Б.Заяа: Манай төв бол хэл сурах урт удаан аялалын тань эцсийн зогсоол байх болно.

Сингапурын боловсролын группийн гүйцэтгэх захирал Б.Заяатай тус группийн хэлний төвийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Маш олон сургалтын төв Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр эхлээд танай төвийн бусдаас ялгарах онцлогийн талаар яриагаа эхлэх үү?

-Хэл сурахад  хамгийн чухал зүйл бол орчин. Манай төвийн хувьд нэгдүгээрт сурах орчинг маш сайн бүрдүүлж чадсан. Энэ бол зөвхөн анги , тохижолтын тухай биш хичээл заах арвин туршлагатай, чин сэтгэлтэй, хамгийн бүтээлч арга барилтай багш нарын тухай ярьж байгааг ойлгоорой. Хоёрдугаарт, сургалтаа бид хувь хүн тус бүрийн онцлогт тохируулж, тэр тусмаа Монгол хүний хэл сурах хэв шинжид бүрэн тохируулсан  гэж ойлгож болно.

-Манайхан нэг сургалтын төвдөө тууштай явахаасаа илүү голж шилсээр яваад бүгдийг нь гүйцээх гэдэг. Энэ чухам юунаас болж байна гэж та боддог вэ?

-Манайх бол Англи, Хятад, Монгол хэлний төв. Англи, хятад хэлийг Монголчууд маань сурахад их хэцүү гэж ойлгодог л доо. Чухам юунаас болоод ингэж байгаа вэ гэхээр хэлийг дандаа дутуу сурсантай холбоотой. Тиймээс бид Монгол хэлзүй, Монгол сэтгэлгээнд Олон улсын стандартын сургалтыг явуулах аргачлалыг танд санал болгож байгаагаар их онцлог. Нөгөө талаас суралцагч бүрийн хүсэл сонирхол, зорилгод сайтар тохируулан ашиг гэхээс илүү суралцагч бүрийн сэтгэл ханамж, сурсан зүйлсийг нь зуршил болтол нь сургахад, анх хүсэн хүлээж байсан үр дүнд нь аваачихад чиглэнэ. Мөн манай Монголчууд их яаруу, яг хэд хоноод сурах уу? Яг хэдэн сар болох уу? Гэж асуудаг. Хамтран ажиллах хүсэл, зорилго тодорхой бол энэ бүхэн таны санасанаас ч илүү хурдан гэж хэлмээр байна.Учир нь бид таны зорилгыг эрхэм болгож, хамтдаа үр дүнгээ харна.  Тиймдээ манай төв бол хэл сурах урт удаан аялалын тань эцсийн зогсоол байх болно.

- Их сонирхолтой юм. Гэхдээ хэдийгээр олон улсад туршигдсан хөтөлбөр гэж байгаа ч манай орчинд буух нь арай өөр байх?

-Олон жил туршигдсан хөтөлбөрийг бид Монголын боловсролд авчирч хөрсөн дээр яг өөрийнх нь стандартыг алдалгүй буулгаж, Монгол хүний зан байдлын онцлогт тохируулж нэвтрүүлдэг. Мөн хамгийн чухал нь ямар хэрэгцээ шаардлага байгааг судалж үзээд түүнд нь зориулж хөтөлбөрөө зохиох нь чухал. Жишээ нь, гадагшаа их дээд сургуульд явах гэж байна уу, карьер ахих хүсэл үү?, мэргэжлийн шаардлага уу?, Олон улсын түвшинд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болсон уу? Г.м Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа салбартайгаа холбоотойгоор хэл сурах шаардлагатай хүмүүст зориулсан тусгай хөтөлбөр гаргаж болно гэсэн үг.  Жишээгээ үргэлжлүүлвэл:   Банк санхүү даатгал, барилга, маркетинг, хүний нөөц, хууль эрхзүй, үйлдвэрлэлийн гээд мэргэжлийн онцлогт нь чиглэсэн хөтөлбөр гаргасан байгаа.

