
Жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” кино өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн билээ. Уг кинонд Жоли охин Вивьены хамт тоглосон юм. Түүний охин Аврора гүнжийн бага насны дүрд тоглосон бөгөөд өөр хүүүхэд тоглуулах гэсэн боловч Жолигийн хурц төрх, улаан нүд, эвэр зэргээс хүүхдүүд айж байсан учраас охиныг нь тоглуулахаар найруулагч нь санал тавьсан гэдэг.

Жоли охиноо кинондоо тоглуулсан тухайгаа “Брэд бид хоёр хүүхдүүд маань камерын өмнө бидэнтэй хамт байх нь тэдэнд хөгжилтэй байх болов уу гэж бодсон. Гэхдээ тэд заавал жүжиглэх албагүй” гэсэн.
Хаана ч явсан хамтдаа явж харагдах хосууд уг киноны нээлт дээр халуун ам бүлээрээ цугларсан. Гэвч кинонд тоголсон бяцхан охин Вивье ирж амжаагүй гэнэ лээ. Сүүлийн үеийн мэдээллээр болж Жоли дахин хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн хэмээн хэвлэлээр шуугиж байгаа ч үүнийг цаг хугацаа харуулах биз ээ.


М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна