Скандал: Х.Тэмүүжин

Хорь хоногийн дараа улирах 2014 онд хэвлэлийн хуудаснаа олонтаа бичигдсэн хүмүүсийн нэг бол Х.Тэмүүжин байлаа. Сайдын суудлаас саяхан буусан тэрбээр хариуцсан салбараа шинэчлэнэ гэж зөндөө ярьсан, хажуугаар нь хүүхэн шуухны асуудалд ч орсон. Өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүн хүүхдээ үрчлүүлсэн асуудлыг нь ч дэлгэсэн. Ингээд тоочоод байвал тэр ёстой дуулиан шуугианы эзэн байжээ. Хамгийн сүүлд гэхэд сайд хэвээрээ үлдэх гээд Д.Дорлигжавыг дарамталсан гэх асуудалд ороод байна. “Скандал” булан түүнийг онцоллоо.

Сэргэлэн насаа гэж...

Тэр он гараад 44 хүрнэ. 1971 онд Төв аймагт  Хишигдэмбэрэлийнд төрсөн Тэмүүжин хүү 1989 онд Зуунмод хотын арван жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсчээ. Багын л  жижигхэн биетэй, сэргэлэн цовоо хүү байсан гэдэг. Хэзээд үеийнхээ хүүхдүүдээс сэргэлэн цовоогоороо илүү гарч ирсэн түүнийг төрийн түшээ болно гэж хэн санах билээ. Гэхдээ сурлагын хувьд онцсайн түвшний хүү байсан тэрбээр их сургуульд ороод ч онц сурч, сургуульдаа багшаар хүртэл үлдэж байжээ.

Архи уудаггүй, ан хийдэггүй, морь уядаггүй, гольф тоглодоггүй, "амьтны амь таслахгүй байна гэдэг манай гэр бүлийн хүмүүжил" гэж  ярьдаг. Түүний гэр бүлийн хүмүүжил тун сайн харагдана.

Сурсан бас сургасан

Тэр их сургуульдаа бараг 10 гаруй жил багшилсан олон зуун шавьтай багш хүн.  Түүнийг хуулийн салбарынхан "Алдартай багш" хэмээдэг. Харин тэрбээр хожим өөрт нь хууль зүйн "цагаан толгой" заасан багш С.Нарангэрэлийг  "хуучирсан" гэж хэлээд шүүхэд дуудагдаж байв. Тэр "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн байв.

2005 оноос Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, 2006 оноос “Нээлттэй нийгэм” форумын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан. Харин 2008 оноос Их хурлын гишүүн болж, 2012 оны 6 р сараас дахин гишүүнэр сонгогдсон байна. Мөн оны 8 дугаар сараас Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажилласан. Х.Тэмүүжин УИХ-ын олонх гишүүд шиг гадаадад сургууль төгсөөгүй ч Монголын хуулийн цоорхой, тэр цоорхойг яаж нөхөхийг мэддэг хүн гэж хүрээндээ яригдаж ирсэн.

Сайд асангийн сайхан гэр бүл

Тэрбээр 10 жилийнхээ ангийн охинтой ханилан суусан гэдэг. Түүний гэргий н.Жаргалмаа нь бас хуульч мэргэжилтэй. Хуульч гэр бүл. Тэд гурван хүүхдийн эцэг эх. Түүний дунд хүүг Т.Бүгүнүтэй, бага хүүг нь Т.Бэлгүнүтэй гэдэг. Өөрөө их эзэн Чингис хааны нэртэй гэсэн шиг хүүхдүүддээ хүртэл түүхэн хүний нэрийг хайрлажээ. Том охин нь сэтгэл судлаач болох хүсэлтэй явдаг.

Гэр бүлийнхээ жаргалтай агшны зургийг өөрийнхөө цахим хуудаснаа байршуулдаг. Хэвлэл мэдээллээр түүний гэр бүлийг хамгийн сайхан гэр бүл хэмээн тодорхойлж байсан удаатай. 

