Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго” шоу 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Торго-2014”-т дизайнер О.Болд таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулсан юм. Монголын загварын ертөнц дэх томоохон шоу болох “Торго”-ыг гадны загварын шоуны стандарт жишгийг монголдоо тогтооход ойртсон гэх дүгнэлтийг мэргэжлийнхэн хийж байгаа юм. Жил жилээр өргөжин тэлж, чанаржиж байгаагийн хувьд дэлхийн стандартыг монголд дэглэсэн шоу болно гэдэгт загвар сонирхогчид итгэлтэй байгаа болов уу.
Ингээд дэлхийд ойртсон "Торго"-ыг зорьж ирсэн хээнцэр дэгжин бүсгүйчүүдийн зургийг хүргэж байна.
Сэтгэгдэл (18)