-Гадаадын их дээд сургуульд шалгалт өгөхийн тулд хэлний төвд хандахаас өөр аргагүй болдог нь үнэн. Та бүхний ажигласнаар дунд сургуулийн хүүхдүүдийн маань хэлний төвшин ямар байна вэ?

-Янз бүр бий. Улсын сургуулиас ирсэн үү? Хувийн сургуулиас ирсэн үү? Мөн ямар аргачлалаар хаана сурсан гээд бүгд өөр өөр байдаг. Зарим хүүхдүүд их боломжын аргазүйгээр сурсан байхад ихэнхи нь янз бүрийн төвөөр яваад мөнгө, цаг, арга зүйн төөрөгдөлд орсон хүүхдүүд их бий. Тиймээс бид энэ бүхнийг харгалзан үзэж нэгдсэн ойлголт аваачихыг хүсдэг. Тиймдээ ч Олон улсын нэгдсэн стандартын дагуу хичээл зааж байна. Мөн бас нэг онцлог бол Гадаадад олон жил амьдарч, сурч ирсэн Монгол хүүхдүүд болон Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан монгол хэл зааж байгаа.

-Танай хөтөлбөр яг хаана туршигдаж хэрэгжиж байгаа вэ. Хөтөлбөрийг боловсруулсан SIM группийн талаар бага зэрэг мэдээлэл өгөөч?

-Сингапур улсын SIM групп нь олон улсын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг, боловсролын салбарт асар их туршлагатай байгууллага. Сингапурын хөтөлбөрийг шууд Монголд буулгаж хэрэгжүүлнэ гэхээр тийм амар биш. Тиймээс SIM групптэй хамтарсан манай Сингапурын боловсролын групп нь салбартаа  20 хүртэл жил ажилласан багшлах боловсон хүчин, мэргэшсэн хэл судлаачидтай хамтран хөтөлбөрөө Монголын нөхцөлд буулгаж шинэчилэн туршихад маш сонирхолтой үр дүнг төсөөлсөнөөс богино хугацаанд үзүүлж байсан нь их урам зориг өгсөн.  

-Монголчуудын хувьд сургалтын төлбөр гэдэг бас нэг асуудал. Тиймээс яг үнэндээ аль болох хямдхан төлбөртэйг л сонгодог?

- Хамгийн гол нь суралцагчид маань хэл сурах гол зорилгоо тодорхойлсон байх ёстой, үүнийгээ яагаад ч мартаж болохгүй. Манай сургуулийн хувьд дандаа чадварлаг гадаад багштай. Англи, Америк, Австралиас багш нар ирж ажиллаж байна. Зөвхөн Гадаад багш нар гэхээс илүү - Чадварлаг багш нарыг ажиллуулж байгаа гэдгийг ойлгох байхаа.

-Жишээ нь, танай сургалтын төв ямар хөнгөлөлт санал болгодог юм бэ?

 -Англи хэлний хувьд манайх зургаан төвшиний сургалтттай. Хятад хэлний хувьд  гурван төвшний сургалт, мөн хятад хэлний HSK 1-6 дэсийн бэлтгэлтэй.  Англи хэлний хувьд 1-6 төвшний сургалтанд суралцаад TOEFL, IELTS- ийн өндөр оноо авч болно.Энэ тохиолдолд тухайн хүн 30 хувийн хөнгөлөлт авна. Гэвч энэ бүхнээс илүү та хэл сурах гэж дахин цаг мөнгөө гарздахгүй хүссэн үр дүндээ хүрч чадах тул хамгийн том Bonus / үр дүн бол манайд – та бүрэн сурна.

-Танай төвийн нэг онцлог нь практик зонихилсон гэж дуулсан?

