Царайлаг залуусын тэсрэлт юу вэ?

Загварын тайзнаа өөрийн гэсэн байр сууриа тодорхойлсон энэ дөрвөн залуу нийлж хамтлаг байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Царайлаг залуусын  дуу хоолойг сонсох гэсэн охид бүсгүйчүүдийн арми хүртэл бий болоод байгаа гэнэ шүү. Өмнө нь загвар өмсөгч эрчүүд нийлж хамтлаг байгуулж байсан тохиолдол манайд байдаггүй. Харин гурван загвар өмсөгч бүсгүй нийлж хамтлаг байгуулж байсан ч, амжилт үзээгүй тохиолдол бий.  Албан ёсоор тарж бутраагүй ч гэлээ хамтарч уран бүтээлээ хийхээ больсон “Catwalk” хамтлагийг мэддэг хүмүүс тун цөөхөн.

Тэгвэл загвар өмсөгч эрчүүд хамтлаг байгуулж монголын рок поп ертөнцөд цахиур хагалахаар зэхэж байгаа нь  их хүлээлт үүсгээд байгаа. Учир нь Э.Энхболд гэхэд загварын ертөнцөд өөрийн бат бөх хана хэрмийг босгож чадсанаас гадна чадварлаг дуучин гэдгээ хэдийнэ баталсан. Тэгвэл Ж.Дамдинцэрэн бол Японд урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн төгөлдөр хуурч. Мөн сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлж сонгодог хөгжим, сонгодог тоглолтыг утгаар нь зохион байгуулдаг гэдгээрээ хүрээндээ танигдсан. Харин Б.Галбадрахын хувьд “Спирт бал бурам” компанид  менежерийн албыг багагүй хугацаанд хашсан чадварлаг боловсон хүчин. Бас нэг гишүүн загвар өмсөгч О.Билгүүн хувийн бизнесээ эхлүүлж бургерын газараа нээж чамгүй орлоготой байгаа гэнэ лээ. Ингээд бодохоор энэ хамтлаг ёстой л зүг зүгээс зүсээ олж цөм бүрдсэн тэсрэлт хийсэн хамтлаг болж магад.

Сайхан царай зүс, бие хаа, дуу хоолой гээд цөм бүрдсэн байгаа биз. Ямартай ч охид бүсгүйчүүдэд хүлээлт үүсгэж байгаа тус хамтлагийн нэр одоогоор нууц хэвээр байгаа аж. Уран бүтээлийнхээ бэлтгэл ажлыг эхлүүлж бараг дуусах шатандаа явж байгаа дуулдана лээ. Ингээд тун удахгүй тэсрэлт хийх гэж байгаа шинэ хамтлагт амжилт хүсье.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • зочин
    Энэ нь сайхан юм гэвэл царайлаг гэнэ. Сайхан юмгүй бол энгийн л нэгэн. Мэргэжил бол харин өөр хэрэг.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin
    uhsen baasaaraa tsarailag bdgin ahahaha
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin
    Saihan zaluuchuud l da gehdee her duuldag ym bol doo anhnii uran buteeleeree l tsaashaa her yvah n haragdana da minii bodloor hereggui ym hj bga ym shig hudlaa hobbygoo tur zuur hj bga bh ternees testelt ntr hiih n yu ch ym de harjil baiy
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025