
26 дахь “Гоёл” наадам болж, загварын ертөнцийн шидгүүдээ нэрлэлээ. Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион байгуулах товчооны дизайнеруудын бүтээлүүдээр бичил шоу хийж эхэлж байсан түүхтэй “Гоёл” төдийгөөс өдийг хүрэхдээ сайн саарын аль альнаар нь л хэлүүлж ирсэн. Гээд яахав. “Гоёл”-гүй жилийг төсөөлөхийн аргагүй болсон нь бас үнэн билээ.
Энэ жилийн тухайд Топ модель өргөмжлөлийг “Андра модель” агентлагийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл хүртлээ. Өнгөрсөн жил авч чадаагүйдээ шаралхсан үг унагаж байсан тэрбээр энэ жил санасандаа хүрлээ. Мэдээж баяртай байгаа биз.
Гэхдээ тэр өмнөх жилийнх шигээ өнгөлөг байж чадаагүй гэдгийг тодотгоё. Ц.Мянганбаяртай амраглаж байж л Топ болдог гэдэг уламжлалт ойлголтыг үгүйсгэн, "Гоёл"-ын тайзан дээр нөхөртөө үнсүүлсэн түүнд ямартай ч баяр хүргэе. Түүнийг Мянгаад хүртээлгүй ТОП гэхэд болох байх.
Харин наадмын Гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо шалгарсан юм.
Ингээд “Гоёл-2015” наадмын тайзнаа алхсан загвар өмсөгчдийн зургуудаас хүргэж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (7)