Сайны хажуугаар саар гэгч. Сайхан гэр бүлд атаархсан нэгний яриа газар авах болж хэвлэлээр нэг түүний эхнэрийг олон нийтийн газар тамхи татсаныг харсан хэмээн шуурч байв.

Байрны асуудалтай “шинэ” сайд

Х.Тэмүүжин сайд гурван өрөө байрнаасаа хөөгдөж, оюутны байранд амьдарч байсан нь үнэн гэгддэг. Анх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гурван өрөө байранд оруулж, тэр байранд 4-5 жил амьдарсан гэнэ. “Нэлээн сайн тохижсон байсан чинь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө маргалдаад байрнаасаа хөөгдсөн гэсэн шуум хэвлэлээр дэгдэв. Тэгээд л оюутны байр руу орсон.

Байрнаасаа хөөгдөөд нэг жил оюутны байранд амьдарсан. Тэгээд хойд талд хоёр өрөө байр авсан юм. Тухайн үед нэг мөсөн гурван өрөө байр авъя гэсэн боловч мөнгөний бололцоо муу байсан тул хоёр өрөөг авч байсан гэв. Тэгээд оюутны байранд суугаад байх жаахан хэцүү учраас лизенгээр хоёр өрөө байр авсан” хэмээн тэр  ярьж байлаа.

Ямартай ч сайд болохоосоо өмнө 25-дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байв. Тухайн үед түүний хэлж ярьж байгаа үг нь ухаалаг байснаар хүмүүст ихээхэн таалагдаж, олны хараанд орсон гэхэд болно. Зөв бодол, зөв үгтэй залуу гэгдэж байв.

Хуулийн зөвлөхтэйгөө  нэр холбогдсон сайд

Хуулийн зөвлөх байсан Х.Номингэрэл гэх эмэгтэйтэй МУИС-ийн багш, оюутан байхдаа л холбоотой байсан гэх. Нөгөөх нь "Даварсаар даварсаар Дагвын орон дээр" гэгчийн үлгэрийг биөэрээ үзүүлж сайдын зөвлөх нэрээр Хууль зүйн яаманд шургалжээ.

Багш, оюутан байхаасаа эхэлсэн тэдний харилцаа нэг клубын гишүүнчлэлтэй болоод ч зогссонгүй, "Нээлттэй академи" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Тэмүүжин, зохицуулагч Х.Номингэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, гишүүний туслах Х.Номингэрэл гэх мэтээр үргэлжилсээр эдүгээгийн өндөрлөгт хүрсэн гэж тэдний харилцааг нэгэн хэвлэлд бичжээ.

Х.Номингэрэл нь 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж төгссөн бөгөөд 2009-2010 онд Х.Тэмүүжингийн хичээл зүтгэлээр Унгарт магистрын зэрэг хамгаалсан гэдэг ээ. Ердөө л энэ.

Төрд тэгээд, тэдэн жил ажиллачихсан гэх юм огт үгүй. Гэвч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Хуягийн охин Номингэрэл ийнхүү сайдад зөвлөгөө өгч, ажил хэрэгт нь хошуу дүрэх хүртлээ томорч "хол алхсан" гэх мэдээлэл бий.

Г.Сарангэрэлийн зохиол Х.Тэмүүжинг унагаагүй

Тэр Г.Сарангэрэл хэмээх 17 настай охинтой нэр холбогдсон. Нөгөө охин нь хэсэг найзуудтайгаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Энэ үеэр тэр охины утсан дээр  Х.Тэмүүжин сайд руу залгасан дуудлага байсан гэгддэг.

Түүнээс улбаалан  Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдэх хүртлээ асуудал үргэлжилсэн. Г.Сарангэрэл телевизийн шууд нэвтрүүлэгт орж “Х.Тэмүүжин сайд бид хоёр уулздаг, намайг сургуульд оруулж өгнө гэсэн, мөнгө төгрөг өгдөг байсан, бид хоёр дотно харьцаатай” гэхчлэн ярьсан. Дараа нь гэв гэнэт үгүйсгэж “би сандарсан байсан учраас сэтгүүлчийн асуултанд бүгдэд нь тийм гэдэг хариулыг өгсөн” хэмээнсэн дээ.

