Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 20 жилийн ойгоо тохиолдуулан “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилнө” үндэсний чуулган зохион байгууллаа. Энэхүү чуулганд Монголын өнцөг булан бүрээс 800 гаруй эмэгтэйчүүд урилгаар хүрэлцэн ирж оролцсноос гадна, МАН-ын удирдлага, улс төрийн бусад намын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
НАМЭХ энэ удаагийн чуулгандаа “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааг улс орон даяар явуулж нийт 1500 гаруй эмэгтэйг хамруулж чадсан байна. Тодотгоход, анх 1994 онд 90 гаруй эмэгтэйчүүд цуглаж “Эмэгтэйчүүдийн хөгжил” хөдөлгөөнийг байгуулж байсан түүхтэй аж.



М.Сонор, П.Урнаа
Сэтгэгдэл (8)