Шинэ жилийн баяраар хамтлаг дуучид халтуурыг ёстой хийх шиг болдог. Тэгвэл саяхан “3 охин” хамтлаг болон дуучин Б.Амархүү нар ам барьж байгаад баригдаж булайгаа дэлгэсэн байна. Тэд хамтдаа тайзнаа гараад ид дуулж байтал яг дундуур нь “Horom.com” гэх нь дуулдаж, шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүсийн уур амьсгалыг эвдсэн байна.
Буянгийн Жаргалсайхан эрхэм нэгэнтээ “Монголын хоёр хүний нэг нь дуучин. Хэн ч панограм тавиад сайхан дуулж чадна. Гэтэл манай дуучид нэртэй одонцорууд ганц дуу ам барьж дуулахын тулд надаас гурван сая төгрөг нэхэж байгаа юм. Үнэхээр ам барихгүй тэр дуугаа сайхан дуулах юм бол би хүссэн мөнгийг нь өгч чадна ш дээ” хэмээн хатуухан шүүмжилж байсан билээ.
Ер нь бол ам барьж дуулдаг дуучдыг дуулуулж байснаас зүгээр сайхан хөгжим тавьсан нь дээр гэдэг нь дээрх жишээнээс харагдаж байгаа юм. Ам барьж ганц хоёр дуу дуулчихаад амандаа орсон тоогоо хэлж ард түмнээ доромжилдог дуучид манайхаас өөр газар байдаг болов уу. Энэ тэгээд ариун явдал уу, ар монголын алдарт дуучид аа...
М.Сонор
Сэтгэгдэл (2)