М.Наранбаатарын 8 булхай!

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатартай холбоотой баримтууд  асуудал дагуулж байна. Телевизийн хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр гурван удаа улиран сонгогдож, МҮОНРТ-ийг  есөн жил жолоодсон юм. 

Түүнийг хөрөнгө санхүүгийн олон булхайтай үйлдэл хийхдээ гар нийлэн ажилладаг хүмүүстэй болсон гэх мэдээлэл байна. Ингээд М.Наранбаатар захиралтай холбоотой хууль бус үйлдлийн баримт бүхий мэдээллүүдээс  хүргэж байна.



Баримт 1: М.Наранбаатар МҮОНРТ-ийн харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулахдаа жинхэнэ ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд: МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг "Барбаатар" ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй авснаар улсын чухал обьектын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэх болсон байна. Тэрбээр хууль зөрчиж тус компанийг сонгосон, харуул хамгаалалтыг даалгасан. Харуул хамгаалалтын албанд уг нь 18 хүн ажиллах ёстой юм байна. Гэтэл төсвийн мөнгийг хувьдаа халааслахын тулд 18 хүн биш бүр 59 хүн ажилладаг мэтээр цалин олгож сар бүр 47 сая төгрөгийг хамсаатнуудтайгаа хуваан завшдаг байжээ.

"Барбаатар" ХХК-ийг М.Наранбаатар өөрөө байгуулж төрсөн эгчийнхээ хүүхэд болох Б.Өлзийсайхан гэгчийг захирлаар нь томилсон байна. Түүнчлэн өөрийн төрсөн дүү М.Шатарын жолооч байсан Э.Батхуяг, Б.Батжаргал нарыг харуулын албаны даргаар авч өөрийнхөө эзэмшлийн Баянхошууны барилга, нэгдүгээр хорооллын тавилгын үйлдвэрээ мануулж, улсын мөнгөнөөс хулгайлдаг байв.

Баримт 2: МҮОНРТ-ийн ажилчдад байр өгч байгаа нэрийдлээр байрны урдьчилгаа хэмээн 30 хувийг нь авч Баянхошууныхаа барилгад хурааж авсан хүмүүсийн мөнгийг оруулж, ажилчдын байрны ихэнхийг өөрийн ах дүү, амраг садандаа хямд үнээр өгчээ. Мөн грашийн нэг давхарыг бүгдийг нь түрээслэж мөнгийг нь хувьдаа авдаг байна. Түүнчлэн ажилчдаасаа зогсоол, граш, СӨХ-ийн мөнгө нэхэж дарамталдаг байна.

Баримт 3: МҮОНТ-ийн зургаан захирлыг өөрийнх нь хууль бус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө халсан байдаг юм байна. Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт долоо дахь захирал Д.Энхтуяа болон МҮОНРТ-ийн дэд дарга Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан. 

Халагдсан захирлууд М.Наранбаатарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосонд хорсохдоо дээрх үйлдлийг хийснийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид гэрчилж байгаа аж.

Баримт 4: М.Наранбаатар МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг "Ви Эс Эм" гэх нэртэй хувийн компанид бүрэн шилжүүлэн "online" хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар гэрээ байгуулсан байна. МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж Олон нийтийн радио телевизийн хуулинд заасан байдаг. Алтанфондын үнэт бүтээлийг хулгайн аргаар хувилан олшруулж, ашиг хонжоо хөөцөлдсөн гэмт үйлдлийг таслан зогсоохоор МҮОНРТ- ийн дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал З.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир нар тэрхүү гэрээ хийхийг зөвшөөрөөгүйн төлөө М.Наранбаатар хууль бус тушаал гарган дээрх хоёр хүнийг ажлаас халсан байна.

Баримт 5: М.Наранбаатар, МҮОНТ-ийн "ММ" агентлагийн захирал С.Батзаяатай хамтарч "Цэвэр агаар сан"-гаас орж ирсэн 28 сая төгрөгийг "ММ" агентлагийн захирал гэсэн тамга тэмдэгтэйгээр авсан хэрнээ нэгэн хувийн компанийн данс руу шилжүүлэн авчээ. Тэрхүү 28 сая төгрөг уг нь нэвтрүүлэг, сурталчилгаа явуулах зорилготой телевизийн дансанд орж ирсэн байжээ.

