“Universe”-ээр овоглогддог залуу дуучин Ч.Цэлмүүнд Sally ихэд уурссан. Учир нь “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа, Ч.Цэлмүүн нар С.Сэрчмаагийн “Шинэ жил ирлээ” дууг нь зөвшөөрөлгүй дуулчихаад, фм-ээр хэнэг ч үгүй цацсан.

Энэ тухай С.Сэрчмаа "Дуучин Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн Заяа нарын дуулсан "Шинэ жил ирлээ" дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна" хэмээн цахим хуудаснаа уурсангуй өгүүлсэн байна.

С.Сэрчмаагийн энэ үг бусдын уран бүтээлээр халтуур хийдэг дуучин нэртэй зарим нөхдүүдэд ч хамаатай болов уу.
П.Урнаа
Сэтгэгдэл (18)