Скарлетт Йоханссон нууцаар хуримлав

Холливудын жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссон хэдэн хоногийн өмнө ядам хуруундаа  гэрлэлтийн бөгжтэй явж байсан нь  хэвлэлийнхнийг гайхшруулсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй аль хэдийнэ хуримаа хийчихээд, гэрлэлтийн бөгжөө зүүж явсан нь тэр байж. Тэрбээр охиныхоо эцэг Ромэн Дориактай хуримлахдаа хамгийн ойрын гэх цөөхөн хэдэн хүнээ л урьсан байна.

Хэвлэлийнхэн гэрлэлтийн бөгжийн учрыг тайлахаар хөөцөлдсөөр Скарлеттийг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд хуримаа хийчихснийг олж мэджээ.

“Скарлетт, Ромэн хоёр маш цөөн хүнийг хуримдаа урьсан. Охиноо төрмөгц л тэд хуримаа хурдан хийхийг зорьсон юм билээ. Гэхдээ хуримын талаар хэвлэлийнхэнд огт мэдэгдүүлэхгүйнбайхаар нарийн тооцсон” гэж The New York Post мэдээлэв.

Скарлетт өнгөрсөн есдүгээр сард Роуз охиноо төрүүлсэн.

Өмнө нь жүжигчин бүсгүй 2008 онд Райан Рейнольдстой гэрлэсэн ч хоёр жилийн дараагаар гэр бүлээ цуцлуулж байсан юм. 

 

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025