Баримт 6: Телевизийн агааржуулалтын асар том байгууламж, торон хашааг нэг л өглөө нүсэр том бетоноор сольж үнэтэй машин унаж, зөвхөн толийг нь сольход 800 мянган төгрөг зарлагаджээ. Түүний тэрхүү үйлдлийг эсэргүүцсэн телевизийн ажилчид 2007 онд өлсгөлөн хүртэл зарлаж байв. Тухайн үед өөрийнх нь эсрэг суулт зарласан хүмүүсийг толгой дараалан ажлаас халж байв. Ахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн ам тангараг өргөсөн сэтгүүлчид буцаад ажилдаа орж байв.

Баримт 7: Телевизийн дээврийг засах ажлын “Наранбулаг” компанид даалгаж, тус компаниас 60 сая төгрөгийн урьдчилгаа авсан нь хэний халаасанд орсон нь тодорхойгүй болж, хэрэг  намжиж байв.

Баримт 8: Хүний нөөц хамтын ажиллагааны газрыг Захирлын ажлын албатай нэгтгэж, нүсэр бvтэцтэй 100 гаруй хүнтэй Тамгын газар гэгчийг зохион байгуулж, даргаар нь хууль зөрчиж томилогдсон нь 3 шатны шүүхээр нотлогдсон Л.Нинжжамцыг дахин томилсон нь удирдлагын давхардал, хүнд суртлыг багасгах биш улам ихэсгэж, 4 нэгжийн захиралтай биш тусгай хангамжтай 10 гаруй даргыг бий болгосон. Техник шинэчлэлтийн талаар дорвитой арга хэмжээ авсан, интернетийн, санхүүгийн дотоод сүлжээ байгуулсан гэж тунхаглаж байгаа боловч мэргэжлийн бус сонирхогчийн камерыг ганзагын наймаагаар авчрах, хуучин байсан дотоод сүлжээг устгаж, дахин шинээр тавих зэрэг үрэлгэн ажил хийснээ гавьяа болгон дурдсан гэх баримтууд байгаа юм. 

 

П.Урнаа 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • идлээ л гэнэ....
    тэгээд нөгөө үндэсний зөвлөл нь юу хийж байсан бэ??? ерөнхий сайд, их хурлын дарга нар аа... архи төдий зүйл биш байсан бол яагаад тиймхэн яриагаар хүмүүсийг төөрөлдүүлсэн юм бэ... та нар бас хамсаатан биш бол, энд дэндүү л сонин зүйл байна... ингээд үзэхээр авилга багассан гэж ёстой худлаа... бүүр энгийн зүйл болсон шиг ээ... ернь ч хэнд ч тийм л мэдэгдсээр байгаа... ерөнхийлөгч өө, авилга бүүр хүчээ авсаар байгаа юу та зөв л дүгнээрэй дээ
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Захирал болно
    Наранбаатараас ирүү сайн захирал байж чадна. Хурдан энэ хүнийг холдуулчихвал би очий. Намайг та нар мэдэж байгаа биз дээ. Цалин малин бол их өгнө шүү.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр хууль бус зүйлс байгаа бол шалгадаг газар нь шалгуулаад нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлаасаа халагдсан гарууд өс санаж нэр нүүрийг чинь унагасаар л байх болно ш дээ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    З.Энхболдын хүн Энхтуяа одоо ичиж амьдармаар юм даа. Намын сонголтоор тэнд томилогдчихоод ямар алдаа гаргаад ч халагдсан юм билээ. Дуугүй л байна биз. Хэвлэлээр ингэж нэгнээ бичүүлээд байх хэрэгэ байхгүй ш дээ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Даваабаяр МҮОНРТ-д эзэн суучих гээд л үхэх нь ээ. Тэгээд л энэ тэрүүгээр Наранбаатарыгаа муулаад л гүйгээд байх юм. Яасан ч шунал нь барагддаггүй хүн юм дээ.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Ямарваа байгууллагад 0 ээс нь эхэлж ажилласан хүн хамт олноо ч байгууллагаа ч сайн урирдаад явна шүү дээ. Угаасаа энэ газар их том газар болохоор дарга болох гэж шунахайрагчид олон л байгаа л даа.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй байх аа. Тэртээ тэргүй шалгадаг газар нь шалгаад тодорхой болох нь ойлгомжтой л доо
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin
    AH hamgaalalgui shalgah heregtei. Bayartsogt shig hamgaalaad bailgui.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • ww
    Shalgaach ee, tiim ih mungu idsen bol tuluh heregtei sh dee.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025