол”  байх ёстой. Товчхондоо арьсны зөв зохистой арчилгаа нь бидэнд насандаа залуу харагдах, өөрийнхөөрөө энгийн хэрнээ бусдыг атаархуулам сайхан харагдах боломжийг өгдөг учраас бүсгүй та чадахынхаа хэрээр болж өгвөл арьс тань үрчлээтэж, унжиж сулраагүй байх үеэс эхлэн тогтмол, сайн арчилгаа хийж чадвал хэзээ нэгэн цагт косметик хагалгаа, ботокс мэтийн зүйлд мөнгө, цаг заваа зарцуулах шаардлагагүй болно. “  та насандаа үеинхнээсээ  илүү  арчаатай харагдах ба  хүзүүнийхээ арьснаас дух хүртэл бүх хэсгээрээ залуу сайхан харагдах боломжтой.

Тогтмол арчилгаа гэж юу вэ?

Арьсныхаа онлогт тохирсон сайн чанарын бүтээгдхүүнийг тогтмол хэрэглэж, 7 хоногт 1 удаа салоны  үйлчилгээ буюу гоо сайхны иллэгэнд орох асар энгийн амьдралын хэв маяг юм.

Салон болгон өөрийн онцлог арга барил бүхий технологитой байдаг бөгөөд “БиДиСи” салоны тухайд Азийн уламжлалт технологиор булчин өргөх, арьс чангалах цэгэн даралттай нүүрний  иллэгийг  14 жил хийж байгаагаараа  дадлага туршлага ихтэй онцлог үйлчилгээтэй салон юм. Үүнийг нүүрний  фитнес иллэг гэж нэрлэдэг.

 Нэг талаасаа цэцэг ургамалтай адил тогтмол арчилгаа шаардагдаж байдаг арьсны тэжээлийн дутагдал, нөгөө талаас байнгын  чангалах дасгал  хийхгүй бол унжиж сулраад  байдаг бидний арьс булчингийн онцлогийг бодож үзвэл тогтмол  арчилгаа нь өдөр тутмын талх мэт эрэлт хэрэгцээтэйг санаж “БиДиСи” салон та бүхэнд тогтмол явах нөхцлийг бүрдүүлж өгөх үүднээс 50% хөнгөлөлттэй үнийг санал болгож байгааг хүлээн авна уу.

Учир нь 1 удаагийн арьсны булчин чангалах  үйлчилгээ нь насны байдлаас хамаарч  7-10 хоног л барьдаг. Чухам ийм учраас л  мэргэжлийн сайн чанарын бүтээгдхүүнтэй, мэргэжлийн өндөр дадлага туршлагатай, нүүрний иллэг массажинд системтэй тогтмол явахыг арьс судлаачид  зөвлөдөг. Учир нь иллэг болгон  булчин чангалах үр дүн тэр бүр өгөөд байдаггүй, буруу замбараагүй хийгдэх нүүрний иллэг нь эсэргээрээ арьс булчин  сулруулах ч эрсдэлтэй байдаг.

Гэрийн зориулалттай гоо сайхны өдөр тутмын бүтээгдэхүүн нь арьсны эд эсийг 24 цаг тэжээж байдаг бол салоны зориулалттай мэргэжлийн бүтээгдэхүүн нь арьсны 3 дахь давхарга руу нөөцлөгдөн шингэж, арьсны эд эсийг  7-10 хоног хүртэлх хугацаанд тэжээж байдгаараа давуу талтай байдаг.

Насан туршдаа  тогтмол зөв арчилгаа хийснээрээ та хэзээ нэгэн цагт гоо сайхны хагалгаанд орж их мөнгө хөрөнгө үрэхээс зайлсхийх боломж олохын сацуу өнгөрсөн цаг хугацаандаа харамсаж эрслэдтэй үйлчилгээ хийлгэхээс зайлсхийх, натурал төрөлх гоо сайхнаа  залуу сахйнаар нь хадгалж үлдэхэд хүргэдэг билээ.

Тэгвэл энгийн хэрнээ нүүрний бүх хэсэгт адилхан үйлчилж чаддаг гоо сайхны нэмэлт арчилгаа үйлчилгээ нь “хорхойд хоргүй” гэгчээр ямар ч сөрөг нөлөө байдаггүйгээрээ мэс заслын болон лазерын  үйлчилгээнээс давуу талтай.

Тодотгоход, “БиДиСи” салоны үйлчилгээний талаарх мэдээлэл "Гранд" сэтгүүлийн №53-т нийтлэгдсэн байгаа юм. Тус сэтгүүл дээрх хайчилбарыг авчирсан “Гранд”-ын уншигчид “БиДиСи” салоны нүүрний – фитнес үйлчилгээг 50% хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025