
Солонгосын олон ангит киноны бяцхан одод ийм том болцгоожээ. Ирээдүйд цахиур хагалах одуудын тэргүүн эгнээнд явах энэ гурван жүжигчин сүүлийн үед гарч байгаа олон ангит кинонуудад алгасахгүй тоглож байгаа билээ. Алдарын замналаа бүр жаахнаасаа эхлүүлсэн энэ гурван жүжигчин нэг үеийн төлөөлөл болсон шилдэг жүжигчдээр шалгараад байгаа аж.

Жүжигчин Ёо Жин Кү нь анх таван настайдаа олон ангит кинонд тоглож байсан бөгөөд энэ жил арван найман нас хүрнэ.

Тэгвэл Ким Сэ Рүн нь мөн л багаасаа кинонд тоглосон хамгийн туршлагатай бяцхан жүжигчин. Энэ жил арван таван нас хүрэх гэж байгаа билээ.

Хамгийн хөөрхөн гэгддэг бяцхан жүжигчин Ким Юү Жон нь энэ жил арван зургаан нас хүрэх гэж байгаа. Түүнийг дэлхийн даяар Жангумын бага насны дүрд тоглосноор нь илүүтэй мэддэг.

Ийн нэг үеийн төлөөлөл болсон тэд хэдийнэ найруулагч нарын хараанд өртсөн эрэлт ихтэй жүжигчид болоод байгаа билээ. Өдгөө дунд сургуулийн сурагчид ч гэлээ кинонд тасралтгүй тоглож байгаа тэд Солонгос төдийгүй Японд олон фэнүүдтэй болцгоожээ.


М.Сонор
Сэтгэгдэл (1)