Ямартай ч 17 настай охиноос болж сайдын суудалдаа дэнжигнэн байж тогтож үлдэв. Тэрбээр Г.Сарангэрэл охиныг танина, зүгээр өмгөөлөгч олж өгсөн гэж хэвлэлд ярилцлага өгсөн.

Энэ тухайгаа “Ямар нэг гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүн хуулийн гарт байх ёстойгоос биш хүний гарт байх ёсгүй. Гэтэл харамсалтай нь яг одоо бидний амьдарч байгаа цаг үе, шинэтгэлийн үйл явц дунд өөрчлөгдөж амжаагүй, өөрчлөх ёстой зүйл бол гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийдэг, хууль ийм байна гэж хэлж байгаа боловч хувийнхаа ааш аягийг гаргааг хэсэг байна. Үнэхээр тэр хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа бол түүнийгээ яаж шийдүүлэх вэ гэдэг нь тэр хүний хувь заяа байна шүү дээ. Тэрийг нь шалгаж байгаа хэсэг нөхдүүд байна. Түүгээр дөрөөлж зохиол бичээд над руу цацаж байгаа нэг хэсэг байна” хэмээсэн байдаг.

О.Баасанхүүд өвдөг шороодоогүй

Г.Сарангэрэлийг шоронд байхад О.Баасанхүү гишүүн очиж сүрдүүлсэн гэдэг. Х.Тэмүүжинтэй ямар харьцаатай болохоо бич, ярь хэмээснийг Г.Сарангэрэл хэлж орхисон. Түүнийг ийм үйлдэл гаргасанд олон нийт Х.Тэмүүжинг  унагаахын төлөөх улайрал хэмээн ойлгов. О.Баасанхүү гишүүн ч Х.Тэмүүжинг  унагах гэж хэсэгтээ л ноцолдов. Тэр өөрөө бол дөнгөсөнгүй шив.

Мөн Х.Тэмүүжин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хууль зөрчсөн нь батлагдсан учир ял эдлэх хуультайг хэвлэлээр хэлсэн бөгөөд түүний хуучин өмгөөлөгч байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хурал бүр дээр ана мана үзэлцэж ирсэн.

Мөн эмэгтэйчүүдийн захидал ч түүнийг унагах оролдлогын нэг байсан гэж үздэг. Дурьдвал ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон гээд алдарт эхчүүдийн захиа түүнийг дараад авсан. Мөн Хууль зүйн сайдыг Н.Энхбаярын шоронд хоригдсонд буруутгасан эхчүүд өлсөж, МАХН-ын гишүүд иргэдээс гарын үсэг цуглуулсан ч дорвитой амжилтанд хүрч чадаагүй юм.

 

Б.Билэгт VS Х.Тэмүүжин

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг Х.Тэмүүжин албан тушаалаас нь буулгаж С.Баатаржав хурандааг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон юм. Тухайн үед Б.Билэгт  хурандаагийн хувьд өөрийг нь хууль бусаар, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж бүх шатны хуулийн байгууллагад хандсан.  

Б.Билэгт  Х.Тэмүүжин сайдын гарын үсэгтэй халах тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэв. Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга ажлаа авангуутаа ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулсан байдаг.

Ингээд хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа нар болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах үүрэг өгсөн.

ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт нь Ц.Батсүх, Н.Ууганбаяр, Х.Доржсүрэн, Б.Ариунболд нартай хамтран Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд ажилласан хэмээх хардлага бас байж ирсэн. Ингэхдээ Г.Сарангэрэл гэх охиныг ашигласан байж болзошгүй гэж хэлэгсэд байлаа.

