Цагдаагийн “Сүлд” чуулгад харьяалагддаг дуучин Б.Жавхлантөгс үе тэнгийнхэн дундаа чансаа өндөртэй чадварлаг дуучин гэдгээрээ ялгардаг. Сонгодог урлагаар хүчтэйхэн амьсгалж яваа түүнийг анх урлагийн тайзнаа гарахад л олон нийт анзаарч харсан гэхэд болно. Ялангуяа охид бүсгүйчүүдийн анхаарлыг татсаар ирсэн Б.Жавхлантөгс гэргийгээ олны өмнө гаргаж ирсэн нь энэ.
Гоо сайханч мэргэжилтэй энэ бүсгүйг охид бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулсан залуугийн гэргий гэдгээ мэддэг биз ээ. За мэдээж урлагийн хүнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол яалт ч үгүй гоо сайхан. Үргэлж олны өмнө үзэгдэж харагдаж байдаг учраас гоо сайхан, гадаад үзэмж хамгийн чухал. Тэгвэл Б.Жавхлантөгсийг төгс сонголтоо хийсэн төгс төгөлдөр дуучин хэмээн найзууд нь явуулдаг сурагтай. Юуны тулд гоо сайханч эхнэртэй билээ дээ. Хаана ч явсан сайхан харагдах тал дээр айлтгүй биз дээ гэж нөхөд нь хэлдэг гэнэ. Тэгвэл тэрбээр эхнэрийнхээ хамтаар нэгэн үйл ажиллагаанд явж байгаад дуранд өртсөн нь энэ.
М.Сонор
Сэтгэгдэл (44)