Арванхоёрдугаар сар бол баяр хөөр, аз жаргал, гэр бүлийн сар билээ. Айл болгон гацуурхнаа чимэж, алдрай бяцхан үрс өвлийн өвгөн ирэхийг хоног тоолон хүлээнэ. Энэ л өдрүүдэд Ардын хоршооны эгч нар үнэхээр хөөрхөн Бурмаа шиг санагдана, яагаад гэвэл хямдрал явагдана. Хэдий тэсгим жавар хацар эсгим өвөл боловч бүсгүйчүүд гоёлын даашинз зэхэн байдаг билээ.

Фото мэдээллийн Монголын номер нэг тодотголд бид зүгээр ч нэг хүрчихээгүйг батлах амжилт бүтээл дүүрэн нэгэн жилийн сүүлийн дугаараа та бүхэнд өргөн барьж байна. Энэ дугаарын зочноор утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь уригдав. Монгол дизайнер Д.Отгонжаргалын гоёмсог даашинзнууд, урд өмнөх жилүүдийн шинэ жилийн гоёлууд чухам байв, саяхан шинэ топ моделио угтан авсан “Гоёл” наадмын сурвалжлага гээд ганган гоёмсог мэдээлэл нүүр хуудсаар дүүрэн байна. Хацар гоо ганган хээнцэр бүсгүйчүүд хуудас бүр дээр тормойж байхад ганц жентельмэн, содон өнцөг нь Г.Батсуурь байлаа шүү. Ёстой тархины түгжээ мултлах сонирхолтой яриаг тэр өрнүүллээ.
Дөчин насанд амьдрал эхэлдэг гэдэг, дээдсийн хүрээний шинэ хосууд хэн байсныг, дуучин Э.Агиймаа, фото модель өргөмжлөлийг 17 насандаа хүртэж байсан жүжигчин Б.Хулан нар single болсон бол “Киви” Ука нөхөр, хүүхэдтэйгээ хаана амьдарч буйг, “Алтан Дорнод Монгол”-ын өв залгамжлагч залуу хатагтай яагаад бааранд дуулав, Л.Балхжавын бэрийг хэн командлав, Л.Гаваасүрэнгийн охин Монголоо мартав, жинхэнэ малчдын хаан нь ХААН банк биш огт өөр хүн болохыг, Дамбын Хишигээ мөрөөдлийн хаанаа хэрхэн амилуулсныг, дуучин Мино экс хайртдаа хүүхэд төрүүлж өгсөн ч яагаад ганцаар үлдэв гэхчлэн сонирхол татам мэдээллүүд энэ дугаарт олноор багтжээ.
Олныг үл нуршин шинэ дугаарынхаа хуудсыг та бүхний өмнө дэлгэе. Таалан болгооно уу.
Дугаарыг удирдсан
У.Цахирмаа
Сэтгэгдэл байхгүй байна