Ер нь бол эцэс төгсгөлгүй орооцолдоон үүссэн билээ. Харин тэр сайдын суудлаас бууснаар олон зангилаа эхнээсээ тайлагдахыг үгүйсгэх аргагүй. Нөгөөх Г.Сарангэрэл нь хар тамхи хэрэглэсэн хэргээрээ ял авсан. Гэхдээ удахгүй гараад ирэх юм билээ.

 

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • zochin
    uzen yadaw.
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Их хуралд гараад зан нь өөрчлөгдөж , дээд зэргийн онгироо болсон ш дээ. Тэр жаахан охинтой явдаг байсан нь үнэн ш дээ. Өөрөө унаад ирэхээрээ тэр муу охиныг золиосонд гаргачихсандаа. Муухай хүн . Ёстой юм үзээгүй хүн өөдлөөд ирэхээрээ баларч байгаагийн тод жишээ. Даан ч их онгироод байсан юм. Хүн ёр байгаагаараа л байсан дээр . Бүх насаараа сайд байх биш дээ. Багшаа хийгээд л явж байх гүйдээ . Өөрийнх нь багш нь хүртэл ийм шавьтай байсан даа харамсаж байна гэж ярьсан байсан .
    2016 оны 07 сарын 05 | Хариулах
  • oogii
    amitnii ami taslahgui gedeg ger bul genu tursun duu ni hun alsan nuhur baidag ym da
    2015 оны 04 сарын 05 | Хариулах
  • оо
    танайд хоноё нэвтрүүлгээр гарахдаа аймаар ядуу хүүхдүүд нь хичээл хийх ширээгүй гэж байсан ш д ээ.одоо улсын мөнгө идээд хүүхэндээд ичээчээ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин
    Юм үзээгүй ядруухан хөдөөний банди хотод орж ирээд ажил амьдралын дэвшилд хэтэрхий бардамнан хөл алдаж унасан түүхийг биеэр бүтээгч. Багшаа үгүйсгэж, салбарынханаа дорд үзэж пээдийсэн нь түрийний бөөс толгойд гэгч болсон. МАН ын Н. Энхболдын хамаатан болсон энэ Тэмүүжингийн эгч гэх бүдүүн тоймын авгай Н. Энхболдын дүү нөхөртэйгөө Берлинд олон жил МИАТ ын мөнгийг цуслан Тэмүүжин болон Н. Энхболдын авгайг даган баясагч улс төр бизнесийнхэний чемодан зөөж амьдардаг нь ч үзэн ядаад байдаг авилгач луйварчдынхаа амьдралын замналаас дутаагүй гэлтэй.
    2015 оны 01 сарын 12
  • bbaa
    Ehner 3 huuhdiinhee nuuriig yaj harj amidardag ym boldoo bas jaahan ohiniig belgiin amidarald uruu tataj bsan murtluu shorond orohoor n nuur buruulsan hogiin uudgui muu hun
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • зочин
      Юм үзээгүй ядруухан хөдөөний банди хотод орж ирээд ажил амьдралын дэвшилд хэтэрхий бардамнан хөл алдаж унасан түүхийг биеэр бүтээгч. Багшаа үгүйсгэж, салбарынханаа дорд үзэж пээдийсэн нь түрийний бөөс толгойд гэгч болсон. МАН ын Н. Энхболдын хамаатан болсон энэ Тэмүүжингийн эгч гэх бүдүүн тоймын авгай Н. Энхболдын дүү нөхөртэйгөө Берлинд олон жил МИАТ ын мөнгийг цуслан Тэмүүжин болон Н. Энхболдын авгайг даган баясагч улс төр бизнесийнхэний чемодан зөөж амьдардаг нь ч үзэн ядаад байдаг авилгач луйварчдынхаа амьдралын замналаас дутаагүй гэлтэй.
      2015 оны 01 сарын 12
  • Зочин
    Iim zambaraagui, butelgui huniig mundag gedeg chi teneg baihaa.
    2015 оны 01 сарын 04
  • зориго
    407-р ангируу явуулман нөгөө нууц амраг байсан С охиноо эргэх хэрэгтэй шүү хүн чанараа гаргах хэрэгтэй хамт нэг оронд байх тэр аз жаргалтай сайхан үеээ эргэж дурсч ,буруугаа ойлгож эр хүншиг зоригтой уулз, эр хүн туг барьж,тугал хариулах үе байдаг эхнэр чинь ойлгох байх
