
Кристина Пименов гэх 9 настай охин дэлхийн хамгийн хөөрхөн охин хэмээн алдаршаад байгаа билээ. Реклам сурталчилгааны од болон гялалзаж байгаа түүний зургийг зарим сэтгэлзүйчид “Бяцхан охин гэхэд хэт секси төрхтэй” гэж шүүмжилсэн гэх мэдээлэл байгаа. Тэгвэл охины ээж дараах хариуг өгчээ.

Кристинагийн ээж “Миний охины зургууд энгийн, урлагийн л бүтээлүүд. Би Кристинаг ямар нэгэн пооз ав гэж шахдаггүй. Ер нь тэгээд охин маань зураг авахуулах тийм ч дуртай биш. Би ихэвчлэн анзаараагүй үед нь л зураг дардаг. Ер нь миний охины зургийг секси төрхтэй гэж буй хүмүүс бол өөрсдөө гаж донтнууд. Жаахан охины зургаас секси байдал олж харна гэдэг гаж донгийн илрэл. Тэд сэтгэц мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй” гэж хэлж байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (12)