“China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус бүтээлд СТА Р.Анхням тоглож буй. Тэрбээр Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглож франц найруулагчийн нүдэнд өртсөн юм билээ. Тус киноны зураг авалтыг ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Киноны төсөвт ойролцоогоор 38 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.

"Чонон сүлд" кино 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Франц улсад, хоёрдугаар сарын 19-ний өдөр Хятадад тус тус нээлтээ хийнэ.
Сонирхуулахад, зохиолч Зян Руны 2004 онд хэвлүүлсэн “Чонон сүлд” роман 20 сая хувь борлогдож, “Мао Зэ Дуний ишлэлүүд”-ийн дараах Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарсан билээ
Найруулагч Жан-Жак Анногийн тухайд 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээсэн нь үзэгчдийн таашаалд ихээр нийцсэн. Тэрбээр чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харьцан кино бүтээл гаргадаг туршлагатай нэгэн юм.
Т.Нямтогтох
.
Сэтгэгдэл байхгүй байна