Холливудын алдарт хос Анжелина Жоли Брэд Питт нарын хэрэлдэж буй зургийг InTouch сэтгүүл нийтэлж, тэднийг удалгүй салж ч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн зургаан хүүхэдтэй хос яагаад хэрэлдэж, муудалцах болсон нь олны анхаарлыг татсан. Тэгвэл Анжелина Жоли Channel 4-т ярилцлага өгөхдөө Сиднейн зочид буудалд тэд чухам яагаад муудалцсан талаар ийн ярьжээ.

Анжелина Жоли “Бид хоёр хамтдаа зураг авалтад оролгүй 10 жил болжээ. Тэгээд энэ олон жилийн дараагаар гэр бүлийн харилцааны тухай, гэр бүл нь асуудалтай байгаа хоёрын тухай кинонд хамтран тоглохоор зориг шулуудсан. Найз нар маань бид хоёрыг ийм алхам хийх эрсдэлтэйг сануулж, итгэлтэй байгаа эсэхийг асууж байсан л даа. Үнэхээр бид хоёрт эвгүй, хэцүү үе багагүй гарсан. Ер нь ямар ч жүжигчинд ийм дүрийг бүтээх сэтгэл зүйн хувьд амаргүй тусдаг. Гэхдээ Брэд бид хоёр бие биенийгээ дэмжиж, ажлаа ойлгож байгаа” хэмээн ярьсан байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (168)