-Нэг төвшний сургалт маань хоёр сар үргэлжилнэ. Найман долоо хоног буюу академик цагаар 96 цаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай сургалтын гол онцлог бол дадлага ихтэй. Аль болох практик дадлага хийлгэдэг. Жишээ нь, англи хэлний төвшинд суралцаад төгссөн хүн бүр зөвхөн өөртөө зориулсан гарын авлагатай  болж төгсдөг. Хүн болгоны өөрийнх нь онцлогт тохирсон CD, бизнес уулзалтад нь зориулсан ярилцлага ч гэдэг юм уу тэр хүний ажилладаг салбар, амьдардаг орчинд тохирсон гарын авлага хийж өгдөг. Мөн Монголд хэлний төвөөс анх удаа Их хотын аялал хөтөлбөр сургалтандаа ашиглаж эхэлсэн. Суралцагчаа гадуур дагуулж явж орчноо судлуулдаг гэсэн үг. Тухайн орчинд нь хэлээ хэрхэн ашиглаж болох бэ гэдгийг заана. Нэг ресторанд ороод хоол захиаллаа гэтэл өөрийнх нь идэх дуртай нь байхгүй бол хэрхэн төстэй хоол захиалж болох вэ, гадаадад очоод мөнгөө хэмнэж хурдан хугацаанд үзэх ёстой зүйлээ яаж үзэж болох вэ гэхчлэн. Өөрөөр хэлбэл, Нью-Йорк хотын газрын зураг дээр ажиллана гэсэн үг. Би яаж ямар унаагаар хэзээ хаанаас  явбал хямдхан бэ, ямар үнэ хөлс төлөх вэ гэдгээ сайхан бичиж аваад хурдан хугацаанд өөрөө аялах чадвартай болно. Энэ нь танхимын болон ганцаарчилсан сургалтанд аль алинд нь байгаа.

-Монголчуудын хувьд нэг ойлголт байдаг. Орчинд нь л сурахгүй бол гадаад хэл сурна гэдэг хэцүү дээ гэх үзэл?

- Хамгийн гол нь юуны тулд яах гэж хэл сурах гээд байгаа зорилгоо хүн маш сайн ухамсарлах ёстой. Дээр нь Манай сургуульд бол орчин маш сайтай. Сургуульдаа орж ирээд бүх ярьж байгаа сэдэв нь англи хэл дээр. Түүгээр зогсохгүй ярианы клуб маань хүн бүрт нээлттэй. Манай төвд суралцсан хүүхэд сургалтын хугацаагаар хязгаарлагдалгүй цаашдаа хэлээ мартахгүй, бататгаад явах бүхий л боломжийг бид бүрдүүлж өгсөн нь манай давуу тал. Өөрөөр хэлбэл англи, хятад хэлний ярианы ангиуд маань өглөө 07 цагаас эхлээд үнэ төлбөргүй, нээлттэй байгаа. Энэнд ч бас эцэг эхчүүд болон суралцагсад маань их ам сайтай байгаа.

-Байгууллагын сургалт хөнгөлөлтийн тухайд?

- Тухайн  байгууллагад хэчнээн хүн хэл суралцах шаардлагатай байна. Тэдэнд зориулаад 5-10 хүнтэй анги нээн aжил мэргэжлийн онцлогт нь шаардагдах мэргэжлийн англи,хятад хэлийг 36+12 цагийн хөтөлбөрийг  чанарыг харьцуулахад хямд өртөгөөр зааж байна.

-Хэлний сургалтанд анги дүүргэлт бас их чухал гэж боддог. Танайх жишээ нь нэг ангид хэдэн хүн элсүүлж байна вэ?

-Манай анги дүүргэлт маань 5-8 хүнтэй байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл хүн бүртээ багш маань хүрч ажиллана. Нэг багшид оногдох суралцагсадын тоо 5-8 байх нь илүү бүтээлч амьд харилцааг хүн бүрт бий болгож чадах тул бид энэ стандартыг нэвтрүүлж байна.  

- TOEFL, IELTS-ийн сургалтын талаар мэдээлэл өгөөч?

-TOEFL, IELTS-ийн сургалтын хувьд ойлгомжтой. Гадагшаа сургуульд сурах гэж байгаа хүмүүст зориулсан сургалт. Бусдаас давуу тал нь гэхээр энэ шалгалтыг авдаг зэрэглэлтэй багш нар нь манай төвд хичээл зааж байгаа.  Тэгэхээр тухайн шалгалтын арга барилыг илүү сайн сургаж байна.