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    shal hudlaa bag umssun gar. odooo hause-tai boloo bailgui. nomingere gegdiig n huulizuin yamniihan bugd yaridag umbnleeshdee. nuuts umaa nuuts bailgaj sur chadahguin bol zugeer myangaa suhbat 2 shig il garsan n shudarga shdee. ger buliihen n urvdmuur um. jijig biytei jijig boovtoi humuus ih yavdaltai baidag gedeg ch unen bh shuu.
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Zochin
    Ehner ni l buhniig toohgui bh heregtei shu de.Ydaj yvaa huniig gert ni ochihloor ehner ni aashlaad bvl Sarangerel deeree ochchihvol yana. Ene hun ih tenegtsen uma.ingeh geed bje.Narangerel bagshiig yaj doosh ni hiij tenegtej baiv da.Eruul hun bagshiigaa eldev heleh uu? Hen ch tegj dugnej chadahgui
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Surtei sht
    Za surjigneed bh umgui ee yavdal suudalgui hun gej ch Uy bhav huurhii
    2014 оны 12 сарын 16
  • zochin
    Tuushin Hotel d ajildag naiz maani helehdee ene sarangereltei yavdag bsan ni unen gsn.
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
    • Surtei sht
      Za surjigneed bh umgui ee yavdal suudalgui hun gej ch Uy bhav huurhii
      2014 оны 12 сарын 16
  • amaa
    Mundag zaluu.hundelj yavdag.tsagdaagiin alba uilchilgee temujin saidiin uyed saijirsan.dorligjav saidiig harj baiya.yamar bolgoh ni uu
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • hi
    tvvniig unagah gsn hvmvv neeree l ih zohiol biji jvjig togloson doo ter tesch chadsan,,, ilvv ihiig hiih bailgvi dee zaluu hvn bn
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин
    мундаг хүн шүү улам их амжилт
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Iim zambaraagui, butelgui huniig mundag gedeg chi teneg baihaa.
      2015 оны 01 сарын 04
  • Зочин
    BOD TA GENEN MATERI YUM BODVOL HUULIIN HUN BAILGUI .....SHINECHLEL HIILGEH SONIRHOL AN, MAN 2 T BAIHGUI TUL TEMUUJING NIILJ BAIGAAD UNAGAASAN
    2014 оны 12 сарын 11
  • Зочин
    BOD TA GENEN MATERI YUM BODVOL HUULIIN HUN BAILGUI .....SHINECHLEL HIILGEH SONIRHOL AN, MAN 2 T BAIHGUI TUL TEMUUJING NIILJ BAIGAAD UNAGAASAN
    2014 оны 12 сарын 11
  • bold
    ikh surguulidaa ochij bagshiin ajilaa hii ! chamd itgej bsan chi chadsangui ! Khuuliin said hiij ajil unagaaj shinechlel gej olon zuiliig ballaj tavilaa
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      BOD TA GENEN MATERI YUM BODVOL HUULIIN HUN BAILGUI .....SHINECHLEL HIILGEH SONIRHOL AN, MAN 2 T BAIHGUI TUL TEMUUJING NIILJ BAIGAAD UNAGAASAN
      2014 оны 12 сарын 11
    • Зочин
      BOD TA GENEN MATERI YUM BODVOL HUULIIN HUN BAILGUI .....SHINECHLEL HIILGEH SONIRHOL AN, MAN 2 T BAIHGUI TUL TEMUUJING NIILJ BAIGAAD UNAGAASAN
      2014 оны 12 сарын 11
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025