-Хэлний төвөөсөө Сингапурын SIM  сургуульдаа элсэх, цаашлаад өөр улсын их дээд сургуульд элсэх боломж байгаа юу?

- Энэ сургууль 1965 онд байгуулагдсан, Сингапурын анхны сургуулийн нэг. Мөн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. SIM сургуульд суралцаж байгаа хүүхдүүд маань цаашдаа дээрх дөрвөн орны сургуульд шилжин суралцах боломжтой.Сингапурын SIM групп маань өөрөө  Австрали, Англи, швейцарь улсын томоохон 12 их дээд сургуулиудтай  харилцаатай байдаг. Тэгэхээр манай төвд хэлний сургалтанд сураад SIM группийн шалгалтанд тэнцсэн бол тус сургуулиудад элсэн суралцах боломжтой. Мөн хос дипломтой төгсөх боломжтой тул Залуучууд маань их сонгодог. Хятад хэлний сургалтын хувьд мөн адил. Хятад хэлнийхээ сургалтад тэнцсэн хүүхдүүд маань Бээжин,  Шанхайн их дээд сургуульд элсэх боломжтой. Бид аль болох манай сургалтанд хамрагдаад төгсч байгаа оюутнуудаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг.

-Танай танилцуулга дээр  Сингапур улсын цэцэрлэгийн хүмүүжлээс их дээд сургуулийн боловсрол олгох хөтөлбөр  бүхий гэж онцолсон байсан. Энэ талаар бага зэрэг мэдээлэл өгөөч?

- Сингапурын боловсролын группийн хийж байгаа цаашид хийх ажил ганцхан хэлний сургалтын төвөөр хязгаарлагдахгүй. Манайх цэцэрлэгээс их дээд сургууль хүртэл бүх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Бидний эхний шатны хийж, хэрэгжүүлж байгаа  ажил маань хэлний төв боловч он гараад  цэцэрлэг нээж ажиллуулах, дараа нь дунд сургууль гээд яг энэ группийн хөтөлбөрийг цогцоор нь Монгол Улсын боловсролын системд оруулах зорилготой байна.

-Танай төв яг хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?

- Энэ чиглэлд 2009 оноос хойш судалгаа, туршилтын үйл ажиллагааг эхлүүлж байгаад 2013 оноос эхлэн идэвхитэй хэрэгжүүлж байна. Тиймдээ ч туршилтын загварууд маань маш амжилттай байсан болохоор 2014 оны эхээр SIM группийн захирал болоод БСШУ-ын сайд Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ хүрээнд манай үйл ажиллагаа явагдаж байна. Бэлтгэл ажлаа бүрэн базааж одоо үйл ажиллагаа жигдэрчихээд явж байна.Элсэлтийн хязгаар заагаагүй ч улиралд нэг удаа элсэлт авахаар төлөвлөгөөнд тусгасан. Дээрээс нь бид зуны ваакум сургалтыг кейс, трейнинг дадлагад суурилсан маш сонирхолтой хэлбэрээр зохион байгуулна.

-VIP сервис үйлчилгээ гэж санал болгож байгаа байх аа?

-Ангийн системд ороод олон хүмүүстэй цуг хэл сураад дээрээс нь цаг зав нь болохгүй байгаа хүмүүс энэхүү ганцаарчилсан сургалтыг авч болно. Гэхдээ ганцаарчилсан сургалтанд бид VIP орчныг нь бүрдүүлж байгаа. Үдийн зоогтой, ирэх явахад нь такси  бэлэн байдаг гэхчлэн.  Гэхдээ хамгийн чухал нь багш нар. Яг энэ чиглэлд ажиллаж байсан маш чадварлаг  багш нартай тул бидэнд та цагаа гарга, бид танд сэтгэлээ гаргая гэж хэлмээр байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025